Үсний шилдэг тэжээлийг өөрөө бэлтгэх тусгай жор

5
1
29,033

Эрүүл, арчилгаатай үс үнэхээр сайхан харагддаг. Харин үсээ хэрхэн сайхан арчлах вэ? Дэлгүүр хоршоонд үсний тэжээл, нэмэлт хэрэгслүүд олон бий. Шампунь, тос, ийлдэс, тэжээл, бигнүүр гэх мэт. Гоёмсог шошгон дээрээс нь харвал үсийг яаж өтгөрүүлж, гялалзуулж, эмчилж болохыг яруу тодоор бичсэн байгаа. Гэтэл гэрийн нөхцөлд, хамаагүй хямд өртгөөр яг ийм үр дүнд хүрч болно шүү дээ.

Үсний тэжээл бэлтгэх найдвартай 4 жорыг танилцуулъя

Гэртээ үсний тэжээл бэлтгэх нь

1. Зөгийн балны тэжээл

Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? 😃


Тэгье, мэдээ үзэх

1 ш өндөг, 1 хоолны халбага зөгийн бал, 2 хоолны халбага наранцэцгийн, эсвэл оливийн тос холино. Үсэндээ түрхэж алчуураар ороогоод халуун сэнсээр үлээлгэнэ (сэнс байхгүй бол ууранд барьж болно). 15 минутын дараа бүлээн ус, шампуниар угаана.

2. Коньякны тэжээл

1 өндөгний шарыг 2 хоолны халбага коньяктай миксердээд хуйхандаа түрхэнэ. 15 минутын дараа балжингарам цэцгийн хандаар угаана.

3. Цыган тэжээл

Сонгино цэвэрлэж жижиглэн хэрчээд тал аяга ром дарс, эсвэл коньяк нэмнэ. Нэг хонуулаад шүүж авна. Шүүсийг нь хуйхандаа өдөр бүр түрхвэл халцрахаас сэргийлдэг. Үнэр нь жаахан эвгүй.

4. Өндөгний тэжээл

2 өндөгний шарыг 1 аяга бүлээн усанд сайтар хутгана. Үс, хуйхандаа түрхээд 1 цаг байлгана. Шампуньгүй угаах хэрэгтэй.

7
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/11/15 at 17:08

    Goe zuvulguu bnoo

  2. Anu Anna

    Anu Anna

    2016/11/15 at 23:01

    sss pls

  3. Болод На

    Болод На

    2016/11/15 at 23:13

    Сайтар мартагдсан хуучин санаа 50-60-70 оны ганган хүмүүсийн брэнд байлаа хөөрхий

  4. М .Чулуунчимэг

    2016/11/17 at 10:20

    ГЭрийн аргаар мөн хямд зардлаар үсээ гоё болгох юм байна таалагдлаа.Ээжийнхээ болон өөрийн үсэндээ түрхэж хэрэглэнээ.

  5. Gunjidmaa Demberel

    Gunjidmaa Demberel

    2016/11/17 at 16:04

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.