
Зүйл зүйлийн амьтан ургамал, хүн төрөлхтөн бүгдээрээ эх дэлхийн үр сад билээ. Гэвч байгаль эхийн үр хүүхдүүдийн хамгийн ухаалаг нь гэгдэх хүн төрөлхтөн өдгөө яг л төрүүлж өсгөсөн эхээ барьж идэх аалзны зулзаганууд шиг эх дэлхийгээ хайр гамгүйгээр сүйтгэж байна. Бидний өдөр тутмын амьдрал байгаль орчинд зүй бусаар нөлөөлж, эргээд тэр нь хүн төрөлхтний хожмын ирээдүйд аюул учруулж байгаа нь нууц биш болжээ. Оюун ухаант хүн төрөлхтний дэндүү ухаангүй үйлдлийн улмаас өдрөөс өдөрт доройтож байгаа байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулахыг уриалсан зар сурталчилгаануудын зургууд үзэгч та бүхэнд ч бас нэгийг бодогдуулах бизээ.
Шидсэн бүхэн чинь эргэн ирдэг.
Ирээдүй минь ийм болохыг бүү зөвшөөр.
Эх дэлхий маань бидний огтолсон мод бүрт өндөр үнэ төлдөг.
Хэрэгцээнийхээ хэрээр ашигла.
Мөхөж байгаа төрөл зүйл бол бид.
Байгальд тусалж байгаа нь өөртөө тусалж байгаа хэрэг.
Дараагийн давалгаа ирэхгүй ч байж магадгүй.
Хэзээ нэгэн өдөр байгаль эх эргээд бидэн шиг авирлана.
Минут тутамд дэлхийн 15 км.кв ой үгүй болж байдаг.
Дэлхийн дулаарал орон гэргүйчүүдийг төрүүлж байна.
Далай тэнгисийн хамгийн ер бусын гайхамшиг бол тэр одоо хүртэл амьд байгаа нь юм.
Зөвхөн үг л үлдэх вий?!
Тэр чамайг өөрчлөхөөс өмнө цаг агаарын өөрчлөлтийг зогсооцгооё!
Бид бүгд хамт байгаа.







