Та яг үнэндээ ямар жинтэй байх ёстой вэ? Жингээ хасах бус харин ч эсрэгээрээ байж магадгүй?!

1

Эмэгтэй хүн төгс бие галбирын тухай ярихад дараах асуултыг тавьдаг: чухам ямар жинтэй байвал төгс болох вэ? Хариултыг нь сонсвол бүр ч толгой эргэж гүйцнэ. Зарим нэг нь загварынханы баримтлах тоо баримт хэлнэ, харин нөгөө нь өмсөх дуртай өмд нь орж байвал төгс гэж хэлнэ.

Төгс жин гэдэг нь эрүүл жин биш гэдгийг юуны түрүүнд санах хэрэгтэй. Нүдээ аниад олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн гоо сайхны стандарт гэж юу болохыг төсөөлбөл – байгалиас заяасан бие галбир гэдгийг ойлгоно.

Та бүхэндээ тухайн эмэгтэй хүнд тохирох төгс бөгөөд эрүүл жинг танилцуулахаар бэлдлээ. Хоолны дэглэм баримтлах ёстой эсэхээ та өөрөө шийдээрэй.

Өндөр болон жингийн харьцаа

Байгаль эх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эсвэл гоо сайхны зарчмыг баримтлалгүйгээр хүн болгоны биеийн бүтцийг хайрладаг. Хүн болгон – давтагдашгүй. Бид бүгд адилгүй шүү дээ. Өөрийнхөө өндөр, жинг төгс гэж бодож явдаг эмэгтэй хүн байхгүй л болов уу, энэ нь эмэгтэй хүний ухамсарт байхгүй ойлголт.

Эрүүл жин – бие эрхтэн өөрийгөө таатай мэдрэх тэрхүү жин юм. Энэ хязгаарыг давж алхангуут төрөл бүрийн өвчлөлд өртөнө: гормоны тэнцвэрт байдал алдагдах, үе мөч өвдөх, тэр ч бүү хэл чихрийн шижин ч тусаж болно.

Судалгаанаас харахад өнөөгийн эмэгтэйчүүд 22 жилийн тэртээх бүсгүйчүүдийг бодвол дунджаар 6 кг илүү байгааг тогтоожээ. Төгс жингийн тухай ойлголт ч мөн өөрчлөгдсөн нь мэдээж: одоо төгс жин нь 5 кг-аар нэмэгдсэн.

Тэнцвэрт байдлыг яаж олох вэ? Зарим нэг нь өөрийнхөө илүүдэл жингээр бахархаж байхад зарим нэг нь төгс жингийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна. Үнэндээ аль аль нь л эрүүл мэнддээ хохирол учруулж байгаа юм.

Туршлагатай эмч нарын зохиосон доорх хүснэгт нь эрүүл мэндэд хохиролгүйгээр жингээ барихад тусална. Хүний өндөр байгалиас заяагдсан, харин жинг бол бид хянах боломжтой. Хамгийн гол нь та өөрийгөө эрүүлээр мэдэрч байвал улиг домог болсон стандартыг нулимж хая. Та гайхалтай төгс эмэгтэй.

Өөрийн биеийн хөгжлийг нийтээр хүлээн зөвшөөрсөн стандартаас дутуу гэж буруугаар ойлгож хүлээн авснаас болж айдас тээж ичиж явдаг. Өөрийгөө эрүүлээр үнэлж сур, өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, гоо сайхныг нь мэдэр – энэ бол аз жаргалд хүрэх анхны алхам. Эрүүл байцгаагаарай.

Дээрх хэрэгтэй хүснэгтийг хадгалаад аваарай. Найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцахаа ч мартаж болохгүй шүү.

16
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tuya Brown

    Tuya Brown

    2017/10/08 at 14:19

    yum unsnih geheer l data gej garaad ydargaa yum .yaj arilgah we

  2. Bilguun Bilguun

    Bilguun Bilguun

    2017/10/08 at 14:20

    Nomin Bazarragchaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *