Багшлах эрхийн шалгалтанд оролцож байсан багш нар Bluetooth холболттой углааш өмсөж хуулах оролдлого хийж байгаад баригджээ

0

Бусад орнуудын нэгэн адил Энэтхэгт ч гэсэн шалгалтын үеэр хуулах явдал түгээмэл гардаг. Тухайлбал, хэдэн жилийн өмнө Энэтхэгийн Бихар хотод сурагчдад улирлын шалгалтын хариу өгөхөөр сургуулийн барилга руу авирч буй хүмүүсийн бичлэг цахим сүлжээнд түгэн олны анхаарлын төвд орж, хуулахаас сэргийлэх үүднээс зөвхөн дотуур хавцастайгаа шалгалт өгөх журам ч хэрэгжээд амжсан.

Тэгвэл энэ жил тус улсын Ражастан мужид улирлын шалгалтын үеэр хуулахаас сэргийлж интернэт сүлжээг түр хугацаагаар таслах шийдвэр гаргасан ч энэ шийдэл нь шалгуулагчдыг хуулахаас бүрэн сэргийлж мөн л чадаагүй ажээ. Тодруулбал, шалгалтанд $8000 орчмын үнэтэй гэмт xэргийн бvлэглэлийнхэний зардаг Bluetooth холболттой углааш өмсөж орсон явдал гарчээ.

Энэ жилийн тухайд Ражистан мужид багшлах эрх олгох шалгалт 9-р сарын 26-ны өдөр 4000 орчим шалгалтын байранд явагдсан байна. Тус шалгалт нь 2018 оноос хойш зохион байгуулагдаагүй байсан тул олон мянган хүмүүс ажил, орлоготой болохоор ийнхүү шалгалт өгөх нөхцлийг бүрдүүлсэн аж. Асар олон хүн шалгалт өгч байгаатай холбоотойгоор шалгалт дээр хуулах оролдлогууд ч ихээр гарч, олон арван хүмүүс шийтгэл авчээ.

Мужийн хэмжээнд интернэт сүлжээг тасалж уг шалгалтыг зохион байгуулсан ч шалгуулагчид дунд өмсөж орсон углааш дотроо үүрэн холбооны сим карттай, чихэндээ Bluetooth холболттой бичил төхөөрөмж хийж шалгалтын үеэр хуулах оролдлого гарчээ.

“The National” хэвлэлд цaгдаагийн албаны зүгээс өгсөн мэдээлэлд углаашиндаа сим карт хийж, гадагшаа дуудлага хийсэн явдал гарсан бөгөөд дуудлага хүлээн авагч бичил төхөөрөмжөө чихэндээ маш гүн суулгасан байсан тул нүдээр хараад мэдэгдэх боломжгүй байсан гэжээ.

Шалгуулагчдын хувьд шалгалтанд орохоосоо өмнө cэжигтэй үйлдлүүд гаргаж байсан тул үзлэг хийх явцад ийнхүү зөрчлүүд илэрчээ.

Энэ талаар шалгалтын үеэр ажиллаж байсан цaгдаагийн албан хаагч Прити Чандра хэлэхдээ, “Бид шалгалтыг шударга явуулахын тулд маш сонор сэрэмжтэй ажилласан. Хэн нэгэн цаас дамжуулах, цахилгаан төхөөрөмж хэрэглэх вий гэж санаа зовж байсан ч технологийн дэвшлийг ашиглаж ийм үйлдэл гаргана гэж таамаглаагүй” хэмээн ярьжээ.

Тус углаашийг гэмт xэргийн бvлэглэл хийдэг байсан нь батлагдаад байгаа бөгөөд нийт $400-ын үнэ бүхий эд ангиудыг нэгтэн хийж, $8000 үнээр худалдан борлуулж байсан аж.

Ийнхүү тус шалгалтын үеэр нийт 25 хүн ийм арга ашиглаж шалгалтанд орох гэж байгаад бaригджээ. Дээрх мэдээлэл цацагдсан даруйд шалгалтыг зохион байгуулагчид шалгуулагч иргэдийг гутлаа тайлж орохыг шаардлага тавьж эхэлсэн ба хэрэв ийм шаардлага тавиагүй бол энэ тоо улам бүр нэмэгдэх байсан хэмээжээ.

9
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *