“Сагсан бөмбөг дээрх охин”-ы гэрэл зураг дэлхий даяар тархсан, гэхдээ түүнийг ямар хүн болж өссөнийг тэр болгон мэддэггүй

3

Бид “битгий бууж өг” гэдэг үгийг байнга л хэлдэг, сонсдог. Зарим нэгийнх нь хувьд энэ үг үйл хэрэгтээ хүрэхэд хүч төдий л байдаг бол хятад охин Цянь Хонгяны хувьд амьдралынх нь уриа болжээ. Эгэл биш амьдралтай энэ охины түүх олон хүнийг сэтгэлийн хаттай болгож чадсан, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд тэрээр үлгэр дуурайлал нь болжээ. Цянь хөлгүй  хэдий ч спортод өндөр амжилт гаргахад нь нөлөөлөөгүй юм, тэрээр хэд хэдэн түвшний тэмцээнд аварга болж чаджээ.

Турьхан Цянь Хонгяны сэтгэлийн хатыг шүтэн биширч ямар гайхамшигтай түүх даван туулсныг сонирхоцгооё.

Цянь хятадын Юньнань мужид төрсөн. 4 настайдаа аймшигтай замын осолд орж хоёр хөлгүй хоцорчээ. Гэр бүл нь маш ядуу, тийм ч учраас түүнд протез худалдаж авч өгөх нь бүү хэл мөрөөдөж ч чаддаггүй байв. Нэгэн сурвалжлагаар охин ийн өгүүлжээ: “Маргааш өглөө нь сэрээд харахад миний хөл цэв хүйтэн болсон байсныг мэдэрч байснаа санаж байна” гэжээ.

Эхлээд аав ээж нь охиноо гар дээрээ тэврээд явдаг байж. Нгэн удаа тэднийд Цянь өвөө зочноор ирсэн бөгөөд хамаатныдаа байсан сагсан бөмбөгийг хараад аваад иржээ. Ингээд спортын бөмбөгийг тайраад охиноо суулгаад барилгын багаж хэрэгсэл болох хоёр модыг ач охиныхоо гарт бариулжээ.

“Протез” дээрээ яваа Цянь охины зураг хятадын хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр тархсан байна. Сэтгүүлчид түүнийг “сагсан бөмбөг дээрх охин” ч гэж нэрлэжээ. Сургуульдаа очихын тулд охин 7 минут явах зайг туулах ёстой, харин охины хувьд бүтэн цаг үргэлжилдэг байв. Энэ мэт охины сэтгэл хаттай болсон бололтой. 5 жилийн туршид охин 8 сагсан бөмбөг элээжээ.

2007 онд засгийн газрын дэмжлэгтэйгээр охин протезтой болж чадсан, анхны алхамыг нь орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баримтжуулж улс орон даяар цацжээ. 2008 онд охин паралимпыг их л сонирхон үзэж байсан гэдэг, тэр жил олимп Хятадад зохиогдсоныг та санаж байгаа болов уу. Ингээд л Цянь усанд сэлэлтээр хичээллэх чин хүсэл төрсөн бөгөөд олон улсын тэмцээн уралдаанд оролцох хүсэлтэй болжээ.

“Би ангийнхаа хүүхдүүдэд маш их атаархдаг байлаа. Сургуулиа тараад тэд гүйлдээд л, үсрээд л, харин би гэж хүн ингэж чадахгүй хараад л хоцорно. Би сэлэх маш дуртай байлаа, усанд орвол яг л тэдэн шиг л хөдөлгөөнтэй байж чадна”. Харамсалтай нь 2012 онд Цянь Лондонд болсон Паралимп-д оролцож чадсангүй. Гэсэн хэдий ч сэтгэлээр уналгүй бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсээр л байв, ингээд 2013 оны намар шинэ протезтэй ч болж чаджээ.

Тэр өдөр болгон 10 мянга гаруй метр сэлдэг байв. Цянь орон нутгийн болон үндэсний хэмжээний олон тэмцээнд оролцож ганцаар тогтохгүй шагнал авч чадсан. Эцэст нь 2016 онд Рио-де-Жанейрод болсон Паралимп-д оролцох урилга хүлээн авчээ.

Энэ удаад хэдий шагналын тавцанд гарч чадаагүй ч гэлээ шилдэг аравт багтаж чадсан юм. Цянь Хонгян дараагийн Паралимпид оролцох итгэл найдвараа алдаагүй, тэрээр 2020 онд Токио явах төлөвлөгөөтэй байгаа. Одоо бүсгүй 21 настай, зохих ёсоор бэлтгэл сургуулилалтаа хийж дараагийн олон улсын тэмцээндээ бэлдэж байна.

293
ГайхмаарГайхмаар
88
ГоёГоё
82
БахархмаарБахархмаар
35
ХарамсалтайХарамсалтай
26
Ха ХаХа Ха
14
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Narka Vaanjil

    Narka Vaanjil

    2018/07/11 at 13:42

  2. Nergui Dansranjav

    Nergui Dansranjav

    2018/07/11 at 19:34

    gaihaltai amjilt

  3. Nergui Dansranjav

    Nergui Dansranjav

    2018/07/11 at 19:34

    gaihaltai amjilt

  4. Dorjsambuu Saraa

    Dorjsambuu Saraa

    2018/07/12 at 22:40

    Gaihaltai gaihaltai .amjilt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *