Нидерланд улс хоригдолгүй болсны улмаас шоронгуудаа хааж байна

0

Тус улсын гэмт хэргийн гаралт буурснаас гадна Нидерландын хамгийн гол нууц бол хоригдлуудаа яг бидэнтэй адил хүн гэдэг утгаар нь маш сайн нөхцөлд байлгаж, сайтар асарч хамгаалдаг байсантай холбоотой гэнэ. Ямартай ч энэ арга гайхалтай сайн хэрэгжиж 2018 он гэхэд дахин 4 шорон хаагдаж, зарим нь дүрвэгсдийн орогнох байр болон хувирчээ.

Тэдэнтэй хүн шиг харьц, тэгвэл тэд хүн шиг аашлах болно

Сэтгэлзүйн эмчилгээг засан хүмүүжүүлэх аргатай хослуулснаар Голланд улс шоронгийнхоо тоог огцом бууруулж чадлаа. Энэ систем нь шийтгэл биш харин урьдчилан сэргийлэх, ойлгоход суурилдаг байна.  Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ихэвчлэн торгууль төлөх юм уу биеэр эдлэх ял шийтгэл авдаг. Харин хэрэгтнийг удаан хугацаанд хорих нь тэднийг хүмүүжихэд тийм ч үр дүнтэй биш гэдэг нь маш олон тохиолдлоор батлагдсаар байгаа аж.

Энэхүү шинэ хэмжүүр нь уламжлалт бус шийтгэл гэж нэрлэгддэг бөгөөд тухайн хоригдол засан хүмүүжээд эргээд нийгмийн амьдралд орох учраас хүн шиг харьцах ёстой гэсэн санаан дээр үндэслэсэн байна. Энэ талаар сэтгэл судлаач Мириам ван Дриэл хэлэхдээ: “Шоронгийн хоригдлуудтай хэрхэн харьцаж байгаа нь эргээд нийгмийн амьдралд ороход нь маш чухал нөлөө үзүүлдэг. Хэрэв та нар тэднийг нохой шиг харвал хүмүүс нохой шиг л аашлах болно, гэвч хэрэв та хүн шиг хандвал тэд эргээд хүн шиг л аашлах болно.”

 

 

Хөндлөнгөөс оролцох программ гэж юу вэ?

© Titans Fallen / Netflix

Шоронд хоригдож буй хүмүүст эргээд нийгмийн амьдралд аль болох хурдан оруулахад чиглэсэн эмчилгээнүүдийг санал болгодог. Түүнчлэн эдгээр хөндлөнгийн хөтөлбөрүүд нь олон нийтийг хамгаалахаас гадна шоронд хоригдож байгаа  хүмүүсийг засан хүмүүжүүлэх үндсэн зорилготой юм. Судалгаанаас үзэхэд энэхүү хөтөлбөр эерэг үр дүнтэй гэдэг нь батлагдсан хэдий ч ашиг тус нь эрэгтэй хүмүүс дээр илүү гарч, эмэгтэйчүүдэд төдийлөн үр дүн өгөхгүй байгаа гэнэ.

 

Дүрвэгсдэд зориулсан шинэ гэр

Эцэст нь эдгээр хөтөлбөрүүдийн үр дүнд Голландын шоронгууд бараг л хоосорсон.  Ингээд хоосон хоцорсон шоронгуудын зарим нь бусад орнуудад түрээслэгдэж байсан бол зарим нь тансаг зочид буудал, дүрвэгсдийн орон сууц болж хувирсан байна. Тэр ч байтугай Голландын хамгийн алдартай шоронгуудын нэг болох Коепелгевангенисыг их сургууль болгохоор төлөвлөж байгаа аж.

Гэмт хэрэгтнүүдэд илүү хүндэтгэлтэй хандах, ялыг нь бууруулах зэргийг та зөв зүйл гэж бодож байна уу?

9
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Lantuush Taiwan

    Lantuush Taiwan

    2020/04/07 at 21:47

    Za naad chin arai hudlaa bhaa tehdee shoron haagdahiin huvid haagdaj bgaaa tehdee horigdolguidee haaj bgaa bisheldee ulsiiin tusuviig hemneh gej haaj bgaa

  2. Lantuush Taiwan

    Lantuush Taiwan

    2020/04/07 at 21:52

    Manai survaljlagch nar bas haayaa sain uleeh yumaaa boditoi yum bicheech

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *