Ямар ч угаалгын нунтаг, цайруулагч хэрэглэхгүйгээр шарласан цагаан хувцсыг шинэ мэт цав цагаан болгох 6 үр дүнтэй арга

0
0
15,414

Бид бүгдийн хувцасны шүүгээнд цагаан өнгийн хувцас заавал байдаг бөгөөд уулзалт эсвэл зуны өдрүүдэд өмсөхөөр худалдаж авдаг, гэвч цаг хугацааны эрхээр цагаан өнгийн хувцас шаргалтаж эхэлдэг. Хэрэв та хувцсаа хэрхэн буцаагаад цав цагаан өнгөтэй болгохоо мэдэхгүй байгаа бол бид танд тусалъя.

Энэхүү мэдээллээр бид хувцсыг хор хөнөөлтэй химийн элементүүд эсвэл цайруулагч бодис ашиглахгүйгээр цагаан өнгөтэй болгож, цайруулах байгалийн гаралтай 6 аргыг хүргэж байна.

1. Үндсэн цайруулагч буюу нарыг ашиглах

Нэгэнт та хувцсаа угаасан бол хувцсаа гадаа наранд хатаагаарай. Хатаагч хэрэглэх хэрэггүй. Нарны хурц туяа таны хувцсанд элдэв үнэр шингээж, цайруулагчийн хор хөнөөл учруулахгүйгээр цайруулах болно.

Үүний учир шалтгаан нь нарны хэт ягаан туяа хувцасны өнгийг гундаадаг толбо доторх химийн барьцалдсан элементүүдийг устгадаг. Энэ нь цайруулах үйлчилгээтэй бодистой ижил үйлчилгээтэй гэсэн үг юм.

© maxpixel

 

2. Исгэлэн усанд дэвтээх

Нимбэгийн шүүс бол гайхалтай цайруулагч бөгөөд таны цагаан өнгөтэй хувцсыг гялалзсан мэт болгохоос гадна ямар нэгэн эрсдэлээс холуур байлгана – хортой химийн элемент эсвэл цайруулагч бодис арьсанд маш аюултай. ½ хэмжээтэй аяга нимбэгийн шүүсийг 3.7 литр халуун усанд хийнэ. Сайтар хольж, хувцсаа 1 цагийн турш эсвэл бүр шөнөжингөө дэвтээж тавина.

Хольцноос хувцсыг гаргаж, энгийн үед угаадаг шигээ угаалгын машинаар цагаан өнгийн хувцсаа угаана.

Нимбэгийн шүүсийн тусламжтай хувцас дээрх зэвний толбыг арилгаж болдог. Нимбэгийн шүүсийг зэвний толбо дээр асгаж, шүүсний дээрээс нь тартарын кремээс жигд тараана. Толбо үүссэн хэсгийг сайтар үрж 30 минут байлгана. Толбыг арилсны дараа хувцсыг угаана.

© depositphotos.com © maxpixel.net

 

3. Хувцсаа угааж байхдаа цагаан цуу хийх

Цагаан цуу таны хувцасны сайн найз байх ёстой. Хувцсыг цайруулахаас гадна үнэртэй усны арилгахад хэцүү толбыг хүртэл арилгах гэх мэт маш олон ач тустай. Цагаан өнгийн хувцсыг цайруулахын тулд ¼ хэмжээтэй нимбэгийн шүүс ½ хэмжээтэй цагаан цууг хооронд нь холино. Энэ арга цайруулагч бодистой ижил үйлчилгээтэй.

Хэрэв таны хувцас үнэртэй байвал, тааламжгүй үнэрийг нь арилгахын тулд угааж байхдаа 1 аяга цагаан цууг сүүлийн эргүүлгийн үеэр угаалгын машин руугаа хийгээрэй.

© depositphotos.com © pixabay.com

 

4. Угаалгын машиндаа хүнсний сод хийх

Хүнсний сод (содын бикарбонат) бол угаалгын содтой (содын карбонат) төстэй химийн найрлага бөгөөд ижилхэн үйлчилгээтэй байдаг. Хүнсний содыг бас байгалийн гаралтай үнэр дарагч гэж хэлдэг, тиймээс таны хувцсыг зөвхөн цайруулаад зогсохгүй, давхар анхилуун, гоё үнэртэй болгоно.

Хүнсний сод бол зөөлөн ариутгагч бодис юм, иймд таны хувцас болон угаалгын машин хоёул бактери үржихээс хамгаалагдах болно.

© maxpixel.net © depositphotos.com

 

5. Байгалийн гаралтай угаалгын нунтаг хэрэглэх

Бидний ихэнх нь зөвхөн химийн угаалгын нунтгийн талаар мэдэж өссөн, өнөөдөр бид бас байгалийн гаралтайг нь авч хэрэглэх боломжтой болсон. Ургамлын гаралтай ферментүүдээр хийгдсэн бөгөөд байгалийн гаралтай эрдэс бодисууд нь синтетик материалтай хувцсыг үр дүнтэй цэвэрлэнэ. Түүгээр ч зогсохгүй даавуун материалтай хувцсанд харшлахгүй тул таны хувцасны насыг уртасгана.

Хамгийн чухал хэсэг, гэсэн хэдий ч био задралд орох болон бохирдохоос сэргийлэх үйлчилгээтэй тул, бидний хэрэглэдэг энгийн угаалгын нунтгуудаас өөр юм.

© depositphotos.com

6.Цэнхэр өнгө бол шинэ цагаан өнгө

Цэнхэр болон шар өнгөнүүд харилцан бие биенээ нөхдөг. Тэгэхээр цэнхэр өнгөтэй болгодог шингэнийг шарласан толбо дээр асгавал таны хувцсанд элдэв асуудал учрахгүй. Харин савлагаан дээрх зааврын дагуу хэрхэн цэнхэр шингэнийг хэрэглэх ёстойг сайтар анхаараарай. ¼ хэмжээтэй цайны халбагаас эхлэн тунг нь тохируулж хэрэглэнэ.

© depositphotos.com © depositphotos.com

Хэр их шарласан цагаан хувцас таны хувцасны шүүгээнд байгаа вэ? Та дээрх цэвэрлэгээний аргуудыг туршиж үзэх үү? Сэтгэгдэл хэсэгт яах эсэхээ бичээрэй. Мөн хэрэв та энэхүү мэдээллийг хэрэгтэй гэж үзвэл найзууддаа ч бас дуулгаарай. Эцэст нь хэлэхэд таны бүх цагаан өнгийн хувцаснууд гэрэлтэж байх ёстой шүү!

2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.