Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн баримтууд

0

Хорвоо ертөнц дээр бүхий л зүйлд үнэн болон худал гэсэн хоёр туйл хадгалагдаж байдаг. Үнэн хэмээх зүйл хичнээн далд байвч хэзээ нэгэн цагт ил тод болдог бол худал хуурмаг нь нэг л мэдэхэд хуурамч багныхаа цаанаас гарч ирдэг. Харин тэр үед үнэнийг мэдэхэд нэг бол сэтгэлийн ихээхэн тайтгарлыг олох, эс бөгөөс бүр ч эсрэгээрээ хэмжээлшгүй шаналал дагуулах нь ч бий. Таны хувьд үнэн хэмээн итгэж байсан бүхнээ худал гэж мэдвэл яах вэ?

Колумб өнөөгийн АНУ гэгддэг газрын хаана нь ч очиж байгаагүй. Тэрээр ихэвчлэн бие даасан улсууд гэгддэг Карибын арлуудад л зочилж байжээ.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 1

Хувь тавилангийн жигнэмэг Хятадад биш Японд бий болж, АНУ-д орж ирсэн.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 12

Үнэн хэрэгтээ өндөг нь зөвхөн өдөр шөнө тэнцдэг өдөр биш жилийн аль ч өдөр тэнцвэртэйгээр тогтож чаддаг.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 10

Сарьсан багваахай сохор биш. Тэд хүрээлэн буй орчны дуу чимээгээр зүг чигээ олж явдаг ч бүгд нүд болон хараатай.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 6

Жорж Вашингтонд модон шүд байхгүй. Түүний шүднүүд алт, усны үхрийн эвэр, хар тугалга, амьтны шүд /адуу болон илжигний шүд гэх мэт/, магадгүй боолуудын шүд гэх мэтээр хийгдсэн.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 4

Тасалгааны ялааны амьдралын үргэлжлэх хугацаа 24 цаг биш 20-30 хоног.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 3

Нойрондоо явдаг хүмүүсийг сэрээх нь тэдэнд ямар ч аюулгүй. Харин ч унтаагаараа явж, ямар нэг зүйл мөргөх, унах гэх мэт аюулаас хамгаална.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 2

Orson Welles-ийг радиогоор The War Of The Worlds-ыг уншдаг байх үед нийтийг хамарсан сандрал огтоос байгаагүй. Харьцангуй цөөн хүмүүс энэхүү нэвтрүүлгийг сонсдог байжээ. Сонингуудад мэдээлснээр зар сурталчилгааны өрсөлдөөн хэмээн үзэж радионд үл итгэдэг байсан гэнэ.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 16

Архитекторын тусгай нэршил болох vomitorium гэдэг нь цэнгэлдэх хүрээлэнд хүмүүс орж гарахад зориулагдсан гарц болохоос бус хоолны үеэр дотор муухайрах үед ордог тусгай өрөө биш.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 15

Salem Witch Trials-д шулам хэмээн яллагдсан эмэгтэйчүүдийг шонд уяж шатаадаг байсан гэдэг нь худлаа. Тэднийг бүх насаар нь шоронд хорих эсвэл дүүжилдэг байсан.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 14

Викингчүүд дуулган дээрээ эвэр зүүдэг байсан гэдэг нотолгоо байхгүй.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 13

Сансраас Хятадын цагаан хэрмийг олж харна гэдэг үнэндээ маш хэцүү. Сансрын нисгэгч Jay Apt “Их цагаан хэрмийг ердөө 180 милийн өндрөөс л харах боломжтой.” гэж хэлжээ.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 11

Дундад зууны үеийн Европчууд дэлхий хавтгай байсан гэдэгт итгэдэггүй байсан. Эртний Грекийн философич Платон, Аристотель нарын үеэс улбаатай дэлхий бөөрөнхий гэдэг итгэл үнэмшил Европын бараг бүх гүн ухаантнуудын дунд хүчтэй хэвээр байсан юм.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 9

АНУ-ын Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурах явдал 1776 оны 7-р сарын 4-нд болоогүй. Энэ өдрөөр энэхүү бичиг баримтын сүүлчийн хэлийг Second Continental Congress баталсан ба 7-р сарын 4, 5-нд хэвлэгдэж тараагдан 1776 оны 8-р сарын 2-нд жинхэнээр гарын үсэг зурсан.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 8

Усанд сэлэхийн өмнө нэг цагийн дотор хооллох нь булчин шөрмөс татах, живэх эрсдлийг нэмэгдүүлдэггүй.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 7

Алтан загасны ой тогтоолт хэдхэн секундээс хавьгүй урт хугацаанд үргэлжилдэг ба зарим нь хэдэн сараар үргэлжлэх ой санамжтай байдаг.Худал боловч нийтэд үнэн хэмээн түгсэн итгэл үнэмшлүүд 5

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

  2. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

  3. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

  4. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

  5. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

  6. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

  7. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

  8. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

  9. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

  10. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

  11. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

  12. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

  13. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

  14. Enkhtur Turuu

    Enkhtur Turuu

    2014/10/27 at 19:40

    so yma

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *