
Зураач, дизайны мэргэжилтэй Ян Лью бүсгүй өөрийн хувийн туршлага дээрээ барууны болон дорнын соёлын ялгааг ухаарч ойлгожээ. Тэрээр Бээжинд төрсөн, бага насаа тэнд өнгөрөөсөн, дараа нь Берлинд суралцаж өнөөг хүртэл баруунд амьдрах болсон нэгэн юм.
Тэс өөр хоёр улсын амьдрал Ян Льюг минималист цуврал бүтээл туурвихад түлхэц болсон гэхэд болно. Тэрээр өөрийн бүтээлээрээ хоёр өөр улсын амьдралын хэв маяг, нийгмийн зан төлөв, соёлыг харуулна. Герман болон Хятад улсууд – баруун болон дорнын соёлын тод төлөөлөл болох улс.
“Ost trifft West” буюу “Дорно барууныг хүлээж авсан нь” гэх нэртэй төсөл ингэж л төрсөн юм. Уран бүтээлч бүсгүйн нүдээр ялгаа хэрхэн харагдаж байгааг сонирхоцгооё. Зүүн талын цэнхэр өнгө барууныг илэрхийлэх бол улаан талын улаан өнгө дорнын улсыг илэрхийлнэ.
Үзэл бодол

Ресторан дахь дуу чимээ

Асуудлыг шийдэх арга барил

Дугаарлалт

Шинэ хүн

Эдгээр зургуудаас та өөрийн амьдарч байгаа улс орноо аль чигт хамаарч байгааг ойлгож болох юм. Германд ойр байна уу эсвэл Хятадад ойр байна уу?
Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл

Гэр бүл дэх хүүхэд

Амьдралын хэв маяг

Сэтгэл санаа болон цаг агаар

Дээрх гэрэл зургийг хараад танд өөрийн эрхгүй нэг асуулт гарч ирж байгаа болов уу: Хятадад үнэхээр бороонд дуртай юм гэж үү эсвэл хүмүүс нь өөрийнхөө сөрөг сэтгэл хөдлөлийг ил гаргадаггүй юм болов уу?
Дунд сургуульд хичээллэх цаг

Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь

Моод болон хоолны хэрэгсэл

Соёлын уусал гэж байлгүй яах вэ.
Удирдлагын байр суурь

Тээвэр

1970-аад он болон өнөөдөр.
Үнэн

Би

Мөнгөний тухай яриа

Бие биеийнхээ тухай ойлгож явдаг буруу ойлголтууд









Barsaa Osorkhuu
2023/03/08 at 11:13
ойлгосонгүй
Оюун Чимэг
2023/03/08 at 11:27
Ойлгосонгүй
Khishigjargal Suren
2023/03/08 at 14:26
Энэ зураач Ази хүний сэтгэлгээгээр зуржээ.Ялангуяа баруунд тэр дундаа Германчууд азиудыг гадуурхдаг талаар дүрсэлжээ гэж ойлголоо.
Oyunaa Oyunchimeg
2023/03/08 at 15:10
Энд Германд азиудыг гадуурхдаг нтр гэсэн утга агуулга байхгүй зүгээр барууныхны ухамсар соёлын ялгааг азиудтай харьцуулсанаа сонирхолтой хэлбэрээр зурсан байна . Жнь: Үзэл бодол гэдэг зураг дээр Германчууд өөрсдийн үзэл бодолдоо тууштай үнэнч байдгийг ганцхан зураасаар үзүүлсэн байхад Хятад хүний хувьд түмэн санаатай өөрөөр хэлбэл “ хужаа санаа” г орооцолдсон хэлбэрээр зурж харуулж . Ресторанд Хятдууд маш чанга ярингаа хоол иддэг бол Германд олон нийтийн тээвэр болон хоолны газар чанга ярих нь бусдад төвөгтөй бүдүүлэг араншин гэж тооцогддог . Германд болон ер нь барууны орнуудад цаг агаараас болж хүмүүсийн сэтгэл санаа байнга өөрчлөгддөж хямарч байдгийг бас тодорхой харуулсан байна . Мөн аливаа юманд оочерлож дугаарлахдаа Герман буюу барууны орнуудад яг л нэг шугаманд ирсэн ирснээрээ хэн ч хэний ч урдуур хойгуур оочер дайрхгүй яг дарааллаад зогсдог бол Хятад болон азийн орнуудад бүгд шаваад зогсчдог , сүүлд ирсэн нь урдуур орох гэж зүтгэдэг гэдгийг маш тодорхой харуулсан байна даа …үнэн ч байдал гэдэг дээр алимаар зурсан нь анх амнаас гарсан үг дараагийн хүнд очихдоо яг ямар байсан яг тэрүүгээрээ очдог өөрөөр хэлбэл алим алимаараа дуусаж байхад азиудын хувьд алим гэж эхлээд явсаар байгаад лир болж дуусдаг нь аливаа зүйлд хэр үнэнч шударга вэ гэдгийг харуулж байгаа гэсэн үг .
zochin
2023/03/11 at 13:53
amateur sanagdlaa
Narka Naraa
2023/05/24 at 16:41
Hi