Эдгээрийг өмнө нь мэддэг байсан ч болоосой гэж бодогдуулам амьдрал хөнгөвчлөх 20 арга мэх

1

Богино долгионы зуухандаа аяга ус хийх, гутландаа цаас хийх, пааран дээрээ хуурай салфетка тавих зэргийг таны амьдралыг хөнгөвчлөх, зайлшгүй хэрэгцээтэй зүйлс гэдгийг та хэзээ ч гадарлаагүй байх. Харин заримдаа хайрцагнаасаа гарч сэтгэж чадвал амьдралд маш олон зүйлийг хялбарчилж болдог бөгөөд бидний бэлтгэсэн мэдээллээс олон сонирхолтой санаа авна гэдэгт итгэлтэй байна.

1.

© AutumnRaeElizabeth / Reddit

Хэрвээ та юм оёхдоо хэмжээ алдмааргүй байвал энэ арга танд хэрэг болох нь гарцаагүй. Хумсан дээрээ шаардлагатай хэмжээгээ авч тод өнгөөр зураасан тэмдэглэгээ хийнэ. Ингэснээр та ямар нэгэн зүйл хийхдээ байнга шугам хэрэглэх шаардлагагүй болно.

 

2.

© Rustey_Shackleford / Reddit

Шарх шүүгээнд хийсэн хоол тугалган цаастайгаа наалддаг нь олон эзэгтэй нарын хувьд асуудал болдог. Тэгвэл үүнийг шийдэхийн тулд тугалган цаасан дээрээ жижиг жижиг догол үүсгэхэд л хангалттай.

 

3.

© ollieoliverx000 / Reddit

Гэрт байдаг техник хэрэгслүүдтэй харьцах, интернэт холболтоо шалгах зэрэг үйлдэл хийхэд гэр бүлийн гишүүд аль нь юу болохыг нь мэдэхгүй байх нь элбэг. Тиймээс тэдгээр асуудлаас сэргийлж техник хэрэгслүүд дээрээ аль нь ямар төхөөрөмж болох тэмдэглэгээг хийхэд л хангалттай.

 

4.

Тооны хувийг олох хамгийн хялбар арга бол 2 тоогоо хоёуланг нь 10-т хуваагаад дараа нь хооронд нь үржих юм. Жишээлбэл та 300 гэдэг тооны 40 хувийг олох гэж байлаа гэж бодоход аль алиныг нь 10-т хуваахад 4 болон 30 гарна. Дараа нь хооронд нь үржвэл 120 гарах болно. Энэ бол 300-гийн 40 хувь.

 

5.

© DiaMat2040 / Reddit

Компьютерын хулгана тань ширээ юм уу, хулганы дэвсгэрээ зурж, хавираад эхэлбэл лазер гэрэлтэй хэсгийг нь баллуурдахад л хангалттай.

 

6.

© sivisamari / Reddit

Гар ариутгагч тань дууссан үед та жаахан изопропилийн спирт, шүршигч савтай байхад л өөрийн гэсэн ариутгагч дахин хийж болно.

 

7.

© PERCEPTOR16 / Reddit

Дэлгүүрт ариун цэврийн цаас дуусчихсан байвал ахуйн цэвэрлэгээ хийдэг цаас оронд нь авч байгаарай. Учир нь тийм цаасны ус шингээх чанар нь жирийн цааснаас хавьгүй илүү байдаг учир ариун цэврийн өрөөнд хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг.

 

8.

© m44rt3np44uw / Reddit

Хуучирсан юм уу, бохирдсон гутлаа ямар нэгэн зүйл рүү хураахаар болбол нэг удаагийн шүршүүрийн малгай хэрэглээд үзээрэй. Ингэх нь гутлын бохирдсон хэсгийг халхалж бусад зүйлс муухай болохоос хамгаалж чадна.

 

9.

© gotfoundout / Reddit

Шилэн аягаа өрж тавихдаа амсрыг нь дээш доош харуулж өрвөл зай хэмнэнэ.

 

10.

© iltfswc / Reddit

Хэрэв өрөөнд эвгүй үнэр үнэртээд байвал хуурай салфетка ашиглан асуудлыг шийдэж болно. Паар, уураар үлээгч, агаар чийгшүүлэгч зэрэг дээр хуурай салфетка тавиад орхиход л болно.

 

 

11.

© isymfs / Reddit

Хүүхэд тань тоглоомон галт тэргэнд дуртай бол төсөөллөө ашиглаад маш гайхалтай хурдны зам хийж өгч болно. Жишээ нь гэхэд л хэрэглэсэн ариун цэврийн цаасны гол ашиглаж уулын зам бүтээх боломжтой.

 

12.

© jubatus45 / Reddit

Хэрэглэсэн тосыг шууд халуунаар нь асгах боломжгүй. Тиймээс саван дотроо тугалган цаас дэвсэж байгаад тосоо хөргөөд үзээрэй.

 

13.

© blt205 / Reddit

Танд шүдний сойз, сормуусны будаг гэх мэтчилэн хадгалах хугацаа нь бичигдээгүй эд зүйлс байдаг л биз дээ? Тэгвэл тэдгээр зүйлсийг хэзээ дахин солих ёстойг өөртөө сануулж дээр нь дуусах хугацааг нь бичиж тэмдэглээрэй.

 

14.

© ninjawar1986 / Reddit

Хүнсний дэлгүүр явахдаа дугуйтай хөргүүр авч явах нь их хэмжээний хоол хүнсийг нэг дор зөөхөд туслах бөгөөд олон удаа дэлгүүр явах шаардлагагүй болгоно. Ингэж хүнсээ зөөх нь тор дүүрэн хүнд ачаа барьж явснаас хамаагүй дээр байх болно.

 

15.

© cesarkuriyama / Imgur

Авокадонд дурлагсад анхаарлаа хандуулаарай. Түүхий авокадог цаасан аяга юм уу аяга хадгалагчид хийвэл боловсорч гүйцэх явцыг хурдасгаж чадна. Энэ нь жимсний хальс гаднаасаа шахагдаж дотроосоо хурдан болоход нь туслах болно.

 

16.

Богино долгионы зуухандаа аяга ус хийгээд орхиод үз. Ингэснээр ус уур болон хувирч зууханд халааж буй хоол хүнсийг хатахаас сэргийлэх болно. Мөн хэтрүүлэн болгох, түлэгдэх зэргээс сэргийлж чадна.

 

17.

© ChopperNYC / Reddit

Хэрвээ хүүхэд ид өсдөг насан дээрээ байгаа бол хувцас багадах нь наад захын асуудал. Тиймээс хүүхдийн тань ихэнх хувцас бүтэн биеийн өмсгөлтэй бол хөлийн битүү хэсгийг хайчлаад үзээрэй.

 

18.

© kittiekillbunnie / Reddit

Гадуур хооллох үед савтай амтлагч дагалдаж ирдэг. Харин тэдгээр зүйлсийг тухайн үедээ хэрэглээгүй бол халаасандаа хийгээд аваад харихад гэмгүй. Ялангуяа улаан чинжүү, пармезан бяслаг, цөцгийн тос, зөгийн бал гэх мэт дуртай бүтээгдэхүүн тань байвал нэрэлхүү зан гаргаж орхих хэрэггүй. Бүр зарим үйлчилгээ сайтай газарт гар ариутгагч салфетка дагалдуулан өгдөг. Түүнээс ч мөн хэдэн ширхэгийг авчихсан байхад илүүдэхгүй.

 

19.

© auntmilky / Reddit

Хөлдөөгчдөө зай гаргамаар байвал бүтээгдэхүүнүүдийг овор ихтэй хайрцагнаас нь гаргаж уутанд хийгээд үзээрэй. Мөн хайрцаг дээрх шаардлагатай заавруудыг нь хайчилж аваа уутан дээрээ наахад болно.

 

20.

© Caley-Lynn-C / Reddit

Гутлынхаа хэлбэрийг алдагдуулахгүйн тулд хуучин сонинг хуйлж хийж байгаад хураах хэрэгтэй.

Танд ч бас дээрхтэй адил аргууд байдаг уу? Сэтгэгдэл бичиж бидэнтэй хуваалцаарай.

5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2020/04/07 at 10:20

    ок санаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *