Өнгөрөгч 7-р сарын шилдэг ухаалаг гар утаснууд

0

Уг цувралаараа бид Meizu болон Xiaomi–с гаргасан тансаг, хүрээгүй смартфон Doogii Mix, болон хамгаалалттай дэлгэц болон бат бэх корпус бүхий Moto Z2 загварын смартфоныг танилцуулж байна.

7-р сарын шилдгүүд

Meizu Pro 7

Meizu–гийн үндсэн онцлог бол арын хавтан дээрх өнгөт, мэдрэгч дэлгэц юм. Хөндлөнгөөрөө 1,9 инч, 240 х 536 пиксел үзүүлэлттэй. Дэлгэцэн дээр цаг, мэдэгдэл, дууны нэр болон бусад нэмэлт мэдээллүүд харагддаг. Үндсэн камерын тусламжтайгаар селфи хийхэд нэн тохиромжтой.

Үзүүлэлтүүд:

  • 5,2 инч, 1920 х 1080 пикселтэй AMOLED дэлгэц
  • 8 цөмт нэг талстат GPU Mali-T880 MP2 бүхий Helio P25 систем
  • 4Гб багтаамжтай, нэмэлт 64 гб багтаамжтай
  • Нүүрэн талын камер 16 Мп, арын хавтан дахь хоёр камер тус бүр 12 мп
  • 3000 мА/ц хүчин чадалтай зай
  • Хурууны хээ уншигч
  • Flyme OS 6 (Android 7.0) үйлдлийн систем

 

Xiaomi Mi 5X

Mi 5X дундаж үнэтэй утасны тоонд ордог. Метал гадаргуу болон арын хэсэгт хурууны хээ уншигчтай. Уг утас саарал, алтан болон ягаан гэсэн гурван өнгөтэйгөөр худалдаанд гарна.

Тус смартфоны үндсэн давуу тал бол өмнөх хувилбар болох Xiaomi компанийн Mi6–тай нэн төстэй үндсэн камер юм. Тус камер нь 12 мп модультай бөгөөд автомат чиглүүлэгчээр тоноглогдсон төдийгүй хоёр өөр өнгө бүхий гялбуулагчтай.

Үзүүлэлтүүд:

  • 1 920 х 1 080 мп бүхий 5,5 инч дэлгэц
  • Snapdragon 625 процессор
  • 4Гб багтаамжтай, нэмэлт 64 гб багтаамжтай
  • Нүүрэн талын камер 16 Мп, арын хавтан дахь хоёр камер тус бүр 12 мп
  • 3080 мА/ц хүчин чадалтай зай
  • Хурууны хээ уншигч
  • MIUI 9 (Android 7.0) үйлдлийн систем

 

Хямд төсөр смартфон

Doogee Mix

Doogee Mix нь тэргүүлэх смартфоны нэг бөгөөд хамгийн өндөр техник үзүүлэлт, орчин үеийн дизайн болон боломжит үнийг нэгтгэж чадсан. Тус төхөөрөмж нь AMOLED дэлгэц, гарт барихад таатай санагдахуйц сайн чанарын төмөр бөгөөд бат бөх метал корпустай. Харамсалтай нь тус утасны үнэд тохироогүй гэмээр камер нь үзүүлэлтийг буулгадаг.

Үзүүлэлт:

  • 5,5 инч, 1280 х 720 пикселтэй AMOLED дэлгэц
  • 2,5 ГГц бүхий 4 цөмт болон 1,6 ГГц бүхий 4 цөмт Media Tek Helio P25 (MT6757T) процессор
  • 4Гб багтаамжтай, нэмэлт 64 гб багтаамжтай
  • Нүүрэн талын хоёр камер 16 + 8 мп, арын хавтан дахь камер 5 мп
  • 3080 мА/ц хүчин чадалтай зай
  • Хурууны хээ уншигч
  • Android 7.0 Nougat үйлдлийн систем

 

Gretel GT6000

Тус төхөөрөмж нь элдэв хэрэглэгдэхүүнгүй энгийн смартфон сонирхогчдод илүү таалагдана. Gretel GT6000 нь 6 000 мА/ц зайгаар тоноглогдсоны ачаар ажиллах хугацаа харьцангуй уртассан. Бусад үзүүлэлт нь 100 ам.долларын үнэтэй смартфонуудын нэгэн адил.

Үзүүлэлт:

  • 5,5 инч, 1280 х 720 пикселтэй AMOLED дэлгэц
  • Media Tek МТК6737 процессор
  • 2Гб багтаамжтай, нэмэлт 16 гб багтаамжтай
  • Үндсэн камер 13 мп, арын камер 5 мп
  • 6 000 мА/ц хүчин чадалтай зай
  • Хурууны хээ уншигч
  • Android 7.0 Nougat үйлдлийн систем

 

Энэ сарын онцгой

Moto Z2 Force

Уг төхөөрөмж нь 7000 үеийн хөнгөн цагаан корпустай бөгөөд харин дэлгэц нь ShatterShield тусгай наалтаар хамгаалагдсан. Үйлдвэрлэгч нь смартфоны дэлгэцэнд 4 жилийн баталгаа олгож байгаа.

Z2 Force нь Moto Mods–ын модулиар тоноглогдсон. Нэмэлтээр Hasselblad камер, JBL дуугарагч болон проектороор тоноглогдсон. Motorola нь 4K бүхий 3600–ийн камерийн модультай.

Үзүүлэлт:

  • 5,5 инч, QHD үзүүлэлттэй AMOLED дэлгэц
  • 2 Гб багтаамжтай, нэмэлт 16 гб багтаамжтай
  • Нүүрэн талын камер 12 + 12 мп, арын хавтан дахь камер 8 мп
  • 2 730 мА/ц хүчин чадалтай зай
  • Android 7.1 Nougat үйлдлийн систем

Z2 Force–ийг борлуулалтанд энэ сарын 10-даар АНУ болон Европод, үүний дараагаар ОХУ-д гаргахаар төлөвлөж байгаа. Үнэ нь дундажаар 720 ам.доллар (1,5 орчим сая төгрөг болно)

2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. diva

    2017/08/16 at 18:23

    Come on lucky guys,
    Grab the last 32 hours to win #Gretel #S55 #smartphone >>> https://goo.gl/1TrqW8

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *