Кинонд дүр бүтээхэд хэтэрхий “хөөрхөн” эсвэл дэндүү “царай муутай” байна гэсэн хариу сонсож байсан 7 жүжигчин

0

Сэтгэл судлаачид царайлаг хүмүүс бусдаас илүү амжилт гаргах магадлалтай байдгийг нотлон өгүүлдэг. Гэсэн ч зарим тохиолдод хэтэрхий царайлаг байх нь бүтэлгүйтлийн нэгэн шалтгаан болдог ажээ. Манай сайт уншигч танд хэтэрхий царайлаг эсвэл хэтэрхий царай муутай байна хэмээн дүрдээ гологдож байсан 7 жүжигчнийг танилцуулж байна.

1. Keira Knightley

© Pride and Prejudice / Focus Features / Universal Pictures

Зохиолч Jane Austin-ын “Pride and Prejudice” нэртэй зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт бүтээлд дүр бүтээсэн түүнийг найруулагч Joe Wright кино багтаа авах сонирхол тун бага байсан ажээ. Учир нь тэрээр Elizabeth Bennet-ийн дүрийг хэтэрхий царайлаг нэгэн бүтээх нь зөв биш гэж үзэж байсан гэнэ.

 

2. Andrew Garfield

© Buena Vista Pictures/Courtesy Everett Collection/EastNews, © Villemain Cyril/ABACA/EAST NEWS

Хүн-Аалзын дүрээрээ саяхан Алтан бөмбөрцөг шагналын эзэн болсон жүжигчин Andrew Garfield 2008 онд “The chronicles of Narnia” кинонд ханхүүгийн дүрд тоглохоор дүрийн сонгон шалгаруулалтад оролцон Ben Barns-ын хамтаар тунаж үлдэж байжээ. Гэсэн ч кино багийнхан түүнийг хангалттай царайлаг биш гэсэн шалтгаанаар хасч, дүрийг жүжигчин Ben Barns-д өгч байсан түүхтэй.

 

3. Emmy Rossum

© Showtime Networks Inc./Courtesy Everett Collection/EastNews, © Dee Cercone/Everett Collection/EastNews

“Shameless” цувралд 10 жилийн турш 11 улирал тасралтгүй дүр бүтээсэн түүнгүйгээр тус цувралыг төсөөлөхөд ч бэрх билээ. Тэгвэл тус дүрийн сонгон шалгаруулалтад орохоор нэрээ өгөх үед түүнийг авахаас шууд татгалзаж байсан аж. Учир нь кино багийнхан түүнийг Фионагийн дүрд хэтэрхий эрхэмсэг, царайлаг нэгэн хэмээн үнэлж байсан гэдэг. Энэ бүхнийг үл тоон сонгон шалгаруулалтад оролцсон тэрээр хүссэн дүрээ өөрийн болгож чадсан билээ.

 

4. Jennifer Lawrence

© ANONYMOUS CONTENT/WINTER’S BONE PRODUCTIONS / Album/EAST NEWS, © Elizabeth Goodenough/Everett Collection/EAST NEWS

“The Hunger Games” цувралын Katniss Everdeen-ийн дүрийг бүтээхээсээ өмнө тэрээр олны танил болж, “Winter’s Bone” киногоороо Оскарын шагналд нэр дэвшээд амжсан байсан билээ. Тэгвэл “The Hunger Games” цувралын жүжигчдийн сонгон шалгаруулалтын үеэр түүнийг хэтэрхий царайлаг хэмээн үзсэн тул татгалзсан хариу өгч байсан тухай тэрээр хожим дурссан байдаг ажээ. Гэсэн ч тэрээр тус кинонд заавал тоглохын тулд шөнийн нислэг захиалж, Нью-Йорк хотыг зорьж байжээ. Хожим тэрээр, “Шөнийн нислэгээр ирээд нүүрээ ч будалгүй, усанд ч оролгүй сонгон шалгаруулалтад орсон минь аз болсон. Тэд намайг хараад чи тийм ч царайлаг биш юм гэж билээ” хэмээн хошигносон байдаг.

 

5. Hugh Grant

© Capital Pictures/EAST NEWS, © GRAMERCY PICTURES / Album / EAST NEWS

“Bridget Jones’s Diary” киноны жүжигчний сонгон шалгаруулалтаас тэр бараг л хасагдсан байсан ажээ. Өмнө нь үргэлж л сайхан залуугийн дүрийг бүтээдэг байсан түүнийг зохиолч, найруулагч Ричард Куртис Чарлесын дүрд хэтэрхий царайлаг нэгэн хэмээн голж байжээ. Хожим жүжигчин Hugh Grant, “Сонгон шалгаруулалтын дараа найруулагч намайг тэр дүрээс хасуулах гэж их ч хөөцөлдсөн дөө” хэмээн дурсан ярьж байжээ.

 

6. Jamie Dornan

© Netflix/Courtesy Everett Collection/EastNews, © Netflix/Courtesy Everett Collection/EastNews

“The Fall” цувралд тэрээр бидний сайн мэдэх Christian Grey-ийн дүрээсээ тэс өөр дүр төрхийг гаргасан билээ. Тус цувралд түүнтэй хамтран тоглосон жүжигчин Gillian Anderson хожим, “Тэр энэ дүрд нийцэхээргүй сайхан залуу байсан” хэмээн өгүүлсэн байдаг ажээ.

 

7. Minnie Driver

© MIRAMAX / Album/EAST NEWS, © Mary Evans/AF Archive/Graham Whitby Boot/EastNews

Британийн жүжигчин Minnie Driver нэгэнтээ “Good Will Hunting” киноны Skylar-ын дүрийн сонгон шалгаруулалтад орох үедээ тийм ч дур булаам биш гэсэн шүүмж сонсож байсан тухайгаа дурссан байдаг. Тэрээр тус дүрээрээ Оксарын шагналд нэр дэвшиж байсан билээ.

8
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ariunsanaa Sanaa

    Ariunsanaa Sanaa

    2022/02/28 at 08:22

    .

  2. Зочин

    2022/03/01 at 15:49

    Жирийн л хүмүүс харагдаад байна. Оросуудын хажууд жирийн юм бишүү

  3. sakabana

    2022/03/02 at 11:31

    xeterxii tsarailag bna geed kinonoos xaswal bayrlaxuu gomdoxuu xaxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *