Кино ертөнцийн олонд мэдэгдээгүй гайхалтай 10 баримт

0

Кино ертөнцийн олонд мэдэгдээгүй гайхалтай 10 баримтТөрөл бүрийн салбарт өрнөж байгаа үйл явдал, үзэгдэл бүрийн ард тухайн үйл явдалтай холбоотой өөр олон үзэгдлүүд давхар өрнөж байдаг. Уялдаатай өрнөж буй тэр бүх үйл явдлуудын зарим нь олонд анзаарагдаж, зарим нь анзаарагдалгүй өнгөрдөг. Кино урлагийн ертөнцөд ч ялгаагүй ямар нэгэн дэлгэцийн бүтээл бүтээх үед тухайн бүтээлийн ард маш их хөдөлмөр, үйл явц нуугдаж байдаг ба тэдгээрийн дунд үзэгчдийн сонорт хүрээгүй, тухайн үедээ л болоод өнгөрсөн олон үйл явдлууд байдаг. Алдартай кинонуудын ард болж, олон хүнд анзаарагдалгүй өнгөрсөн тэрхүү үйл явдлууд, сонирхол татам баримтуудын талаарх мэдээллийг сайтынхаа “Кино ертөнц” булангийн шинэ нийтлэлээр сонголоо.

Харийнхан /Alien/ киноны харийнхны царайг Альберт Эйнштейн /Albert Einstein/ болон Карл Сендбург /Carl Sandburg/-гийн шүлэгт гардаг хав нохойны царайны холимог байдлаар дүрслэн бүтээсэн.
Шарталт /The Hangover/ киноны дүрийн шүдээ алга болгодог хэсгийг бүтээхийн тулд Эд Хелмс /Ed Helms/ ямар нэгэн зүйл санаачлах хэрэггүй байсан. Учир нь тэрээр 16 настайдаа шүдээ авахуулснаас хойш хиймэл шүд зүүдэг болсон ба уг хэсэг дээр Эд хиймэл шүд зүүлгүйгээр зураг авалт хийлгэжээ.

Ахмад Дэгээ /Captain Hook/ киноны Венди /Wendy/-гийн дүрд жүжигчин Гвинет Пэлтроу /Gwyneth Paltrow/ тогложээ.

Титаник /Titanic/ кинонд гардаг Роуз /Rose/-ийн нүцгэн хөрөг зургийг найруулагч Жеймс Камерун /James Cameron/ өөрөө зурсан ба зураг авалтын дараа 16,000 доллараар заржээ.

Ирээдүй рүү буцсан нь /Back to the Future/ киноны кино зохиолын хамгийн анхны ноорог дээр цаг хугацааны машиныг хөргөгчөөр хийхээр төлөвлөсөн байжээ.

Пумбаа /Pumbaa/ нь ходоод гэдэсний хий алддаг асуудалтай Диснейн анхны дүр юм.

Матрикс /The Matrix/ киноны Нео /Neo/-гийн дүрд нэр дэвшсэн анхны жүжигчин нь Вилл Смит /Will Smith/ байсан ч тэрээр татгалзаж, Вайлд Вайлд Уэст /Wild Wild West/

Топ Ган /Top Gun/ киноны Маверик /Maverick/-ийн дүрийг Жон Траволта /John Travolta/-д санал болгосон тэрээр илүү өндөр төлбөр шаардсан тул Том Круз /Tom Cruise/ тогложээ.

Жүжигчин Роберт Де Ниро /Robert De Niro/ бүтэлгүйтнэ гэж үзээд ахмад Жек Спарроу /Jack Sparrow/-гийн дүрээс татгалзсан.

Зохиогчид нь арслан ширэнгэн ойд амьдардаггүй гэдгийг мэдэх хүртлээ Араатны хаан арслан /The Lion King/ кино нэр анх “Жунглийн хаан” The King of the Jungle/ нэртэй байжээ.
6
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *