Эмчилгээний марихуаны эрүүл мэндэд үзүүлдэг арван гол ашиг тус [инфографик]

0

Эмчилгээний марихуаны эрүүл мэндэд үзүүлдэг арван гол ашиг тус [инфографик]


Марихуан гэхээр хүн бүрийн сэтгэлд хар, сөрөг бодол орж ирдэг. Олон хүн үүнээс болж эрүүл мэнд, амь нас, амьдралаа алдаж байгаа болохоор энэ нь ч аргагүй. Гэхдээ энэ бодисыг огт хэрэггүй зүйл гэж болохгүй. Эрүүл мэндийн салбарт марихуаныг эмчилгээний бодис болгон хэрэглэж байна. Марихуанд эрүүл мэндэд үзүүлэх маш олон эерэг нөлөөнүүд байдаг ч энд харуулсан инфографикт эмчилгээний марихуаны эрүүл мэндэд үзүүлдэг арван гол ашиг тусын талаар харуулсан байгаа юм. Марихуаны үр ашигтай тал олон байгаа ч дэлхийн олонх улс оронд эмчилгээний марихуаныг хууль бус гэж үзсээр байгаа ажээ.Эмчилгээний марихуаны арван чухал ашиг тусын анхных нь толгой таллаж өвдөхийг анагаах чадвар нь юм. Калифорний эмч нар эмчилгээний марихуанаар толгой таллаж өвдөх 300.000-аас дээшхи тохиолдлыг эмчлэх боломжтой гэж мэдээлжээ. Зарим тохиолдолд эмэгтэйчүүдийн 25% нь бүх л амьдралынхаа турш толгой таллаж өвдөх өвчнөөр шаналдаг бол эрчүүдийн 8% нь мигрень өвчнөөр бүх амьдралынхаа турш шаналдаг байна. Хоёр дахь ашигтай тал нь хавдрын өсөлтийг бууруулдаг явдал бөгөөд Америкийн хавдар судлалын нийгэмлэг уушиг, хөх, тархины хавдрын өсөлтийг үлэмж хэмжээгээр бууруулдаг болохыг олж тогтоосон юм. Гуравдагч ашигтай тал нь архаг өвчний шинж тэмдгийг багасгадаг явдал аж. Хоол боловсруулах эрхтний үрэвсэлт өвчин, дотор муухайрах, хэвлийн хөндийн өвчлөл гэх мэт архаг өвчний шинж тэмдгийг марихуан багасгадаг болохыг судалгаа харуулсан байна. Марихуаны эрүүл мэндэд үзүүлэх дөрөв дэх ашигтай тал нь Алцгеймерийн өвчнөөс сэргийлдэг тал юм. 2006 онд Scripps Institute марихуанд Алцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг бодис агуулагддагийг тогтоожээ. АНУ-д гэхэд 5.3 сая Алцгеймерийн өвчтэй хүн байдаг байна. Тав дахь ашигтай тал нь нүдний даралтыг эмчилдэг явдал бөгөөд зарим эрдэмтэд марихуан нүдний даралтыг эмчилдэг гэж баталдаг. Дараагийн ашигтай тал нь багтрах, татаж унахаас сэргийлдэг гэнэ. Марихуанд агуулагдах саажилтын эсрэг бодис нь багтрах, татаж унах зэрэг өвчний эсрэг идэвхтэй үйлчилгээ үзүүлдэг байна. Марихуаны найм дахь ашигтай тал нь анхаарал төвлөрөлт хүчтэй алдагдах өвчинтэй тэмцэхэд хэрэг болдог тал юм. Дараагийнх нь олон төрлийн зөөлөн эдийн хатуурлыг эмчлэхэд тустай байж магадгүй тал гэнэ. Ес дэх үр ашигтай тал нь сарын тэмдгийн өмнөх хам шинжийг арилгахад тус болдог явдал бол хамгийн сүүлийн буюу арав дахь ашигтай тал нь удамшсан сэтгэл мэдрэлийн өвчин болон айдсын донтох өвчнийг намдаахад тустай явдал ажээ. АНУ-д ойролцоогоор 3.3 сая айдсын донтох өвчтэй хүн байдаг бол 272.000 удамшсан сэтгэл мэдрэлийн эмгэгтэй хүн байдаг байна.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Todsor

    2011/11/04 at 12:59

    Yer ni tegeed ym buhen l yalt ch ugui sain muu 2 taltai baih ymaa

  2. Зочин

    2011/11/05 at 01:27

    muu tal bhgui ulsuh l bh daraan nileen aimar haha

  3. BeCk2112

    2011/11/05 at 02:29

    Sonin l yum.

  4. Donjman

    2011/11/05 at 10:53

    tataal bjdee hehe

  5. Зочин

    2011/11/08 at 05:44

    lhagva ahch ingeed l ulam mundag bolood baisan baisht…!!! hehe

  6. Rudy212

    2011/12/10 at 00:34

    MMM…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *