78 жилийн турш унасан Роллс-Ройсоо музейд бэлэглэжээ

0

78 жилийн турш унасан Роллс-Ройсоо музейд бэлэглэжээНоён Аллен Свифт /Allen Swift/ гайхамшигтай өндөр насалж, хорвоо дэлхийд 102 жилийг үдсэнийхээ эцэст 2005 онд диваажинд одсон. Тэрээр өөрөө гайхалтай өндөр насалсан төдийгүй 1928 онд аавынхаа бэлэглэсэн Роллс-Ройс /Rolls-Royce/ машиныг хорвоо дэлхий дээрх хэн бүхнээс илүү удаан хугацаанд унаж эдэлсэн гэдгээрээ бас нэгэн гайхамшгийг бүтээсэн хүн юм. Түүгээр ч үл барам үнэхээр ариг гамтай эдэлж, огтхон ч хуучирч муудан элэгдэж хорогдоогүй Роллс-Ройс Пиккадилли Пи1 /Rolls-Royce Piccadilly P1/ машинаа өөрийг нь хорвоог орхисны дараа найдвартай хадгалж чадах газарт бэлэг болгон өгсөн байна. 1928 онд Массачусетсын Спрингфилд хотод амьдарч байсан түүнд эцэг нь коллежоо төгссөний бэлэг болгож энэхүү машиныг өгсөн бөгөөд түүнээс хойш ноён Аллен машинаа байнгын уналга болгон ашиглаж ирсний дээр тохирох засвар үйлчилгээг ч байнга хийж иржээ. 1994 онд нэг машиныг удаан хугацаанд эзэмшсэнийхээ төлөөнөө Роллс-Ройс машины чимэглэл болох болор Spirit of Ecstacy-гаар шагнуулж байсан энэ эрхэм 2005 онд машины аналог туулсан зам хэмжигч дээр 170,000 миль замыг туулсан гэдгээрээ шинэ байхаас нь эхлээд хамгийн урт удаан хугацаанд уг машиныг эзэмшсэн хүн хэмээгдэж байсан юм. Аллен Свифтийн төрөлх хот болох Спрингфилд Роллс-Ройс машинтай түүхийн хувьд холбогддог бөгөөд тус авто брэндийн Америк дахь үйлдвэрийг байгуулах оролдлогын нэг хэсэг болж, 1920-1931 онд тус хотод 2944 машин үйлдвэрлэж байв. Аллен Свифтийн Роллс-Ройсоо хандивласан Спрингфилдийн түүхийн музей / Lyman & Merrie Wood Museum of Springfield History/-д энэхүү машины хамт дээрх түүх болон Аллен Свифтийн түүх бичээтэй байдаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/12/14 at 08:37

    Ene medeeniihee eh survaljiig ogooch please

  2. Зочин

    2013/12/14 at 22:52

    Google it

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *