Японы уран бүтээлч Пико-Таро “Pen-Pineapple-Apple-Pen” дууныхаа коронавируст зориулсан шинэ хувилбарыг толилууллаа. Одоо энэ дуу саван болон гарны тухай дуу болжээ

0

Вирус шиг л хурдан тархсан “Pen-Pineapple-Apple-Pen” дууг санаж байна уу? Амьдралын баясгалантай бүжиг, инээмсэглэл, аялгуу – амнаас нэг хэсэгтээ л салж өгөхгүй аялагдаж явсан. Тийм дээ, тэр үед “I have a pen, I have an apple. Uh! Apple-Pen!” гэж дуулж үзээгүй хүн ховор байх. Дууны зохиогч PIKOTARO 4 дүгээр сард хит болсон дууныхаа шинэ хувилбарыг толилууллаа. Энэ удаад саван болон гарны тухай өгүүлжээ.

PIKOTARO болон түүний вирус шиг тарсан “Pen-Pineapple-Apple-Pen” клипийг санаж байна уу?

 

4 дүгээр сард саван болон гарны тухай шинэ хувилбар нь гарсан байна

“Надад гар бий”- гэж дуулж эхэлнэ. “Надад саван бий” хэмээн үргэлжлүүлэн дуулаад савангаар гараа сайн гэгч нь угаах ажээ.

 

 

Дуучин гараа хэрхэн зөв угаахыг заана

Энүүхэндээ гэж хэлэхэд тэр гараа ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу зөв угааж чадаж байна лээ. Дараа нь PIKOTARO цэвэрхэн болсон нэг гараа үзүүлээд дараа нь нөгөө гараа үзүүлнэ. Гарынхаа алгыг хавсарч РРАР буюу “pray for people and peace” (хүмүүс ба эх дэлхийн төлөө залбиръя) хэмээн залбирчээ. Дуучин өөрийн клипээ “We will win” буюу “Бид ялна” гэж дуусгаж байгааг та сонирхон үзээрэй.

 

Клип

Энэ дууг таныг тун удахгүй аялан дуулж эхэлнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Ямартай ч гараа угаахаа хэзээ ч мартахааргүй л боллоо.

30
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *