Хүмүүс Facebook дээрх жаргалтай хосуудын зургуудыг үзэн яддаг

0

Олон нийтийн сүлжээ сайт Facеbook дээрх аз жаргалтай хосууд болон бусад хэрэглэгчдийн хоорондох дайсагнал төсөөлж байснаас ч хүчтэй ажээ. The Science of Relationships нэртэй шинэ номонд өгүүлсэн судалгаагаар хүмүүс харилцааны байдлаараа гайхуулсан хүмүүст дургүй байдгийг илрүүлсэн байна. Судалгаанд өгүүлснээр хүмүүсийн [tweetable]Facebook дээрх аз жаргалтай, амжилттай харилцааг харуулсан зураг, постууд дээр хүмүүс хамгийн бага like дардаг[/tweetable] гэжээ.

Шинжлэх ухааны баримт: Хүмүүс Facebook дээрх жаргалтай хосуудын зургуудыг үзэн яддаг 2
Судалгааг явуулахын тулд Facebook дээр хэд хэдэн хуурамч пейжүүд нээсэн ба тэдгээр хуудаснуудын заримд хүмүүсийн найз залуу/бүсгүйтэйгээ байгаа зургууд тавьж, харилцааны байдлаа in a relationship хэмээн харагдах боломжтойгоор зарлан, найз залуу/бүсгүйгээ бишрэн шүтсэн утга бүхий янз бүрийн постуудыг нийтэлсэн байна. Харин үлдсэн хуудаснуудад хувийн харилцааны талаар юу ч дурдаагүй байжээ.

Дараа нь 200 хүнийг судалгаанд оролцуулж, дараах хоёр шалгуураар хүмүүсийг үнэлэхийг санал болгожээ. Шалгуурын эхнийх нь “Энэ хүн харилцаандаа хэр аз жаргалтай байх шиг байна вэ?” гэсэн асуулт байсан бол нөгөө нь “Энэ хүн танд хэр их таалагдаж байна вэ?” Хэдийгээр зурган дээрх хосууд маш аз жаргалтай байгаа мэт харагдаж байсан ч судалгаанд оролцогчид тэдний зураг болон постонд like дарах нь цөөн байсан байна.

Шинжлэх ухааны баримт: Хүмүүс Facebook дээрх жаргалтай хосуудын зургуудыг үзэн яддаг 3
Судалгааг явуулсан судлаачдын нэг доктор Бенжамин Ли “Хүмүүс интернэтэд хувийн амьдралаа нэг бүрчлэн дэлгэх нь ихэвчлэн сайн зүйл үлдээдэггүй.” гэж хэлжээ.

Гэвч энэ нь бусдын үнэлэмж учир үүнд санаа зовох хэрэггүй юм. Хосууд өөрсдийнхөө зургийг авсан relfie буюу relationship selfie зургууд бусад хэрэглэгчдийн зүгээс олон likе авахгүй ч тухайн хоёр хосын харилцааны хувьд энэ нь чухал ач холбогдолтой зүйл байдаг төдийгүй харилцаанд эерэгээр нөлөөлдөг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Enkhtaivan Aleksandr

    Enkhtaivan Aleksandr

    2014/07/07 at 15:23

    yagaad

  2. Enkhtaivan Aleksandr

    Enkhtaivan Aleksandr

    2014/07/07 at 15:23

    yagaad

  3. Зочин

    2014/07/07 at 15:37

    Ялангуяа монголчууд шиг атаархуу хүмүүст бол dislike товч байдаг байсан бол тэр нь их дарагдах бсан биз

  4. Зочин

    2014/07/07 at 15:39

    yag unen tamiin togoonii ulgereer duusna

  5. Naranchuluu Amarsanaa

    Naranchuluu Amarsanaa

    2014/07/08 at 15:40

    shal t1 in

  6. Naranchuluu Amarsanaa

    Naranchuluu Amarsanaa

    2014/07/08 at 15:40

    shal t1 in

  7. Зочин

    2014/07/08 at 16:54

    Mongol geheer muuldag yum bishshdee . Gadniihnii sanaag unendee medehgui bna dooooooooooo.

  8. Зочин

    2014/07/15 at 16:47

    үнэн байхаа

  9. Зочин

    2014/08/04 at 10:49

    Jaahan ataarhmaar sanagddag ni unen l dee, gehdee bi l lav haramgui like dardag shdee hehe

  10. Зочин

    2015/12/22 at 23:57

    монголчууд бид нар шиг монголчууд гэсэн талаас нь нэгэндээ тусалж санаа зовдог улс энэ дэлхийн хаана ч байхгүй гадаадууд амиа бодсон бид нар шиг сэтгэл байдгүй улсууд шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *