Хорхой шавжнаас айх айдастайгаа тэмцэхийн тулд өөрийнхөө бие дээр 864 ширхэг хорхой шавжны шивээс хийлгэсэн эр

0

Та ямар нэг зүйлийн айдастай хүнтэй учирч байсан уу эсвэл та өөрөө ямар нэгэн айдастай хүн байж ч болох юм. Маш олон төрлийн айдас байдгийг биднээр хэлүүлэх юун. Өнөөдөр өөрийн айдастайгаа эрс шийдэмгий тэмцэхээр зориг гаргасан нэгэн залууг танилцуулахаар бэлдлээ. Lemurov.net сайтаас Майк Амойя болон түүний арга барилын тухай нийтлэл гаргажээ.

Таны өмнө амжилттай яваа дуучин, продюсер, бизнес эрхлэгч байна. Түүнийг гаднаас нь харахад юунаас ч айхааргүй зоригтой нэгэн мэт сэтгэгдэл төрнө

 

Тэр өөрийнхөө гэдсэн дээр жаран хөлт шиг хорхойны шивээс хийлгүүлжээ, хэмжээний хувьд маш том

 

Түүний нуруун дээр ч хорхой шавжны шивээс бий, тэр болгон хүмүүст үзүүлмээргүй шивээс

 

Эдгээр шивээснүүдийг өөрийгөө бусдаас ялгаруулах гэсэндээ ч юм уу, дэлхий дахинд өөрийгөө таниулах гэсэндээ хийлгээгүй юм

Тэр багаасаа хорхой шавьжны айдастай, үүнээс болоод цочролд хүртэл орж байсан удаатай. Хүүхэд байхдаа л уг айдсыг эмчлэгдэхгүй гэдгийг ойлгожээ. Ингээд 21 настай залуу биедээ хорхойны анхны шивээсийг хийлгэхээр шийдсэн байна. Аргаа барсан залуу хорхой шавьжны айдсаа л даван туулах гэж тэр. Одоо түүний бие дээр 889 хорхой шавжны шивээс бий.

Залуу өөрөө тоолж гаргасан тоо. Гиннесийн номд дээд амжилтыг бүртгэх мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол нийт 864 хорхой шавж байгаа ажээ. Хилэнцэт хорхой, жижиг өт зэргийг хортон шавжид тооцож болохгүй гэж үзсэн. Гэхдээ тэр өмнөх амжилтыг хоёр дахин давсан тул Гиннесийн номд бүртгэгдэж чаджээ.

Та айдсаа даван туулахын тулд юу хийж байсан бэ?

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ганчимэг Цэгмид

    Ганчимэг Цэгмид

    2022/02/27 at 19:20

    Өрөвдмөөр юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *