Хүмүүс баллонтой усны аппаратаас цэвэршүүлсэн сайхан ус ууж байна л гэж боддог. Гэвч үүнийг угааж цэвэрлээгүй бол та яг үнэндээ ийм л ус ууж байгаа!

2

Баллонтой усны аппаратыг хаа сайгүй л хэрэглэдэг болжээ – оффис, худалдааны төв, эмнэлэг, банк, гоо сайхны салон, кафе гээд… Бид бүгд ямар нэгэн айдасгүйгээр энэ уснаас ууна, ариун цэврийн шаардлага хангасан гэж бүрэн итгэдэг: крантнаас гоожиж байгааг усыг бодвол уухад илүү тохиромжтой буюу хлоргүй тул хүний биед хоргүй гэж үздэг. Гэхдээ үнэн хэрэгтээ нөхцөл байдал таны төсөөлж байснаас тэс өөр байх ажээ.

Баллонтой усны аппаратаас ус ууж өөрийнхөө эрүүл мэндэд хэрхэн хор уршиг тарьж байгаа тухай өнөөдөр танд өгүүлнэ. Тэр өдрийн гэдэс өвдсөн шалтгааныг гаднаас авч идсэн хоолноос боллоо гэж андуурах нь бий.

 

Баллонтой усны аппарат дотор талаасаа ямар харагддаг вэ?

Pikabu сайтын kefonepro гэх хэрэглэгч баллонтой усны аппарат зардаг компанид засварчнаар ажилладаг нэгэн. Хэдхэн хоногийн өмнө нэгэн банкнаас тэдний засуулахаар авчирсан баллонтой усны аппаратны дотор талыг лав 4 жил угаагаагүй нь илт, гадна талыг нь чийгтэй алчуураар арчаад л яваад байж. Харин дотор тал нь ямар харагдаж байгааг та сонирх доо.

© kefonepro / pikabu

Ийм усны савнаас банк, эмнэлэг, худалдааны төв, гоо сайхны салоны үйлчлүүлэгчид ус ууна. Магадгүй зарим нэг үйлчилгээний газрууд баллонтой усны аппаратны дотор талыг 2-6 сар тутамд угааж, ариутгадаг байхыг үгүйсгэхгүй (хэрэглэх давтамжаас шалтгаалж цэвэрлэгээ тодорхойлогдоно), гэхдээ судалгаа болон практикаас харахад ийм тохиолдол гарын таван хуруунд л багтахаар ажээ.

Ираны анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд болон Усны аюулгүй байдлыг хангах судалгааны үндэсний төвийн мэргэжилтнүүдтэй хамтран 2012-2013 онуудад 32 баллонтой усны аппаратаас (Исфахан хотын оффисуудаас) усны дээж авч шинжилгээ хийжээ. Судалгааны явцад өвчин үүсгэгч бактери (бацилл, кокк зэрэг бусад төрлийн микро биетүүд) байх ёстой хэмжээнээсээ 400 дахин их байгааг тогтоосон байна. Баллонтой усны аппаратны гадаргууг био хальсаар бүрсэн нь элдэв төрлийн бактери үржих нөхцөл болдог гэж эрдэмтэд үзэх болсон. Био хальс нь энгийн устөрөгчөөс бүрдэх (дээрх гэрэл зургаас харж болно) бөгөөд хорт бодис ялгаруулах нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна.

 

Хүмүүс юу ууж байгаагаа огт боддоггүй

© depositphotos

Харамсалтай нь бидний ихэнх нь баллонтой усны аппаратны ус эрүүл мэндэд хор уршигтай байж болно гэдгийг боддоггүй. Танд анхааруулга болох нэгэн бодит үнэн түүхийг бэлдлээ, энэ түүх миний найзад тохиолдсон юм.

  • Тэр олон жил оффисийн ажил хийж байгаа, байнга л баллонтой усны аппаратаас ус уудаг. Үүнээс ногоон ус гоожоод байна гэж удирдлагадаа гомдол хэлж байсныг би санах юм. Ногоон гэж тэр хэтрүүлсэн нь үнэн л дээ, гэхдээ л усанд нь үнэхээр туяа байсан нь бол үнэн. Ус будагдахад хүргэхээр тийм бохирдолтой байсан гээд та төсөөл дөө, баллонтой усны тэр аппарат ямар хэмжээний бохирдолтой байв? Түүнээс ус ууж байсан газар, хэлтсийн мэргэжилтнүүдийн хэн нь ч савыг давтамжтайгаар угааж байх ёстой тухай бодож байсангүй. Тэгээд 8 жилийн турш ганц ч удаа дотор талыг нь угааж үзээгүй.

 

Баллонтой усны аппаратны ус яагаад бохирддог вэ?

© John710 / pikabu

Баллонтой усны аппаратны бохирдол зөвхөн тухайн байгууллагын удирдлагаас хамаараад зогсохгүй, ажилтнуудаас ч мөн хамаарна. Үүнээс гадна усны хоосон баллоныг сольж байгаа үйлчилгээний байгууллагын ажилтан, усыг байнга хэрэглэж байгаа хүмүүсээс ч шалтгаална. За тэгээд ус яагаад бохирдоод байна вэ?

  • Нэгдүгээрт, төхөөрөмжийг буруу эсвэл цаг тухайд нь засвар үйлчилгээ үзүүлээгүй, мөн шууд нарны тусгалд эсвэл паарны хажууд байрлуулсан бол хэрэглээний явцад саванд ялзмаг үүснэ.
  • Хоёрдугаарт, усны савыг сольж байгаа хүнээр дамжиж бохирдоно. Ус түгээгч усны савыг солихоос өмнө гараа угаагаагүй, бээлий өмсөөгүй, мөн хүнд усны савны яг хоолойноос нь барьсан байдаг. Хоолойны аман дээр байгаа тэр хэсгийг цоолж усны аппаратанд суурилуулна. Ингээд л саванд хуримтлагдсан бактери шууд усанд ордог.
  • Гуравдугаарт, ус авахдаа хичнээн хүн гоожуурт хүрч байгаа вэ, ялангуяа олон нийтийн газар тавьсан бол? Ус уухаасаа өмнө гараа угаагаад байх хүн ховор. Ингээд усны гоожуурт бактери хуримтлагдаж усанд үржих нөхцөл болно.

 

Баллонтой усны аппаратыг хэдий хэр хугацаанд цэвэрлэж байх ёстой вэ?

© John710 / pikabu

Хамгийн багаар бодоход л хагас жилдээ нэг удаа заавал цэвэрлэж байх ёстой. Хүүхдийн болон эмнэлгийн газруудад хэрэглэж байгаа төхөөрөмжийг илүү тогтмол цэвэрлэх зайлшгүй шаардлагатай. Мөн худалдааны төвүүд зэрэг хүн олноор цуглардаг газруудыг усны савыг тогтмол цэвэрлэж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Баллонтой усны аппаратыг байнга хэрэглээд байдаггүй бол тогтмол цэвэрлэх шаардлагагүй гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг. Үнэн хэрэгтээ ус улам л хурдан бохирдоно, өөрөөр хэлбэл ус удаан хадгалагдаж байгаа учраас илүү хурдан бактери үрждэг байна.

Интернетэд баллонтой усны аппаратыг хэрхэн цэвэрлэх тухай зааварчилгаа бий, өөрийн аппаратны загварт тохирсон аргыг сонгож аваад л цэвэрлэж болно. Гэхдээ баллонтой усны аппаратыг мэргэжлийн үйлчилгээний газарт өгч бүрэн цэвэрлэгээ хийлгүүлбэл илүү үр дүнтэй ажээ.

 

Бохирдолтой баллонтой усны аппаратаас ус уухад юу болох вэ?

  • Хамгийн сайнаар бодоход л ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарна, гэдэс дүүрнэ, гүйлгэнэ.
  • Муугаар бодоход ходоод гэдэсний хүнд өвчин тусна эсвэл бактериар үүсгэгддэг гэдэсний хурц халдварт өвчин тусах эрсдэлтэй.

 

Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

© depositphotos
  • Хэрвээ та олон нийтийн үйлчилгээний газар байрлуулсан баллонтой усны аппаратаас ус уухаар шийдсэн бол аппаратны хажуугийн болон нүүрэн хэсгүүдийг сайтар хараарай. Тухайн төхөөрөмжид үйлчилгээ хийдэг компанийн тухай мэдээлэл байх ёстой, мөн хэзээ засвар үйлчилгээ хийсэн тухай мэдээллийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Хэрвээ тэмдэглэгээ байвал санаа зовох зүйлгүй ус ууж болно. Өөр бусад тохиолдолд ус уухаа түр азнасан нь дээр байлгүй.
  • Хэрвээ танай оффис (байгууллагад) баллонтой усны аппарат ашигладаг бол удирдлагадаа цаг тухай бүрт цэвэрлэж байх ёстой гэдгийг сануулж байгаарай. Удирдлагууд гэдэг чинь завгүй хүмүүс, энэ тухай мартсан байж болно.
  • Энэ төхөөрөмжөөс ус уухаасаа өмнө боломжтой бол гоожуурыг спиртийн агууламжтай цэвэрлэх бодисоор нэг арчиж байгаарай. Хэн арчих нь хамаагүй, ус хүргэлтийн ажилтан уу эсвэл байгууллагын ажилтан өөрөө юу? Хэн нэгэн бохир гараараа хүрсэн нь л үнэн хойно, цэвэрлэж ариутгах л ёстой. Хөндлөнгөөс харахад ичгэвтэр эсвэл сүржин харагдаж болно, гэхдээ нөгөө талаас нь хараад хүний эрүүл мэндийн асуудал байгааг анхаарах нь зүйтэй. Хүн эрүүл мэндээрээ тоглох хэрэггүй биз дээ.
  • Юмыг яаж мэдэх вэ, гэрээсээ устай сав авч явж бай эсвэл дэлгүүрээс савлагаатай ус худалдан авч ууж байгаарай.

Та баллонтой усны аппаратаас ус уудаг уу, ялангуяа олон нийтийн газар суурилуулсан байвал?

9
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Tuya Brown

    Tuya Brown

    2019/04/24 at 10:26

    Yaj tsewerleh we

  2. Mormon Dagva Bayaraa

    Mormon Dagva Bayaraa

    2019/04/24 at 11:03

    Яаж цэвэрлэх вэ?Задрахгүй нээгдэхгүй битүү юм.

  3. Soni Soni

    Soni Soni

    2019/04/24 at 13:14

    Estoi zavaan bdag.solongost sar bolgon tuhain baiguullagiin mergejilt ni irj ariutgal tseverlegee hiij ugdug!.bas ugluu turuulj uuh gej bga hun ni zaaval ehnii usiig asgaj baigaad uudag.muu gesen.

  4. Jaagii Byambasuren

    Jaagii Byambasuren

    2019/04/24 at 13:28

    Hi usni mashinig haana zasdag um boloo.haluun us goojdog tsorgonoos ni us duslaad bhim

  5. Oko Pioner

    Oko Pioner

    2019/04/24 at 14:08

    Bolorbat Otgonbaatar ene yag ingenee ??

  6. Tuya Tuya

    Tuya Tuya

    2019/04/24 at 16:07

    мөрөөрөө л крантны усаа л ууж байя. боловсронгуй болгох гэх тусам бөөн ядаргаа болох юм сонсогдох юм

  7. А. Инга

    А. Инга

    2019/04/24 at 18:44

    одоо тэгээд яавал зохилтой вэ крантны ус болохгүй л гэх юм шүүсэн ус сайн л гэх юм яах вэ хүмүүсээ

  8. Erdenechimeg Altangerel

    Erdenechimeg Altangerel

    2019/04/24 at 19:22

    Bolor Bolor Munh Nasan

  9. Zun Namar

    Zun Namar

    2019/04/24 at 19:44

    Яаж цэвэрлэх вэ

  10. Ц. Тунгалаг

    Ц. Тунгалаг

    2019/04/24 at 21:17

    het hugjih tusma baigalas tasrad eldew uwchin tusch bna gvni hudgas usa awad uuj baiwal naidwartai shv

  11. Zundui Odonchimeg

    Zundui Odonchimeg

    2019/04/25 at 09:43

    4 н шатлалтай цэвэршүүлэх аппараттай шууд усны шугамтай нь холбосон цэвэршүүлэгч зүгээр юм билээ. Аппаратыг хугацаанд нь солиулаал болно.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *