Хүний хэл бидний бодсоноос ч илүү зүйлийг хийж чаддаг гэдгийг батлах 8 зүйл

0

Хэл бол бидний байнга ашигладаг эрхт*н хэдий ч бид тийм ч их анхаарал хандуулаад байдаггүй. Бид хэлээ идэх, ярих гэх мэт хүний амьдралын хамгийн энгийн үйл ажиллагагаанд ашигладаг. Гэсэн ч хэл нь бидний бодсоноос илүү зүйлийг хийж чаддаг байна. Жишээлбэл хэлийг хүний биеийн хамгийн уян хатан эрхтнүүдийн нэг гэдгийг олон хүн мэддэггүй. Ингээд бид танд хэлний хийж чадах гайхмаар зүйлсийн талаар хүргэхээр бэлтгэлээ. Анхаарлыг тань татаж байна уу?

1. Бусад булчингуудаас ялгаатай нь хэл хэзээ ч ядардаггүй

Та өмнө өөрийнхөө хэлийг хэзээ ч ядардаггүй булчин гэдгийг анзаарч байсан уу? Мэдээж танд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал байхгүй бол шүү дээ. Хөл, гар гэх мэт хэсгүүдийн булчинд ачаалал ирэх үед булчингууд сульдаж ядардаг бол хэл ямар ч хөдөлгөөнд ажрахгүй. Учир нь хэл найман булчингаас бүрддэг байна. Түүнээс болоод илүү уян хатан байдаг. Ийм учраас л бидний зарим нь хэзээ ч идэхээс залхдаггүй юм.

 

2. Хэл болгон өөр өөр

Бүх хэл хоорондоо ялгаатай, өвөрмөц шинж чанартай байдаг. Яг л хуруутай адил таны хэл ч мөн дахин давтагдашгүй цор ганц хээтэй тул цаг бүртгэгчид хэлээ ч уншуулж болно. Тийм ч таатай сонсогдохгүй байж болох ч нисэх онгоцны буудал дээр эрхий хурууны оронд хэлээ уншуулж байна гээд төсөөлөөд үз дээ?

 

3. Та хэлээ бөөрөнхийлж чадах уу?

Эрдэмтэд хүн төрөлхтний ихэнх хувь нь хэлээрээ “u” хэлбэр гаргаж чаддаг бол маш цөөхөн хүмүүс чаддаггүй болохыг олж тогтоосон байна. Үүний гол маргаан нь генетикийн асуудалтай холбоотой хэмээн үзэж байгаа боловч эцэг эхчүүд нь үүнийг хийж чадахгүй байхад хүүхдүүд нь чадаж байгааг судалгаа харуулж байгаа юм. Зарим судалгаанд хэл нь таны ямар хэлээр ярьж байгаатай маш чухал холбоотой болохыг харуулсан. Ямартай ч та хэлээ ийм хэлбэртэй болгож чадах уу? Бас найзаараа хийлгүүлж туршиж үзээрэй.

Өөр нэг зүйл бий. Хүмүүсийн маш цөөн хувь нь хэлээрээ “навч хэлбэр” гаргаж чаддаг байна. Энэ бол таны хэлээрээ хийж чадах хамгийн ховор хэлбэрүүдийн нэг юм!

 

4. Хэл ядардаггүй гэхдээ таргалдаг

Бидний түрүүхэн хэлсэнчлэн хүний бие ямар нэгэн физиологийн үйл ажиллагаанд ядардаг. Гэхдээ энэ дүрэм үйлчилдэггүй ганц булчин бол хэл юм. Мэдээж хэрэг хэл байнгын хөдөлгөөнд оршиж байдаг ч бусад эрхтнүүдийн адил жин нэмэх боломжтой байдаг байна. Хурхирах болон унтахтай холбоотой асуудал тарган хэлтэй байхтай холбоотой байдаг.

 

 

5. Хэлний хэсэг бүр өөр өөр амт мэдэрдэг

Чанаргүй орчуулгаас шалтгаалж хэлний амт мэдрэх хэсэглэл олон хүмүүст ойлгомжгүй хэвээр байдаг. Хэлний үзүүр чихэрлэг амт, ар тал нь гашуун амт мэдэрдэг гээд цогц нийлмэл ойлголтууд ард нь нуугдаж буй.

Германы эрдэмтэн Дэвид Хениг докторын 1901 онд танилцуулсан диссертацын ажилд хэл нь биеийн бусад хэсэгтэй харьцуулахад маш мэдрэг болохыг онцолсон байдаг боловч хэлний амт мэдрэх графикийг алдаатай дүрсэлсэн байдаг байна.

1974 онд эрдэмтэн Виржиниа Коллингс нь амтыг хэлний аль ч хэсэгт илрүүлж болохыг баталжээ. Хэлний эзлэх талбайгаас ялгаатай нь тэдгээрийн хүлээн авах эрчмийн ялгаа юм. Нэмж хэлэхэд хэлний амт мэдрэх чадвар бидний амиа аврах байгалийн зөн совинтой холбогдож байдаг. Учир нь хэлний мэдрэлийн тусламжтайгаар бид идэж болох, болохгүй зүйлсийг маш хурдан ялгаж таньдаг.

 

6. Зөвхөн хэлээ ашиглаж аливаа зүйлийн амтыг бүрэн дүүрэн мэдэх боломжгүй

Хэл нь амтыг мэдэрдэг болохоос биш аливаа зүйлийн амтыг тодорхойлж чадахгүй. Адилхан зүйл биш юм уу гэж гайхаж байна уу? Мэдээж үгүй. Чихэр идлээ гэж бодоход та үнэрлэх мэдрэмжийн оролцоогүйгээр тухайн чихрийг гүзээлзгэнэ юм уу шоколадны амттай байна гэдгийг тодорхойлж чадахгүй. Дараагийн удаа хамраа битүүрсэн үед идэж байгаа зүйл тань ямар ч амтгүй байгааг анзаараад үзээрэй.

 

7. Биеийн хамгийн хурдан эдгэрдэг хэсэг

Та хэдэн удаа хэлээ хазаж байсан бэ? Магадгүй маш их байх, гэхдээ хэдэн минутын дараа гэхэд л та юу болсныг мартсан байх болно. Шүлс болон хэлний эд эсүүдийн ачаар хэл нь хүний биеийн хамгийн хурдан эдгэрдэг хэсэг болжээ. Гэхдээ гэртээ байхдаа элдвийн аргаар хэлээ гэмтээж туршилт хийж болохгүй шүү.

 

8. Хэлний өнгө таны эрүүл мэндийн талаар хэлж өгч чадна

Хэрэв хэл тань цайвар ягаан өнгөтэй байгаа бол баяр хүргэе! Энэ нь таныг эрүүл байгааг илтгэж байгаа гэсэн үг. Хэрэв үгүй бол эмчид үзүүлэх шаардлагатай байна гэж ойлгоорой. Хэрэв хэл улаавтар тод өнгөтэй бол та бага зэргийн халдвараас эхлээд зүрхний өвчтэй ч байх боломжтой. Шар өнгөтэй бол ходоод, элэгний асуудал, цагаан нь шингэн алдалтыг илтгэнэ.

39
БахархмаарБахархмаар
15
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
9
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Bat Erdene Vvriintuya

    Bat Erdene Vvriintuya

    2020/07/03 at 20:23

    Би чадна

  2. Nuugii Batsaihan

    Nuugii Batsaihan

    2020/07/03 at 20:30

    Duuriaj hiij boon korono nyn ….

  3. Баттулга Шинэбаяр

    Баттулга Шинэбаяр

    2020/07/03 at 23:59

    Bilguun Ganbat hahah

  4. Usukhbayr Khkn

    Usukhbayr Khkn

    2020/07/04 at 12:07

    Т. Энхжин ta l chdna ❤️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *