Дээд өндгөн тулгуурыг шалгах

0

Дээд өндгөн тулгуурыг шалгахМанай хуурай шороотой уур амьсгалд өндгөн тулгуурын резин хугацаанаасаа өмнө хатаж өгөршин урагдаж цоорч доторх тос нь тоос шороотой холилдон хатуурч тосолгоо байхгүй болсноос металл эд ангиуд үрэлдэж явсаар элэгдэн сугарч унадаг. Шууд унахгүй ч гэсэн наана нь дуу гарах, жолоодоход хүндрэлтэй болох, дугуй алцайж түргэн элэгдэх шалтгаан болдог байна.

– Автомашины урд хэсгийг дугуйг хөндийртэл өргөнө. Тусгай унахааргүй ямаан тулгуур хэрэглэнэ.
– Дугуйг эгц чигээрээ байрлалтай болгоно
– Тоормозны дөрөөн дээр гишгэж тоормозлоно.
– Дугуйг урдаас нь зурагт үзүүлснээр дээш доош хөдөлгөж босоо чиглэлд хөдөлгөөн байгаа эсэхийг шалгана.

Нэмэлт: Автомашины урд тэнхлэг нь автомашиныг залах үүрэгтэй бөгөөд үүний тулд дугуйнууд баруун зүүн тийш эргэл хөдөлж байхаар хийгдсэн байдаг. Мэдээж үүнийг бидний дээд доод өндгөн тулгуур гэж нэрлэдэг эд анги гүйцэтгэдэг. Зарим автомашин нь дээд доод өндгөн тулгууртай байдаг бол зарим нь зөвхөн доод өндгөн тулгууртай байх нь бий. Аль алийг нь шалгаж үзэх хэрэгтэй байдаг бөгөөд ингэхгүй явсаар нэг өдөр дугуй өндгөн тулгуураараа салж унах явдал бий.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *