Дэлхийн хамгийн үнэтэй 10 архи

1

Монголчууд бид идээний дээжийг сархад гэж нэрлэдэг. Дэлхийн улс орнуудад ч иймэрхүү ойлголт байдаг бололтой. Учир нь үнэтэй сархдаар хүндтэй зочноо дайлдаг заншил хаа ч байдаг. Мөн согтууруулах үйлчилгээ бүхий энэхүү ундаа нь үнэтэй уух юмсын дунд байрладаг. Ус болон этилийн спиртийн ерөнхий хольцоос бүтдэг энэхүү нэрмэл ундааны дээд зэргийн брэндүүд 2000 оноос хойш зах зээлд гарч иржээ. Дараах архинууд бол 2014 оны хамгийн үнэтэй сархдууд юм.

10. Swarovski шигтгээтэй Alize $2,000

2007 оны Валентины өдөрт зориулагдан бүтээгдсэн энэхүү архины найрлаганд конъяк, франц архи, личе жимс, гүзээлзгэнэ, сарнай, дур хүслийн жимс ордог аж.Дэлхийн хамгийн үнэтэй 10 архи 10

9. Imperial Collection Super Premium Vodka $2,400

Гараар урлаж, үнэт эрдэнэсээр чимэглэсэн Фаберже өндөгний орой дээр сууж буй бүргэд бүхий тансаг савлагаатай архиДэлхийн хамгийн үнэтэй 10 архи 5

8. Stoli Elit: Himalayan Edition $3,000

Гималайн уулсын газар доорх нөөцөөс гаргаж авсан цэвэр усыг Орос оронд өвөл ургадаг улаан буудайтай хольж, гар аргаар хийсэн шилэн лонхонд хийсэн архиДэлхийн хамгийн үнэтэй 10 архи 9

7. Iordanov Vodka $4,353

Умард Европын алсын муж болох Wasser Water-ын усны хольцтой энэ архины лонхыг 14,000 ширхэг Сваровски шигтгээгээр чимэглэжээ.Дэлхийн хамгийн үнэтэй 10 архи 6

6. Oval Swarovski Crystal Vodka $6,922

Гайхмаар тансаг загвар бүхий лонхтой энэ архины лонхыг чимэглэхэд 7,000 гаруй Сваровски шигтгээ ашиглажээ. Энэ сархдыг зөвхөн дээд зэрэглэлийн шөнийн клубуудэд л амсах боломжтой.Дэлхийн хамгийн үнэтэй 10 архи 7

5. Belver Bears Belvedere Vodka $7,240

Францын Каннын фестивалийн үеэр Jean-Roch-ын танилцуулсан энэ сархад цөөн тоогоор савлагдан гарчээ.Дэлхийн хамгийн үнэтэй 10 архи 1

4. Russo-Baltique Vodka /хуучин/ $740,000

Хуучны архи гэдгээрээ үнэ цэнэтэй энэ архи нь амьдралдаа амсаж үзэх хамгийн гайхалтай амттай сархад юм.Дэлхийн хамгийн үнэтэй 10 архи 8

3. Diva Premium Vodka $1 сая

Гурвантаа шүүж, зарим нэг үнэт чулууны тусламжтайгаар бэлэн болгосон энэхүү сархдын лонхон дээр олон төрлийн үнэт чулуу бий. Байгалийн цэвэр рашаан усыг мөс болон үйрүүлсэн очир алмаазан элс, хус модны нүүрсээр дамжуулан шүүсэн нь үнэт чанарыг улам нэмэгдүүлжээ.Дэлхийн хамгийн үнэтэй 10 архи 3

2. Russo-Baltique Vodka /шинэ/ $1.35 сая

Russo-Balt автомашины сонгодог, тансаг загварыг шингээсэн архиДэлхийн хамгийн үнэтэй 10 архи 4

1. Billionaire Vodka $3.7 сая

Тансаг зэрэглэлийн нэрт дизайнер Leon Verres-ийн загварыг нь гаргасан энэ архийг үнэт очир алмаазнуудаар шүүж, нэрсэн. Лонхыг нь 3,000 гаруй очир алмаазаар шигтгэн чимэглэжээ.Дэлхийн хамгийн үнэтэй 10 архи 2

8
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/10/28 at 19:04

    ene amtandaa bish zvgeer hiitseere um bna :D

  2. Зочин

    2014/10/29 at 09:32

    Архи л бол архи л даа. Харин савнууд нь сувинер бэлэг дурсгал болчих юм байна.

  3. Зочин

    2014/10/31 at 03:44

    Зүгээр л Ketel1, Grey Goose – ээ авч ууя.

  4. хаха

    2016/05/31 at 13:37

    Зарим ых нь шилийг нь тушаагаал баяжих юм бишүү хаха

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *