Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд

0

Технологийн ертөнцийг тэргүүлж байсан Apple корпораци өнгөрөгч 5-р сард тэргүүлэгчийн байр сууриа алдсан. Тус компани сүүлийн 4 жилийн хугацаанд ямар ч шинэ бүтээгдэхүүн гаргаагүй нь хэрэглэгчийн сонирхлыг алдахад хүргэсэн юм. Одоо 4 жилийн өмнө Apple-д байр сууриа алдсан байсан Google компани ахин тэргүүн байранд бичигдэж байгаа. Компаний үндэс сууриас эхлээд санхүүгийн чадамж, хэрэглэгчдийн дунд эзлэх байр суурийг тооцон үзсэний үндсэн дээр гаргадаг брэнд үнэ цэнийн хувьд дэлхийд тэргүүлж байгаа 20 брэндийг энд жагсаалаа. Сонирхон болгооно уу.

20. Vodafone
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 2
Үнэ цэнэ: $36.3 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: -9%
Vodafone өмнөхөөс 3 байраар хойшилж, одоо дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компаниудын 20-д бичигдэж байна. Тус компани Ono болон Kabel Deutschland-ыг эзэмших болсноор харилцаа холбооны салбарт хүчээ бэхжүүлээд байна.

19. SAP
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 3
Үнэ цэнэ: $36.4 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: 6%
Германы бизнесийн программ хангамжийн энэ компани их хэмжээний мэдээллийг зохион байгуулах Hana программаа гаргаснаар ихээхэн амжилт олсон. Европт хамгийн үнэ цэнэтэй брэндэд тооцогдож байгаа энэ компани дэлхийн хэмжээнд 19-р байранд бичигдэж байна.

18. MasterCard
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 4
Үнэ цэнэ: $39.5 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: 42%
Өмнөхөөс 2 байраар урагшилсан энэ компаний дэвшлийн шалтгаан нь зарим томоохон банкуудтай харилцаагаа тэлсэнд оршиж байгаа аж.

17. Industrial and Commercial Bank of China
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 5
Үнэн цэнэ: $42.1 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: 2%
Хятадын хамгийн том зээлдэгч банк болох энэ банк шинэ жижиг бизнесийн харилцагчидтай хамтран ажиллах болсон нь өсөлттэй ажиллахад хүргэжээ.

16. UPS
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 6
Үнэ цэнэ: $47.7 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: 12%

15. China Mobile
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 7
Үнэ цэнэ: $49.9 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: -10%
750 сая хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том холбоо харилцааны энэ компани энэ жил Apple-ын iPhone гар утсыг хэрэглэгчиддээ санал болгож байгаа юм.

14. Tencent
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 8
Үнэ цэнэ: $53.6 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: 97%
Дэлхийн шилдэг компаниудын дунд хамгийн өндөр өсөлттэй байгаа гэдгээрээ онцгойрч байгаа энэ компани брэнд үнэ цэнээ 2013 оныхоос хоёр дахин өсгөж чадсан. 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээний Tencent компани мобайл төлбөрийн үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгосон нь ихээхэн дэвшил авчирсан байна.

13. Wells Fargo
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 9
Үнэ цэнэ: $54.2 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: 14%
2013 онд хөрөнгөө 33%-иар өсгөснөөр АНУ-ын хамгийн үр ашигтай банк болсон энэ банкны амжилтын ихэнх хувь нь 2008 оны үед санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Wachovia компанийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотой.

12. GE
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 10
Үнэ цэнэ: $56.7 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: 2%
Энэ компаний амжилт 2013 онд шинэлэг онлайн компанит ажлыг Instagram дээр явуулсантай холбоотой.

11. Verizon
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 11
Үнэ цэнэ: $63.5 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: 20%
Техникийн мэдлэгээрээ өрсөлдөгчдөөсөө ялгарч чадсан энэ компани техникийн олон салбарт тэргүүлж байгаа гэдгээ олон нийтэд мэдэгдэхийн тулд сонины нэг бүтэн нүүрийг авсан юм.

10. Amazon
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 12
Үнэ цэнэ: $64.3 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: 41%
Онлайн худалдааны компани хэвлэл мэдээллийн салбарт хүрээгээ тэлэхийн тулд Amazon Prime дээрх цувралуудаа санал болгохын хамт HBO-гийн хуучны цувралуудыг цацах эрхийг олж авч байгаа юм.

9. Marlboro
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 13
Үнэ цэнэ: $67.3 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: -3%
Энэ компани хоёр дахь жилдээ дэлхийн үнэ цэнэтэй компаниудын дунд эзлэх байр сууриа бууруулж байгаа нь энэ. 8-р байрнаас 9 рүү унаж байгаа нь олон хүн тамхидалтаас татгалзаж байгаагийн илрэл боловч компаний нэр хүнд алдартай хэвээр л байгаа юм.

8. AT&T
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 14
Visa болон Microsoft компаниудын өсөлтөөс хамааран 2 байраар доошилсон AT&T компани өсөлттэй хэвээр байгаа юм. Үнийн уналт, өрсөлдөөний дарамтаас шалтгаалан өсөлт удаантай байгаа ч харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчдийн дунд хамгийн үнэ цэнэтэй брэнд хэвээрээ байгаа билээ.

7. Visa
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 15
Үнэ цэнэ: $79.2 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: 41%
Урамшууллын систем дээр онцлон ажилласнаар өнгөрсөн жилээс 2 байраар урагшилж чадсан амжилтыг үзүүлсэн.

6. Coca-Cola
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 16
Үнэ цэнэ: $80.7 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: 3%
Хамгийн ойрын өрсөлдөгч Pepsi-гээс 7 дахин үнэ цэнэтэй энэ компани өнгөрсөн жилийнхээс 1 байраар хойшилсон юм.

5. McDonalds
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 17
Үнэ цэнэ: $85.7 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: -5%
Хэрэглэгчид эрүүл хооллолтыг эрхэмлэх болж байгаа нь энэ компанид асуудал авчирч, өнгөрсөн жилийнхээс үнэ цэнэ нь 5%-иар унахад хүргэсэн ч дэлхийн хамгийн алдартай түргэн хоолны брэндүүдийн нэг байсаар байгаа юм.

4. Microsoft
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 18
Үнэ цэнэ: $90.2 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: 29%
Удирдлагын өөрчлөлт энэ компанид үнэ цэнийн өөрчлөлтийг ч авчирсан юм. Windows 8-ын тохиргоо ихээхэн амжилт авчирсны дээр хэрэглэгчдийнхээ санал гомдлыг сонсож, түүнийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа нь амжилтын түлхүүр болж байгаа аж.

3. IBM
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 19
Үнэ цэнэ: $107.5 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: -4%
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 3 дахь компани гэсэн нэр хүндээ хадгалж үлдэхээр шаргуу ажиллаж байгаа ч үнэ цэнийн хувьд 2 дахь жилдээ уналтанд орж байгаа энэ компани их хэмжээний мэдээллийг хадгалах үйлчилгээг хөгжүүлж байгаа юм.

2. Apple
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 20
Үнэ цэнэ: $147.9 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: -20%
Брэнд үнэ цэнээ 20%-иар алдсан энэ компани энэ жил шинэ бүтээгдэхүүн гаргаагүй байгаа нь ухаалаг бугуйн цагийг гаргах анхны компани болсон гол өрсөлдөгч Samsung-даа ялагдах бас нэг шалтгаан болжээ. Хэдийгээр Apple олон тооны iPhone-уудаа худалдаалж ашиг олсоор байгаа ч хэрэглэгчид нь түүнийг шинэчлэлт хийсэн бүтээгдэхүүнээ танилцуулж, тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн олж аваасай хэмээн хүлээж байгаа юм.

1. Google
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 20 брэнд 21
Үнэ цэнэ: $158.8 тэрбум
Хувийн өөрчлөлтийг 2013 оныхтой харьцуулбал: 40%
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийн тэргүүнд заларч буй энэ компани урьд нь 2007-2010 онуудад энэ байранд бичигдэж байсан. Энэ компанийг нэр хүндээ эргүүлэн олж авахад Google Glass бүтээгдэхүүн нь ихээхэн хувь нэмэр оруулжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/10 at 13:41

    heregtei medeelel bna thanks!

  2. Зочин

    2014/06/10 at 14:30

    hehe Marlboro dund n tsohij yavna, useg dund too gedeg shig ih sodon haragdlaa shu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *