Шанцай + зөгийн бал + кокосын тос = ханиад баяртай! Эм уух болон эмч дээр очих шаардлагагүй боллоо

1

Бид ханиад томуунаас яаж ч сэрэмжилсэн бай хамаагүй, заримдаа сургууль, ажил дээрээсээ эсвэл гэрийнхнээсээ энэ өвчний вирусыг авчихдаг. Үр дүнд нь ханиад томуунаас болж багагүй хугацаанд зовж шанална.

Энэ өвчний эсрэг үйлчилгээтэй эм авч уух нь богино хугацаанд вирусыг устгаж, өвчнийг эдгээдэг боловч найрлаганд нь агуулагдах химийн бодисууд эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг. Тэгвэл ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ?

Гэрийн нөхцөлд ханиад томууг хэрхэн эдгээх вэ?

Хэрэв танд хэдийнээ ханиад томуу тусах үеийн шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн бол вирус гэр бүлийнхэн болон найзуудад чинь удахгүй халдварлана гэсэн үг. Харин дараах байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд өвчний тархалтыг зогсоож, ханиад томууг бүрмөсөн эдгээх болно.

Түүхий зөгийн бал

Түүхий зөгийн бал найрлагандаа бактерийн эсрэг шинж чанартай байдаг тул хоолойн үрэвслийг эмчилнэ. Мөн ханиадны цочрол болон агаарын замаар дамжин халдварлах үрэвслийг анагаана.

 

Кокосын тос

Найрлагандаа лаурийн хүчил агуулдаг бөгөөд энэ нь хортой бактери, вирус болон мөөгөнцрийг устгах ач тустай.

 

Шанцай

Нэмж хэлэхэд хурц амттай энэ бүтээгдэхүүн бие дэх үрэвслийг намдааж, антиоксдантаар баялаг учир бактерийг устгадаг болох нь батлагдсан.

Жор:

100 мл /ойролцоогоор 7 хоолны халбага/ кокосын тосыг саванд хийж хөөсөртөл нь сайтар хутгана. Дараа нь 100 гр /7 хоолны халбага/ түүхий зөгийн бал хийж өтгөн зуурмаг болтол нь холино. Амт оруулах үүднээс шанцайгаа хийнэ. Дахин орцыг холино. Ингээд л таны шидэт бэлдмэл бэлэн боллоо.

Дараа нь бэлдмэлийг зориулалтын жижиг нүхтэй саванд хийж хөлдөөнө. Ингэхлээ хагас цаг орчим хөлдөөхөд болох бөгөөд үр дүнд нь бэлдмэл зурганд үзүүлсэн хатуу чихэр шиг болсон байна. Энэ үед хатуу чихрүүдийг савнаас авч, хэрэглэх хүртлээ хөргөгчинд хийх хэрэгтэй.

Хэрэглэх заавар:

Бүх төрлийн ханиад томуунаас сэргийлэхийн тулд, мөн энэ өвчнөөр өвчилсэн үедээ хэрэглэнэ. Танд эрүүл энхийг хүсье!

1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *