Аквариумны хамгийн ер бусын 10 загас

1

Зарим хүмүүсийн хувьд гэртээ гоёмсог аквариум дүүрэн чамин загаснуудаа харж суух шиг жаргал үгүй. Магадгүй та тэдний нэг бол энэхүү нийтлэл таны сонирхлыг гарцаагүй татах бизээ. Учир нь нийтлэлд маань аквариумд тэжээж болдог, хаа нэгтэйгээс худалдан авах боломжтой хамгийн ер бусын загаснуудыг тооцсон байгаа юм. 10 өөр төрлийн эдгээр загаснууд үнэхээр содон төрхтэйгээс гадна гэрт тодруулбал аквариумд амьдрах боломжтой гэдгээрээ онцгой.

Flowerhorn cichlid

Энэхүү чимэглэлийн загас нь хурц тод өнгө, ер бусын хачирхалтай хэлбэртэй толгойтой. Энэхүү загасыг хүн бий болгосон учир байгаль дээр зэрлэгээр байдаггүй. Анх Малайз, Тайланд, Тайваньд үүсч бий болоод одоо загасны хорхойтнууд дэлхийн эргэн тойронд тэжээх болжээ.

Аквариумны хамгийн ер бусын 10 загас 6 Аквариумны хамгийн ер бусын 10 загас 7

Arowana

Цэнгэг усны энэ ясархаг загасны толгой нь том ястай, урт сунагар бие нь том, нүсэр хайрсаар бүрхэгдсэн ба нуруу болон бөгсөн бие орчмын сэрвээ нь сунан байрласан зөөлөн хигээстэй. Цээж болон хэвлийн сэрвээ нь жижигхэн. Амны доод талын шүд хэлбэрийн яснаасаа үүдэн ясан хэлт гэгддэг энэ загасны хэл нь дээд талын шүдтэй хавсарч хаздаг шүдтэй.

Аквариумны хамгийн ер бусын 10 загас 8

Reedfish

Могой загас ч гэж нэрлэгддэг энэ загас бол цэнгэг усны загас. Нигерийн Огун голоос Конгын Чилоанго гол бол төрөлх нутаг нь. Хамгийн уртдаа 37 см болдог энэ загас бол шөнийн амьтан юм.

Аквариумны хамгийн ер бусын 10 загас 5

Black ghost knifefish

Халуун бүсийн энэ загасны уугуул нутаг нь Өмнөд Америк, Амазоны сав газар, Перу, Венесуэлээс Парагвай, Парана гол хүрдэг. Сүүлэндээ хоёр цагаан бөгж, хааяа нуруу руугаа судал болсон байдаг хамар дээрээ цагаан толботойгоос бус бүхэлдээ хар өнгөтэй. Хайрсгүй энэ загас хамгийн уртдаа 50 см хүртэл өсдөг.

Аквариумны хамгийн ер бусын 10 загас 1

Butterflyfish

Халуун бүсийн тэнгисийн энэхүү загасны 10 үеийн 120 төрөл зүйл олдсон байдаг. Атлантын далай, Энэтхэгийн далай, Номхон дөлгөөн далайн шүрэн арал дээрээс ихэвчлэн олддог энэ загас 12-22 см урттай байдаг.

Аквариумны хамгийн ер бусын 10 загас 11

Dwarf pufferfish

Цэнгэг усны энэ жижиг загас хамгийн уртдаа 22 мм хэмжээтэй болдог. Дэлхийн хамгийн жижиг загаснуудын нэг болох энэ загас Энэтхэгийн баруун өмнөд хэсэг дэх Памба голд тархсан байдаг.

Аквариумны хамгийн ер бусын 10 загас 2

Zebra pleco

Бразилын гол усанд олддог энэ цулбуурт загасыг 1990-ээд оны эхээр олж илрүүлсэн ба хар цагаан алагласан зураас нь тахийг санагдуулам учир ийнхүү нэрлэгджээ. Аквариумын загас хэлбэрээр Бразилаас их хэмжээгээр экспортолдог энэ загасны экспортыг Бразилын засгийн газар саяхнаас хориглосон.

Аквариумны хамгийн ер бусын 10 загас 9

Northern snakehead

Хятад, Орос, Умард болон Өмнөд Солонгосын уугуул энэ загас айхтар түрэмгий зан авиртай. Дэлхийн олон улс оронд хүнсний чухал загас гэгддэг энэ загас АНУ-д анх түрэмгий зан авираараа танигджээ. Нэгэн загасчин эр Нью Йоркын захаас худалдаж авсан насанд хүрсэн хоёр могой толгойт загасыг 2002 оны зун усан санд тавьсан нь усан санд байсан бусад төрөл зүйлийг хөнөөхөөр халдаж, 2 том загас, 100 орчим жижиг загасыг сүйтгэсэн тохиолдол гарч байжээ.

Аквариумны хамгийн ер бусын 10 загас 4

Peters’ elephantnose fish

Заримдаа зүгээр Питерийн загас гэж нэрлэгддэг энэ загас зааныхтай төстэй урт хамар мэт зүйл нь үнэндээ хамар биш, харин амны мэдрэмтгий сунасан хэсэг юм. Шаварлаг, аажим урсгалт голын ус, цөөрөмд энэ загасны дундаж урт 23-25 см байдаг.

Аквариумны хамгийн ер бусын 10 загас 3

Beaufortia kweichowensis

Хятадын хөхдөг загас гэж нэрлэгддэг энэ загас Хятадын хурдан урсгалт өндөрлөг газрын урсгал усанд олддог.

Аквариумны хамгийн ер бусын 10 загас 10

53
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *