Хоолны хордлогын үед гэрийн нөхцөлд авах арга хэмжээ

1

Бид бүгд л ямар нэгэн байдлаар хоолны хордлогод орсон байдаг. Хоолны хордлого нь нян, вирусээр эсвэл хоол хүнсэнд агуулагдсан хорт бодисоор үүсгэгддэг. Зарим нэг түгээмэл шинж тэмдгүүдээс дурдвал – дотор муухайрах, толгой өвдөх, толгой эргэх, бие чичрэх болон гүйлгэх. Хоолны хордлогыг үл тоож огт болохгүй юм.

Та хоолны хордлого авсан үед бие махбодь их хэмжээний шингэн алддаг. Тиймээс аль болох их ус ууж шингэний дутагдалд орохоос урьдчилан сэргийлнэ.

Хоолны хордлогыг гэрийн нөхцөлд эмчлэх нь

1. Цагаан гаа

Цагаан гаа нь хоол боловсруулах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг гэрийн нөхцөлд анагаахад маш их өндөр үр дүнтэй хүнс болдог, тэр дундаа хордсон үед өргөн ашигладаг байна.

Өдөр болон оройн хоолны дараа цагаан гаатай аяга цай ууж цээж хорсох, дотор муухайрах зэрэг хоолны хордлоготой холбоотой таагүй шинж тэмдгийг дарж чадна.

Цагаан гаатай цай бэлдэхийн тулд усаа буцалгаад нэг цайны халбага үрж жижиглэсэн цагаан гаа хийж хэдэн минут зөөлөн буцалгана, бага зэргийн сахар эсвэл зөгийн бал нэмж болно. Ингээд л цай бэлэн.

Мөн түүхий цагаан гааг зүсээд хийсэн ч болох юм.

 

2. Алимны уксус

Алимны уксус нь хоолны хордлогыг тайлж үүнтэй холбоотой үүссэн таагүй шинж тэмдгүүдийг дарах чадалтай байдаг. Гэдэс ходоодонд үржсэн нянг устгах, хямарсан ходоодыг тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.

Хоёр хоолны халбага алимны уксусыг аяга халуун усанд хийж хутгаад хоол идэхээс өмнө уугаарай.

 

3. Чиргийн үр болон тараг

Тараг нь нян болон микробын эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хоолны хордлогод хүргэсэн нянтай тэмцэнэ. Үүнээс гадна чиргийн үндэс нь ходоодны таагүй мэдрэмжийг дардаг байна.

Нэг цайны халбага үрийг 1 хоолны халбага тарагтай хольж иднэ. Үрийг зажлах хэрэггүй та зүгээр л залгихад болно. Чиргийн үр болон тараг нь гэдэсний өвчнийг аажим дарж бөөлжилтийг зогсоодог.

 

4. Нимбэг

Үрэвслийн, вирусын болон нянгийн эсрэг үйлчилгээтэй уг жимс нь хордлогын шинж тэмдгийг үнэхээр үр дүнтэй дарж чадна. Нимбэгийн хүчил нь хоолны хордлогод хүргэсэн нянг устгах үйлчилгээ үзүүлдэг.

Нэг цайны халбага нимбэгийн шүүсэн дээр чимх сахар хийгээд өдөрт 2-3 удаа уугаарай.

 

5. Базилик

Базилик – хоолны хордлоготой холбоотой үүссэн ходоодны таагүй мэдрэмжийг энэ өвс дарж чаддаг. Мөн микробын эсрэг үйлчилгээтэй бөгөөд микро биетүүдтэй тэмцдэг.

Хэдэн дусал базиликийн тосыг дөрвөн аяга усанд хийнэ. Өдрийн турш бага багаар ууснаар нянг устгаж таагүй өвчнийг дарна.

Мөн гурван хоолны халбага тарганд базиликийн навч, багахан далайн давс болон чимх хар перец нэмнэ. Бэлдмэлийг өдөрт 3-4 удаа хордлогын шинж тэмдэг арилтал хэрэглэнэ.

4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *