
Сайн, мууг нь хэлж мэдэхгүй, юм гэхдээ үзэгч олонд нэг л дүрээрээ танил болсон эрэгтэй, эмэгтэй жүжигчид маш олон байдаг. Жишээ нь, австралийн жүжигчин Пол Хоган “Матар хочит Данди”-гийн дүрээрээ л бидэнд алдартай, харин Маколей Калкин бидний зүрх сэтгэлд “Гэртээ ганцаараа” киноны жаалхүүгийн дүрээр л үлджээ. Женнифер Грейн хувьд “Бохир бүжиг”-ийн Бэби л санагдана.
Гэхдээ бид эдгээр жүжигчдийн нүүр царайг байгаагаар нь хараад байгаа юм. Тэгвэл баг зүүж эсвэл зүсээ хувиргаж аймшгийн киноны дүрд хувирсан жүжигчдийн хувьд яах уу? Жоохон замбараагүй л юм болоод байна, тийм үү?
Энэ удаад аймшгийн киноны дүрээрээ алдаршсан жүжигчдийг танилцуулахаар шийдлээ – энэ дүрээрээ бол жүжигчний нүүр царай харагдахгүй, нүүр хувиргалтын цаана үлджээ. Эдгээр жүжигчдийг өөр талаас нь харахын тулд нүүр хувиргалтгүй, өөрийнхөө бодит дүр төрхөөр тоглосон киног нь мөн танилцуулна.
1. Билл Скарсгард, 30 настай

“It” (2017) уран сайхны болон “Castle Rock” (2018-2019) олон ангит кинонуудад тогложээ.
2. Роберт Инглунд, 73 настай

“A Nightmare on Elm Street” (1984-2003) олон ангит кино болон “Deathtrap” (1976) кинонуудад тоглосон байна.
3. Дэйви Чейз, 30 настай

Жүжигчний тоглосон “The Ring” (2002) болон “S. Darko” (2009) кинонууд.
4. Бонни Ааронс

“The Nun” (2018) болон “The Princess Diaries” (2001) кинонуудад бүтээсэн дүрүүд.
5. Даг Жонс, 61 настай

Жүжигчин “El laberinto del fauno” (2006) болон “John Dies at the End” (2012) кинонуудад дүр бүтээжээ.
6. Жонатан Брек, 56 настай

“Jeepers Creepers” (2001) болон “Spy Kids 4: All the Time in the World” (2011) кинонуудад бүтээсэн дүрүүд.
7. Рэй Парк, 46 настай

“Star Wars Episode I: The Phantom Menace” (1999) болон “Ballistic: Ecks vs. Sever” (2002) кинонд бүтээсэн дүрүүд.
8. Лоуренс Макор, 53 настай

Жүжигчин “The Lord of the Rings: The Fellowship of the Ring” (2001) болон “Die Another Day” (2002) кинонуудад тогложээ.
9. Тим Карри, 75 настай

Жүжигчний “It” (1990) болон “Clue” (1985) кинонуудад бүтээсэн дүрүүд.
10. Дуглас Брэдли, 66 настай

“Hellraiser” (1987) болон “Wrong Turn 5: Bloodlines” (2012) кинонуудад эдгээр дүрүүдийг бүтээжээ.
Таны хамгийн дуртай аймшгийн киноны дүрийг бүтээсэн жүжигчин хэн бэ?







