Байгаль эх үргэлж биднийг гайхшруулах зүйлс бэлдэж байдгийг нотлох 17 гэрэл зураг

0

Хүн байгалийн тухай бүхнийг мэддэг гэж боддог байх. Хэдэн зуун жилийн турш судалж, олон ч үзэгдлийн нууцыг тайлж чадлаа. Гэхдээ байгаль гээч зүйл маш нарийн бүтэцтэй. Тиймээс бидний мэдэхгүй зүйл зөндөө бий. Бидний цаашид судлах, олж мэдэх нууц хэдэн мянгаараа ээлжээ хүлээсээр л.

Өнөөдөр та бүхнийг байгалийн сонирхолтой үзэгдлүүдтэй танилцахыг урьж байна. Азтай хүмүүс эдгээрийг бодитоор олж харж гэрэл зурагнаа буулгаж амжжээ.

Мөс ба чулууны тогтоц. Ийм зүйлтэй тэр болгон таарахгүй байх гэж бодож байна

ITBP_official

 

Гартаам дун

H1ggyBowson

Эрдэс бодис хоосон хясаанд хэвийг нь даган ургажээ.

 

Америкийн халзан түнжүү шувууны сарвуу

MrBonelessPizza24 / Dottie-Minerva

Америкийн халзан түнжүү шувууны сарвуу уран зөгнөлт гэмээр. Шувуу намгархаг газар амьдардаг бөгөөд сарвуу нь намаг, шалбаагт саадгүй алхахад нь тусалдаг ажээ.

 

Малай баавгай дэлхий дээрх хамгийн урт хэлтэй амьтан

ireland

Малай баавгай урт хэлээрээ бусдаас ялгардаг. Урт нь 30 хүртэл сантиметр хүрэх тохиолдол бий. Идэх дуртай хорхой шавжаа урт хэлээрээ амархан хамж авдаг гэнэ.

 

Иранд байрладаг шавартай галт уул дээрээсээ ийн харагдана

Palana

 

Тахиа стресс ихтэй бол этгээд хачин өнгөтэй өндөг гаргаж болно

AShadowyMooStalker

Стрессийн шалтгаан нь юу ч байж болох юм: их дуу чимээ, амьдрах орчин өөрчлөгдөх, шинэ шувуунууд нэмэгдэх зэрэг. Хэсэг хугацааны дараа шувууны сэтгэл санаа тайвширч ердийн өндгөө гаргаж эхэлдэг ажээ.

 

Дундад тэнгисийн далкопёр загас нь далавчийг санагдуулам сэлүүртэй

Jokiat

Харамсалтай нь, далкопёр усны гадаргуугаас дээш гарахын тулд энэ гоёмсог сэлүүрээ ашигладаггүй ажээ. Далайн ёроолоор явахдаа “хөл” болгон ашигладаг байна.

 

Эрвээхэйн өндөг ингэж харагддаг

Ordner

 

Стромбус төрлийн дун нүдээрээ ширтэж байгаа нь

moosemoth / aykirsch

 

Эрдэнэ шишийн ил гарч ирсэн агаарын үндэс

sincerelymn

Агаарын үндэсний систем нь ургамалд нэмэлт хүчилтөрөгч өгөх үүрэгтэй. Ус, чийг ихтэй хөрсөнд ургаж байгаа эрдэнэ шишийн үндэс өөрийгөө ийн хүчилтөрөгчөөр баяжуулдаг ажээ.

 

Церцис буюу Иудын мод нь цэцгээрээ гайхагдана

j3ffr33d0m

 

Байгалийн гайхалтай үзэгдэл – мөсөн цэцэг

KateMessner
pineal_entrance

Мөсөн цэцэг нь агаарын хэмийн эрс өөрчлөлтөөс болж үүсдэг. Нимгэн мөснөөс цэцэг “ургах” нөхцөл: огт салхигүй байх ёстой, эс бөгөөс эмзэг бөгөөд гоёмсог “дэлбээг” эвдэж мэдэх юм.

 

Намуу цэцэг зөвхөн улаан байгаад зогсохгүй мөн цэнхэр ч өнгөтэй байдаг

mtlgrems / stewdrew

 

Какаду арваалж бидний сайн мэдэх тотийг санагдуулна

Curiotweet1

 

Аргентины Патагони мөсөн агуй (Өмнөд Америк)

monomotive

 

Мэс засалч-загасны хөөрхөн инээмсэглэл

kenyamarine / Murzilka12

Энэ загас зөвхөн ургамлаар л хооллодог. Шүд нь ургамлыг чулуунаас сугалж, элсний ширхгийг буцааж цацахад зориулагджээ.

 

Араукария- итгэхийн аргагүй аварга том самар ургадаг шилмүүст мод

KNOXCRYPTO

Энэ модны доогуур явахдаа маш анхаарал болгоомжтой явбал зохино. Толгой дээрээс гэнэтийн бэлэг унавал яана?

110
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
15
БахархмаарБахархмаар
13
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *