Танихгүй нэгний амьдралыг гэрэл гэгээтэй болгохын тулд чамгүй хэмжээний мөнгийг зарцуулж байсан 10 алдартан

0

Авахаасаа илүү өгөх нь дээр гэх үгийг амьдралынхаа мөрдлөг болгодог алдартнууд цөөнгүй бий. Цаг завгүй ажилтай байлаа ч бусдын төлөө сэтгэлээ зориулан хүнлэг үйл хийсэн алдартнуудыг өнөөдөр бид та бүхэнд танилцуулах гэж байна.

Dwayne Johnson

LISA O’CONNOR/AFP/East News

Тэр зөвхөн кинон дээр л сайн үйлс хийж, баатрын дүрд тоглодог уу гэвэл үгүй ажээ. Тэрээр нэгэн удаа ганц бие хоёр хүүхэдтэй аавд хүүхдүүдийнх нь зул сарын бэлгийг авч өгч байсан гэдэг. Түүнчлэн жүжигчин John Krasinski-тай хамтран 5 сая ам.долларыг ганц бие аавуудад зориулан сайн үйлсийн байгууллагад хандивлаж байжээ.

 

Johnny Depp

© Daniele Venturelli / WireImage / Getty Image

Алдарт жүжигчин Johnny Depp нэгэн удаа Чикаго хотын нэгэн хоолны газарт 15 хүнтэй үдэшлэг зохион байгуулсан бөгөөд 4400 ам.долларын төлбөрөө төлөхдөө зөөгчид 4000 ам.долларын гарын мөнгө өгч байсан гэдэг. Тус зөөгч жүжигчин эрийг тун намуун зөөлөн яриатай, гайхалтай нэгэн байсан хэмээн ярьж байжээ.

 

Colin Farrell

Elizabeth Goodenough/Everett Collection/East News

46 настай жүжигчин Colin Farrell нэгэн орон гэргүй эрд 2100 ам.долларын худалдан авалт хийх эрх, 830 ам.доллар бэлнээр өгч, түрээсийн сууцны төлбөрийг нь төлж орон гэртэй болгож байжээ. Тус үйл явдлаас 4 жилийн өмнө тэрээр мөн эрийг 2000 ам.долларын шагналын эзэн болоход нь тусалж байсан аж.

 

Lady Gaga

© ladygaga / Instagram

36 настай дуучин бүсгүй өөрийг нь хүлээж гарын үсгийг нь авахаар цугларсан 80 гаруй хүмүүст зориулан нийт 1000 ам.долларын өртөг бүхий бяслагтай пицца захиалж өгч байсан гэдэг.

 

Chris Hemsworth

© chrishemsworth / Instagram

Холливудын А зэрэглэлийн жүжигчин Chris Hemsworth түрийвчээ санамсаргүй хоолны газарт үлдээж явах үед 17 настай нэгэн хүү түрийвчийг нь түүнд эргүүлэн өгч байжээ. Торын дүрээрээ алдартай тэрээр хүүгийн сайхан сэтгэлд талархаж түрийвчинд байсан бүх мөнгөө хүүд өгсөн бөгөөд нэмж бэлэн мөнгө ч өгч байсан гэдэг.

 

Taylor Swift

Invision/Invision/East News

Өдгөө 32 настай дуучин Taylor Swift нэгэнтээ Go Fund Me хандивын хуудсаар дамжуулан Их Британийн нэгэн их сургуульд суралцах хүсэлтэй Португали гаралтай сурагчид 30,000 ам.доллар хандивлаж, нэгэн хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелэхэд тусалж байжээ.

 

Zac Efron

© zacefron / Instagram

34 настай жүжигчин Zac Efron нэгэн шүтэн бишрэгчдээ 949,99 ам.долларын үнэ бүхий шинэ iPhone гар утас худалдаж авч өгч байв. Тэрээр жүжигчин эрийн бичлэгийг хийж байгаад утсаа унагааж хагалсан тул Zac Efron ийм шийдвэр гаргаж байсан аж.

 

Justin Bieber

ANGELA WEISS/AFP/East News

Дуучин Justin Bieber өөрийнх нь шинээр цацагдсан дууны клипийг Apple брендийн нэрийн дэлгүүрт үзэж буй хоёр шүтэн бишрэгчээ хараад тэднийг баярлуулах үүднээс ягаан, ногоон хоёр өнгийн iPhone гар утас худалдаж авч бэлэглэсэн бөгөөд өөртөө шар өнгийг худалдан авч байжээ.

 

Kylie Jenner

© kyliejenner / Instagram

Нэгэн телевизийн шоуны үеэр Kylie Jenner санхүүгийн асуудалд орсон ээж, охин хоёрт 200,000 ам.доллар хандивлааж байжээ. 22 настай охин нь ээждээ туслахын тулд сургуулиа хаясан байсан бөгөөд Kylie түүний сургуулийн сургалтын төлбөрийг төлж түүнийг сургуульд нь эргүүлэн оруулж байв.

 

Keanu Reeves

Invision/Invision/East News

Өгөөмөр сэтгэлээрээ Холливудын алдартнууд дундаас хамгийн ихээр алдаршсан нэгэн бол Keanu Reeves билээ. Тэгвэл тэрээр нэгэн удаа Randolph Gregory хэмээх нэгэн цэвэрлэгч эрийг гэр бүлээ авч явах орлоготой болгохоор жижиг дэлгүүр худалдан авч өгч байжээ.

Түүний энэхүү сайн үйлсийн талаар Randolph Gregory өөрийн цахим хуудастаа “Өнгөрсөн 7 жилийн турш би гэр бүлээ авч явахын тул шал угааж, хог цэвэрлэж явсан. Тэгээд 5 хоногийн өмнө Keanu Reeves-тэй уулзаад миний амьдрал өөрчлөгдсөн. Түүний ачаар би дэлгүүрийн эзэн болсон” хэмээн бичжээ.

233
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Од Гэгээ

    Од Гэгээ

    2022/09/07 at 18:34

    Both my crash

  2. Ochir Dari Tsatsral Od

    Ochir Dari Tsatsral Od

    2022/09/07 at 20:19

    Тэнгэрийн хишиг бхдаа гоё юм бэ. Мундаг юмаа

  3. Zoloo Zoloo

    Zoloo Zoloo

    2022/09/07 at 20:29

    Yamar goy yum be.

  4. Altan Bold

    Altan Bold

    2022/09/07 at 23:32

    Үнхээр их мөнгөтэй бол сайхан цацаж өгөх юм сан хаяахан байгаа зүйлээ хэн нэгэнд хуваалцах ч сайхан л бдаг шүү Нөгөө хүн маань үнэн сэтгэл гаргаж баярлалаа гэж хэлэх …

  5. Зочин

    2022/09/11 at 14:57

    nadaa daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *