iPhone-оос илүүг батлах Android-ын 19 давуу тал

1

Дэлхий дээр Андройд эсвэл iPhone гэсэн 2 төрлийн утас байгаа гэхэд хилсдэхгүй. Удаан хугацааны туршид iPhone үйлдвэрлэлийн явцад хувьсал хийсээр ирсэн боловч Google ч мөн тэднээс дутахааргүй дэвшлийг авч ирсэн.

iOS-н замналаас үл хамаарч, Гүүглийн ухаалаг утас таблетууд технологийн шинэчлэлд тэргүүлэгч гэдгээ баталсаар байгаа билээ. Бид таньд iPhone утсанд байдаггүй, Андройд утасны хэд хэдэн давуу талуудыг хүргэж байна.

1. Батерей хэмнэх горим

Ихэнхи ухаалаг утаснууудын хувьд батерей барих тал дээр хэрэглэгчдээс ирэх гомдол тасардаггүй. Моторола болон Самсунг компаниуд өөрсдийн гаргаж буй төхөөрөмжүүддээ батерей хадгалах горимыг шийдэж өгснөөр энэхүү асуудлаас ангижирч чадсан бололтой.
Самсунгийн утаснууд дээр Ultra Power Saving Mode-ыг асааснаар тод гэрлүүдийг бүдгэсгэж, бусад онц шаардлагагүй зүйлсийг таны сонголтоор түр хаах болно.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 1

2. Утасгүй сүлжээгээр цэнэглэх

Гар утасны тухайд энэ нь тийм ч шинэлэг шийдэл биш. Ялгаатай тал нь iPhone-ы хэрэглэгчид Wireless-аар цэнэглэх тохиолдолд заавал нэмэлт утасны гэр худалдаж авах хэрэгтэй болдог бол Андройд ухаалаг утаснууд төхөөрөмж дээр энэхүү асуудлыг шийдэж өгсөн байдаг. Galaxy S6 гэхэд л цэнэглэгч кабелаар, утасгүй сүлжээгээр цэнэглэх 2 төрлийн аль алиныг нь дэмждэг байдлаар бүтээгджээ.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 2

3. Андройдын профайл

iPad-аа бусадтай хувааж ашиглах үед асуудлууд ар араасаа хөвөрдөг. Харин та Андройд таблет хэрэглэдэг бол тус тусдаа профайлтай байж, хүн бүр өөрийн бүртгэлээрээ нэвтэрч өөрийн хүссэнээр ашиглах боломжтой.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 3

4. Download accelerator

Гар утас ашиглах явцдаа бид бүгд их хэмжээтэй файлыг хурдан хугацаанд татаж авахын хүслэн болдог. Ийм технологи байдаг ба Самсунг үүнийг Galaxy-exclusive Download Booster-р шийдэж өгч байгаа бололтой. Гэхдээ таны дата холболт, утасгүй сүлжээ хоёрыг нэгтгэсэн гэдгийг санахад илүүдэхгүй.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 4

5. Ямар ч микро-USB кабелаар цэнэглэх боломжтой

Зарим хүмүүс Apple компани цахилгаан холбогчоо танилцуулсан шүү дээ хэмээн бодож байж болох ч цэнэглэгч кабел нь зөвхөн одоогийн iPhone, iPad-ны загварууд дээр л ажиллаж байгааг сануулах нь зүйтэй байх. Харин Андройдын хувьд таньд ямар ч хамаагүй micro-USB холбогч байхад л та утсаа цэнэглэж чадна.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 5

6. Хоёр симний оролтыг дэмждэг

Apple хоёр симтэй ухаалаг утасны бизнест хөл тавиагүй гэж хэлж болно. Ихэнхи Андройд утсанд үүнийг шийдэж өгсөн байдаг. Андройд 5.1 утастай хэн ч сим солигдох үед дэлгэцэн дээрх өнгө солигддог шинэ аппликейшныг ашиглах боломжтой юм.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 6

7. Утасны дэлгэцээ хүссэнээрээ өөрчлөх боломж

iOS энэ тал дээр их хязгаарлагдмал, харин Андройд дээр home, lock screen аль алин дээр нь хэрэглэгч хүссэнээрээ өөрчлөх боломжтой.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 7

8. Дэлгэцээ хувааж ашиглах боломж

Apple-ын фенүүд Galaxy дээрх шиг хэд хэдэн зориулалтаар дэлгэцээ хуваан ашиглахыг хүсдэг. LG ба Samsung-ынхан хэрэглэгчиддээ өөр өөр програмууд нэгэн зэрэг ажиллаж байх үед хэмжээг нь өөрчилж, зөөх боломжийг олгож байна.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 8

9. Аюулгүй байдлын сонголт илүү

Андройд, iOS хоёулаа хурууны хээ, нууц код зэргийг ашигладаг. Тэгвэл та knock code-ын тухай сонссон уу? LG компани энэхүү үйлчилгээг гаргаад байгаа бөгөөд хэрэглэгч утасныхаа кодыг гаргахын тулд дэлгэцэн дээрээ өвөрмөц зам гарган товших юм.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 9

10. Багтаамжаа хүссэнээрээ өргөтгөх боломж

iPhone-д микро SD карт байдаггүй учир нь iCloud-тай холбоотой байж болох юм. Харин Samsung Galaxy S6 утасны хувьд энэ нэмэлт багтаамжтай холбоотой асуудлыг cloud дээрээсээ нэмэлт санах ойн төхөөрөмж дээр хуулж авах боломжийг олгосон байна. 5GB багтаамжтай iCloud-с 128GB карт нь илүү санагдаж байгаа биз?

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 10

11. Үндсэн апп-ыг өөрчлөх боломжтой

Apple хэрэглэгчиддээ өөрийн аппликейшнаа хүчээр шахуу тулгаж устгах боломжийг олгодоггүй. Ихэнхи тохиолдолд, устгахын тулд та утсаа jailbreak хийх шаардлагатай болдог. Гүүгл энэ асуудлыг шийдэж чадсан ба та Playstore-оос Default App Manager Lite-ыг татаж авахад л хангалттай.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 11

12. Зүрхний агшилтын давтамжийг хянах аппликейшн

iPhone утасны тухайд зарим нэг эрүүл мэндэд зориулсан аппликейшнаар үүнийг хянах боломжтой байдаг. Samsung дараагийн үеийн ухаалаг утсандаа зүрхний агшилтын давтамжийг алдаагүй хянадаг хянагчийг байршуулж өгсөн байна.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 12

13. Зургуудаа хуваалцах

Near Field Communication нь бүхий л төрлийн андройд утасны стандарт үйлчилгээ болоод байгаа ба сүүлийн үеийн iPhone утсан дээрх MIA гэсэн онцгой үйлчилгээг санал болгож байна. Энэхүү үйлчилгээ нь хоёр утсыг хамтад нь хөнгөн товшсоноор зураг солилцох боломжтой болдог.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 13

14. Google Map-ын шинэчилсэн хувилбарыг цаг алдалгүй хүлээн авах

Ихэнхи iPhone-ын хэрэглэгчид Apple Map-аас илүү Google Map-ыг аялалын хөтөч болгон ашигладаг. Гэхдээ Гүүгл программын шинэчлэл хийх бүрт Андройд хэрэглэгчид түрүүлж мэдээллийг авдаг.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 14

15. Гар утсаараа төлбөр төлөх системийг дэмждэг

Apple Pay гайхалтай хэдий ч үндсэн асуудал нь мобайл төлбөрийн систем нь NFC-г дэмждэг төхөөрөмж дээр ажиллах боломжтой байдаг. Samsung Pay үйлчилгээ нь худалдан авагчиддаа аль ч дэлгүүрийн карт уншигчаар үйлчлүүлэх боломжийг олгодгоороо давуу юм.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 15

16. Батерей нь салдаг

iPhone утаснууд амархан муудахаар загварчлагдсан гэмээр байдаг. Бид одоо ч салангид батерейнаас илүү дээр хувилбарыг бодож олоогүй л байна. Бүх андройд утаснууд батерей нь салдаг учир шинээр орлуулан солих боломжтой. iPhone-ы батерейг засах ганц арга бол Genius Bar rep-ээр засварлах юм.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 16

17. Интерфейсээ хүссэнээрээ тохируулах боломж

Андройд бидэнд дэлгэцээ хүссэнээрээ тохируулах, аппликейшн фолдеруудаа эмхэлж дэлгэцийг арын фонт зэргийн өнгийг өөрчлөх гэх мэт давуу боломжийг олгодог.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 17

18. Файлын менежмент илүү сайн

Алдагдсан файл, хянагдаагүй инстаграм клипийг хайх нь iOS дээр асуудал болдог. Үүний шалтгаан нь Apple-ын үйлдлийн систем файлуудын төвлөрсөн байршил байхгүйгээс болдог юм. Samsung болон бусад компаниуд файл менежерийг хэрэглэгчиддээ төхөөрөмжөө бүхэлд нь удирдах боломж олгох үүднээс санал болгодог.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 18

19. Дуут комманд

Моторола компаниас “Утсандаа хүрэхгүйгээр дуу хоолойгоор удирдах” боломжтой үйлчилгээг гаргаад байна. Moto X утастай хэн боловч утсандаа гараа хүргэлгүйгээр комманд гүйцэтгэх боломжтой болж байгаа юм.

Андройдын iPhone-оос илүү 19 давуу тал 19

10
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Эрүүл мэндийн онлайн зөвлөх

    2015/05/15 at 13:32

    Сэтгэгдэл *Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат.

    Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн.

    Үйлчилгээ:
    1. Даралтыг зохицуулна.
    а. Толгойн хэсгийн цэгүүдээр
    б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр
    в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар
    г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр
    2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах
    3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна
    4. хэсэг газрын өвдөлтийг намдаана
    5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ
    6. Өөрөө өөртөө иллэг, массаж хийж хурдан хугацаанд хуянгаа буулгана.
    Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

  2. Лувсаа Баранзад

    Лувсаа Баранзад

    2015/05/16 at 00:36

    Undrakh Uugii

  3. Баяраа Батмөнх

    Баяраа Батмөнх

    2015/05/16 at 11:35

    Ч. Батжаргал :3

  4. Nokia 3310-n davuu taluud

    2015/05/16 at 12:44

    Hayasan ch gomdolgui
    Tovchluurtai
    Batterei sain barina
    ntr hahaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *