Бусдын шүүмжлэлээс огтхон ч эмээдэггүй, тэр ч бүү хэл улаан хивсний ёслолоор хүртэл өөрийнхөө хүссэнээр хувцасладаг 16 одууд

0

Зарим нэг алдартнуудын хувьд хивсний ёслол нь өөрийнхөө этгээд занг илэрхийлэх бас нэгэн боломж болдог. Эдгээр одууд загвар шүүмжлэгчид болон олон нийтийн элдэв янзын сэтгэгдлээс огт айхгүй, тийм ч учраас тэд албан ёсны арга хэмжээнд ирэхдээ юу хүссэнээ өмсдөг ажээ. Оркын гоёл ч байж болно, эсвэл урт оймстой богино өмд, унадаг дугуйчны хувцастай ирэхийг ч үгүйсгэхгүй.

Уран сэтгэмж, зоригтой хүмүүсийг бид магтах ёстой учраас энэхүү нийтлэлд бусдаас этгээд хувцасласан оддыг танилцуулахаар бэлдлээ.

Жейми Ли Кертис “Warcraft” киноны нээлтэнд оркын хувцастай хүрэлцэн иржээ

© AFP / East News

 

Аманда Сейфрид “Twin Peaks” олон ангит киноны ээлжит нээлтэн дээр нийгмийн тэгш бус байдлын талаарх асуудлыг хөндөж тэгш байдлын тухай мартахгүй байхыг анхааруулжээ

© Joe Seer / Shutterstock

Equality – тэгш эрх.

 

Роберт Паттинсон “High Life” киноны нээлтэнд урт оймс, богино өмд гайхалтай зохицож болохыг өөрийн биеэр баталлаа

© Debby Wong / Shutterstock

 

Марион Котийяр “Annette” киноны сурталчилгааны зураг авалтад ирэхдээ Chanel-ийн унадаг дугуйчны хар, цагаан өмсгөл мөн давтагдашгүй загвартай гутал өмсжээ

© MEGA / Mega Agency / East News, © Laurent Vu / SIPA / Sipa Press Russia / East News

 

Дуучин Рита Ора Калифорнид жил бүр зохион байгуулагддаг концертод этгээд хачин оноотой богино банзалтай иржээ

© Kathy Hutchins / Shutterstock

 

Жүжигчин Лина Данэм хээнцэр даашинз, хөгжилтэй гутал хослуулж өмсөхөөсөө айдаггүй нь илт

© Jamie McCarthy / Getty Images
© Jamie McCarthy / Getty Images

 

Шейлин Вудли томоохон арга хэмжээнд үдшийн гоёлын даашинзыг санагдуулам сөдөн хүрэмтэй иржээ

© Sebastien Courdji / KCS / East News

 

“The Crown” олон ангит киноны Ди авхайн дүрийг бүтээсэн Эмма Коррин хумсны засалтаараа моодны сэтгүүлийн анхаарлыг татав

© Invision / Invision / East News

 

Аврил Лавин MTV-ийн арга хэмжээн дээр сул костюмын хослолтой ирсэн. Бодвол залуу насаа дурсан энэ загварыг гаргаж ирсэн юм болов уу даа

© Invision / Invision / East News, © Invision / Invision / East News

 

Жина Дэвис 1992 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр сүйт бүсгүйн ч гэмээр эсвэл төгсөлтийн үдэшлэгийн ч гэмээр даашинзаар гоёж ирж байсан удаатай

© Miranda Shen / Fotos International / Getty Images

 

2020 онд Бри Ларсон 80-аад оны үеийн төгсөлтийн гоёлыг санагдуулам торго, тюлиэр оёсон даашинз өмсөхөөр шийджээ. Моодны чиг хандлага ийм загварыг төдийлөн нааштай хүлээж авдаггүйг харгалзан үзвэл тэрээр маш зоригтой шийдвэр гаргажээ

© Jen Lowery / MEGA / Mega Agency / East News

 

Урт хөлт Зендея маш богинохон өмдтэй ирж зургаа даруулжээ – том шуудай цамцны цаанаас богино өмдний зах арайхийж л мэдэгдэж байна

© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News, © Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

 

Кэти Перри 2019 онд улаан хивсний ёслолоор Balmain-ийн нэгэн хачин загвартай даашинзаар бусдын нүдийг хужирлажээ

© Invision / Invision / East News, © VALERIE MACON / AFP / East News

Энэхүү зоригтой загварыг нь хүмүүс ашиглаж мийм ч гаргаж байсан удаатай. Гэхдээ Перри үүнд нь огт гомдсонгүй, тэр ч бүү хэл өөрийнхөө инстаграмдаа хамгийн хөгжилтэй хувилбарыг нь тавьсан байв.

© kattyperry / Instagram

 

Жүжигчин Кирнан Шипка өөр хоорондоо зохицохгүй гэмээр хувцсыг хослуулж өмсдөг: энэ удаад “Эмми”-гийн шагнал гардуулах ёслол дээр Dior-ийн дэгжин даашинзны доогуур хар өмд өмсөн иржээ

© Elizabeth Goodenough / Everett Collection / East News

 

Вупи Голдбергийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр өмсөж ирсэн хурц өнгийн гоёл одоо ч ширүүн маргааны сэдэв болсоор байдаг

© Kevin Mazur / WireImage

 

Кристен Стюарт Дианагийн тухай шинэ киноны нээлтэн дээрээ од шиг гялалзаж байлаа. Жүжигчин Chanel-ийн маш богино загвартай комбинзон өмсжээ

© MIGUEL MEDINA / AFP / East News, © Invision / Invision / East News

 

Дараа нь Chanel-ийн нимгэн даашинзаар гоёлоо өөрчилсөн. Кристен унтлагын хувцастай гарч ирсэн ч гайхалтай үзэсгэлэнтэй харагдах бүсгүй мөнөөс мөн

© Rick Gold / Capital Pictures / Capital Pictures Russia / East News

Эдгээр гоёлуудаас та алийг нь өмсөж үзмээр байна? Эсвэл хэтэрхий содон харагдаж байна уу?

14
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *