Эртний Самурай нарын сорил: та нударгаа яаж зангидаж байгаагаас шалтгаалж, ямар хүн болохоо мэдэж авах боломжтой

3

Та өмнө нь харилцааны зөвхөн 7% нь үгээр, 93% нь үгээр биш үйлдлээр буюу биеийн хэлээр илэрдэг талаар сонсож байсан уу? Эрдэмтэд энэ талаар судалж баталснаар барахгүй, бидний үйл хөдлөлийн гайхамшигтай үр нөлөөний талаар тайлбарлаж, энэ нь эрт дээр үеийн удам угсаатай хамаатай болохыг хэлсэн байна. Биеийн хэл бол хүмүүс дохио зангаа, хөдөлгөөн эсвэл нүүрний хувирлаа ашиглаж, сөрөг эсвэл эерэг мэдрэмжээ илэрхийлэх болсноос хойш харилцааны чухал хэрэгсэл болсон билээ.

Хэд хэдэн тест, судалгаа болон нээлтийн хүрээнд биеийн хэл нь өдөр тутам ашиглагддаг, үйлдлээр бусдад юу бодож, санаж, ямар мэдрэмж төрж байгаагаа ойлгуулах боломжтой харилцааны хэрэгсэл болох нь батлагдсан.

Нударганы төрөл

Таны нударгаа хэрхэн зангидаж байгаа байдал хувь хүн талаас чинь багагүй зүйлийг хэлж өгөх боломжтой гэдгийг урьд өмнө сонсож байсан уу? Эртний Самурай нарын сорилоос харахад, нударгаа хэрхэн зангидаж байгаагаас нь шалтгаалж, тухайн хүний хувийн зан чанарыг тодорхойлох боломжтой гэнэ.

Таны хийх ёстой зүйл бол ямар нэгэн зөөлөн эд зүйл рүү нударгаа зангидаж цохих бөгөөд энэ үедээ нударгаа хэрхэн зангидаж байгаагаа сайтар ажиглаарай. Нударгаа зангидах үед эрхий хуруу бусад хуруунуудын дээр байна уу? Эсвэл бусад хуруунуудтай хамт байна уу? Эдгээрийг сайтар ажиглах хэрэгтэй.

 

Нударга зангидах эхний төрөл

Өөрийгөө хянадаг, бусдад нөлөөлдөг болон аюулгүй хүмүүс. Энэ төрлийн хүмүүс төрөлхийн удирдагч байхаар төрсөн бөгөөд бас амжилтад хүрэхийн тулд үргэлж хичээж, чармайдаг – жижиг эсвэл том байх нь чухал биш – ямар ч үнэ цэнээр хамаагүй.

Энэ төрлийн хүмүүс хайртай хүнээ хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй. Хэрэв хэн нэг нь аюулд өртсөн гэдгийг мэдвэл чадах бүхнээ хийх болно.

 

Нударга зангидах хоёр дахь төрөл

Нийтэч, шударга болон өөртөө итгэлтэй хүмүүс. Энэ төрлийн хүмүүс ер бусын бөгөөд үнэн төрхөө бусдад харуулахаас хэзээ ч айдаггүй. Мөн тэд өөртөө, мөөрөдөлдөө, зорилгодоо болон байгаа зүйлдээ маш их итгэж найддаг.

Тэд шударга зангаасаа болж асуудалд орооцолддог – ажил болон гэртээ. Хэтэрхий шударга зантай учир тэдэнд нууж хаагаад байх зүйл байхгүй гэхэд болно.

 

Нударга зангидах гурав дахь төрөл

Дүн шинжилгээ хийх чадвартай, сайхан сэтгэлтэй бас сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс нударгаа дээрх зурганд үзүүлсэн шиг зангиддаг. Энэ төрлийн хүмүүс дотогшоо хандлагатай бөгөөд даруухан байхыг илүүд үздэг, бусдад бодож, санаж байгаа болон юу мэдэрч байгаагаа тэр бүр хэлээд байдаггүй.

Тэдэнд олон найз хэрэггүй, зөвхөн 2-3 маш дотнын найз байхад хангалттай санагддаг. Сайхан сэтгэлтэй, мэдрэмтгий учир хүнд хэцүү нөхцөлд, тэд дотнынхоо хүмүүсийг хэзээ ч хөсөр хаяхгүй.

 

Сэтгэл зүйн үүднээс авч үзэхэд

Та магадгүй дээрх үр дүнтэй санал нийлэхгүй байж болно, гэвч бид санал нийлэх хэрэгтэй гэдгийг хэлье. Сэтгэл зүйч Гордон Оллпорт болон түүний ажлын хамтрагч Филлип Вернон нар үг ашиглахгүйгээр мэдрэмжээ хэрхэн илэрхийлэх талаар ном бичсэн байна. Бидний бүх зуршил, дохио зангаа, хөдөлгөөн, сэтгэл хөдлөл болон үйлдэл нь олон зүйлийг илэрхийлдэг. Мөн ижил төстэй тестүүд бидний хувийн зан чанарын талаар нэг биш нилээн хэдэн зүйлийг хэлж чадна гэдгийг сэтгэл судлаачид болон шинжлэх ухааны эрдэмтэд баталсан гэхээр үнэхээр гайхалтай.

Та Самурайн сорилын хувьд аль төрөлд хамаарах вэ? Үр дүнгээ сэтгэгдэл бичих хэсэгт бичээрэй.

19
Ха ХаХа Ха
12
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Zarlikhan Oka

    Zarlikhan Oka

    2019/02/06 at 20:29

    1

  2. SwordTail MN

    SwordTail MN

    2019/02/06 at 22:54

    2

  3. Ulsi Ulsi

    Ulsi Ulsi

    2019/02/07 at 01:51

    2

  4. А. Ариундалай

    А. Ариундалай

    2019/02/07 at 17:27

    2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *