Зуны улиралд машиндаа үлдээж огтхон ч болохгүй 9 зүйл. Гал түймэр гарах нөхцөл бүрдэх эсвэл тухайн эд зүйл эвдэрч гэмтэх аюултай!

1

Зуны халуун автомашин ашиглалтад зарим нэг өөрчлөлтийг оруулахад хүргэдэг. Зуны халуунд гадаа байгаа машинд ямар ч тохиолдолд хүүхэд болон амьтныг түгжиж үлдээж болохгүй, богино хугацаагаар ч гэсэн, яагаад гэвэл тэдний эрүүл мэнд, амь насанд аюул занал учруулна. Мөн жолоочийн гар дор хэрэглэдэг зарим нэг зүйлүүд ч халуун машинд үлдэхээрээ өөрчлөгдөж, таагүй нөхцөл байдлын шалтгаан болох талтай.

Гал түймэр гарах эсвэл ямар нэгэн үнэтэй зүйлээ эвдэхгүйн тулд зун машиндаа юу үлдээж болохгүй вэ?

1. Хийжүүлсэн ус

© Barbarialien / Reddit

Хийжүүлсэн ус халж саван дахь даралт эрс нэмэгдэнэ. Тугалган байна уу, шилэн байна уу эсвэл хуванцар сав байна уу хамаагүй, маш амархан дэлбэрдэг. Машиндаа савлагаатай хийжүүлсэн ус үлдэхээс өөр аргагүй болбол хамгийн хүйтэн болон сүүдэртэй хэсгийг сонгоорой, бас дээрээс нь уутанд хийвэл илүү найдвартай. Хэрвээ “аюул” боллоо гэж бодоход уутандаа дэлбэрэх ба машины бүхээгт цацагдахгүй. Устай сав үлдэж байгаа газарт нар тусаж байгаа эсэхийг сайтар анхаар, энэ нь гал түймрийн эх үүсвэр болох аюултай.

 

2. Спорт зааланд хэрэглэсэн хувцас, хэрэгсэл

© Depositphotos

Спорт заалнаас эсвэл бассейнаас гарч ирсэн чийгтэй бүх зүйлд хэдхэн цагийн дотор маш их хэмжээний нян үрждэг. Энэ нь машины бүхээгээс таагүй үнэр үнэртэх шалтгаан болох бөгөөд амархан арилахгүй. Яагаад гэвэл суудлын бүрээс үнэрийг өөртөө амархан шингээх боловч тийм ч амархан арилахгүй.

Хэрвээ хурц тод өнгөтэй зүйлийг уутанд хийлгүй суудал дээрээ үлдээсэн бол толбо үлдээж болзошгүй, арилгахад ч бас амаргүй байх болно.

 

3. Хуванцар картууд

© triviassw / Reddit

Халуунд сүйтгэгдэж болох хамгийн хайран эд зүйл бол банкны карт. Хэлбэрээ амархан алдах тул зориулалтаар нь ашиглах боломжгүй болдог. Карт өөрөө хэлбэрээ хадгалж үлдсэн байсан ч хамаагүй соронзон тууз нь гэмтдэг байна.

 

4. Хатуу чихэр

Хатуу чихэр машины самбар дээр наалдамхай толбо үлдээдэг, гэхдээ энэ бол хамгийн таагүй асуудал биш. Иймэрхүү толбыг цэвэрлэж болох тул айх зүйлгүй. Харин өнгө өнгийн хатуу чихэрт агуулагдах химийн ул мөр машинд үүрд үлдэнэ шүү дээ.

 

5. Гар ариутгагч

© Depositphotos

Халуун машинд байгаа гар ариутгагч нь маш аюултай зүйл болно. Уг бүтээгдэхүүний орцод спирт орсон – амархан дүрэлзэх бодис. Нарны гэрэл тусахад хуванцар сав нь яг л зузаан шил шиг нөлөө үзүүлнэ. Хэрвээ ийм саванд зүгээр ус байсан бол гал гарах магадлал хамаагүй бага байх болов уу, харин спиртийн агууламжтай шингэний хувьд тэс өөр. Өөрийгөө эрсдэлд оруулах хэрэггүй, ариутгагч бодисыг далд хий эсвэл биедээ авч явж байгаарай.

 

 

6. Уруулын будаг

Уруулын будаг тасалгааны хэмээс жоохон дээшээ гарахад л хайлж эхэлдэг. Тиймээс битүү халуун машинд юу болох нь ойлгомжтой, маш богино хугацаанд хайлна гэсэн үг. Үүнээс гадна өндөр хэмийн нөлөөнөөс болоод өнгөний пигментээ ч алддаг. Таны дуртай өнгө биш болно. Уруулын будаг санамсаргүйгээр суудлын бүрээс дээр хайлсан бол тэгж амархан арилахгүй дээ.

 

7. Тосон шохой болон харандаа

© Pixabay

Тосон шохой болон харандаа хүүхдийг замд зугаацуулахад амар байдаг, гэхдээ халуун машинд огт тохирохгүй зүйл. Халуунд амархан хайлна, суудлын бүрээс дээр хайлсан бол салахгүй. Мэргэжлийн цэвэрлэгээний газар ч арилгаж чадахгүй.

 

8. Үнэртүүлэгч

© Depositphotos

Халуун машинд картонон цаасан үнэртүүлэгч үлдээвэл цагийн дараа хүнд хордлого авч мэднэ. Уг цаасанд шингээсэн үнэртүүлэгч халуунд амархан ууршдаг байна. Химийн хурц үнэр толгой өвтгөх, бөөлжүүлэхэд хүргэнэ, харин харшилтай хүмүүсийн харшлыг өдөөдөг. Үнэртүүлэгч ямар нэгэн байдлаар суудлын бүрээсэн дээр унавал толбо үүлдээдэг ажээ.

 

9. Ухаалаг утас эсвэл камерын тогтоогч

© Depositphotos, © Depositphotos

Ухаалаг утас зэргийн тогтоогч халуунд хэлбэрээ алдаж болзошгүй. Шилэнд наалддаг силикон тогтоогч унах магадлалтай тул утсыг унагааж гэмтээнэ, энэ үед жолооч сандарч цочиж болох юм. Хэрвээ энэ үед автомашин хөдөлгөөнд орсон байсан бол ослын шалтгаан болж болохыг ч үгүйсгэхгүй. Машины хянах самбар дээр наадаг жижигхэн хивсэнцэр тогтоогчууд бас халуунд хайлдаг.

Зуны улиралд соронзтой тогтоогч хамгийн тохиромжтой. Ихэнх соронзон тогтоогч агааржуулагчийн хэсэгт хавчиж суурилуулахаар хийгдсэн байдаг, тэгэхээр уг тогтоогчинд тогтож байгаа ухаалаг төхөөрөмжийг бас сэрүүцүүлж болох нь.

Дээрх эд зүйлийг зуны халуунд машиндаа үлдээж болохгүй гэдгийг та мэддэг байсан уу? Танд үүнтэй холбоотой таагүй зүйл тохиолдож байсан уу?

19
ГоёГоё
6
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Мөнхбат Мөнхбат

    Мөнхбат Мөнхбат

    2020/07/01 at 20:17

    k

  2. Од Нар

    Од Нар

    2020/07/01 at 21:01

    Mongoliin Gyalbaa Mnl Boogii

  3. Komorebik Komorebik

    Komorebik Komorebik

    2020/07/02 at 02:52

    Н. Гунгаа ahnaar!!!!

  4. Tudweehuu Enhamgalan

    Tudweehuu Enhamgalan

    2020/07/02 at 10:43

    Ontsgoi anhaaraarai

  5. Г. Борко

    Г. Борко

    2020/07/03 at 12:45

    Одонтунгалаг Ч. ккк

  6. Г. Нармандах

    Г. Нармандах

    2020/07/03 at 16:30

    asaaguuur bdagdaa ug ni

  7. Tsetseg Bagsam

    Tsetseg Bagsam

    2020/07/03 at 17:07

    Газ

  8. Bilguun Bayaraa

    Bilguun Bayaraa

    2020/07/04 at 01:08

    зажгаалка л аюултай юм билээдээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *