
Амстердамын гудамжны урлагийн мастер Max Zorn гэр болон албан тасалгаанд ихээр хэрэглэгддэг баглаа боодлын бор скочийг уран бүтээлээ хийхэд ашигладаг. Машины загварын чиглэлээр ажилладаг найзаасаа бор скочийг хэрхэн будагны оронд ашиглаж болохыг олж харсан залуу уран бүтээлч Амстердамын гудамжуудад байх хуучны гудамжны гэрлүүдийг шинэ санаагаа ашиглан чимсэн байна.
Том хавтангууд дээр эскиз зураг гаргахад бор скочийг ашиглаж байгаа автын инженер найзаасаа уран бүтээлийн шинэ санааг олж харсан тэрээр бүтээлээ хийхдээ уян хатан акрил шил, нэвт гэрэлтдэг бор скоч болон зүсэгч гурвыг л ашигладаг аж.








Anka
2014/07/26 at 20:44
Goy2