
Филиппиний Vogue сэтгүүлийн 8 дугаар сард гарсан шинэ дугаарын нүүрэнд нэгэн амьд домгийн гэрэл зураг хэвлэгджээ. Дэлхийн хамгийн ахмад тату-мастер – 106 настай Филиппин эмэгтэй Апо Ванг-Од Оггей. Тэрээ Калинг мужид амьдардаг. 90 орчим жилийн турш омгийн уламжлалт шивээс хийж буй. Энэ гайхалтай ахмадаар шивээс хийлгүүлэхээр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирцгээдэг ажээ.
“Хөгширсөн хойно шивээс чинь ямар харагдах уу?” гэдэг асуултын амьд хариулт энэ байна даа.
106 настай Апо ванг-Од Оггей Филиппиний Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарчээ

Апо Ванг-Од Оггей Vogue сэтгүүлийн түүхэн дэх хамгийн ахмад дүр боллоо

Ахмад тату-мастер 90 орчим жилийн турш шивээс хийж байгаа ажээ
Апо Ванг-Од Оггей ажлаа хийж буй нь

Шивээс хийх үйл явц ингэж харагдана

Амьд домгоор шивээс хийлгүүлэхээр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид зорин ирдэг

Жуулчдын үлдээсэн бэлэг дурсгал тату-студийг чимэх ажээ

Апо Ванг-Од Оггей омгийн уламжлалт шивээс хийдгээрээ алдартай, шивээс бүр нь давтагдашгүй

Гэхдээ явуулын жуулчдад тэрээр схем зураг бүхий энгийн шивээс хийж өгдөг ажээ. Үнэ нь тату-мастерын тухайн өдрийн аашаар тодорхойлогддог байна.
Шивээс хийх урлагийг Апо Ванг-Од Оггей өсвөр насандаа эцгээсээ суралцжээ

Ахмад тату-мастер өөрийн мэдлэгээ ач, зээ нартаа өвлүүлэх болсон ба тэдний нэг нь ахмадтай цуг ажиллах болсон юм.
Зураач ахмад тату-машин ашигладаггүй

Шивээсийг уламжлалт аргаар шивнэ. Хулсан савх (Апо Ванг-Од Оггейгээр шивээс хийлгүүлсэн жуулчид уг багажийг бэлэг дурсгал болгон авч явж болно), каламанси модны цитрус өргөс, үнс, ус л ашигладаг ажээ.
Загвар нь энгийн хэдий ч үйлчлүүлэгчид маш сэтгэл хангалуун байдаг

Ингэж баярлалгүй яах вэ дээ! Хүмүүс амьд домгоор шивээс хийлгүүлж бие дээрээ гоёмсог зурагтай болж чадлаа шүү дээ

Зураач дээр хүрч очих амаргүй

Эхлээд Манилаас гараад хойд зүгт байрлах Бускалан тосгон руу 15 цаг явна. Цааш шороон зам, будааны талбай, ой дундуур явган явах хэрэгтэй.
2018 онд Апо Ванг-Од Оггейд Dangal ng Haraya шагнал гардуулжээ

Жилийн өмнө тэрээр Амьд эрдэнэс үндэсний шагналын эзэн болсон юм.
Апо Ванг-Од Оггей Филиппиндээ маш их алдартай


Харин эндээс та бүхэн шивээс нь гайхалтай зохисон настай хүмүүсийн гэрэл зургийг сонирхож болно.







