Google Earth-ын тусламжтайгаар хүмүүсийн олж илрүүлсэн 10 сонирхолтой олдвор

0

Одоо цагт мэдлэг олж авна гэдэг амархан болжээ, суудлаасаа босолгүй Дэлхийгээр аялах боломж ч нээгдсэн гэхэд буруудахгүй. Үүнд гайхаад байх зүйл үнэндээ алга, Google компани аль 2005 онд Google Maps үйлчилгээгээ олон нийтэд хүртээл болгосон юм. Сониуч хэрэглэгчид дэлхийн өнцөг булан бүрээр онлайн тэнүүчилж сонирхолтой нээлт хийсээр байна – харь гаригийн хүнийг санагдуулам дүр зургаас эхлээд элсэн цөл дэх нууцлаг зураг, байгууламжууд гэх мэт. Эдгээр олдворын ихэнх нь түүхэн үнэ цэнийг агуулах ажээ.

Манай гарагийн гадаргуу дээр юу байгааг бид судалж үзэхээр шийдсэн бөгөөд та бүхэндээ хамгийн сонирхолтой олдворуудыг танилцуулахаар бэлдлээ. Нийтлэлийн төгсгөлд нэгэн бонус бэлдсэн нь Багама дахь объект юм – хиймэл дагуул яаж олж харсан юм бол гэмээр жижигхэн зүйл дээ.

Эгнэсэн нүхнүүд, Перу

© Google Earth, © Brien Foerster / Youtube

1,4–1,5 км урт үргэлжлэх “тууз” нь 6000 орчим тооны төрөл бүрийн диаметр, гүнтэй нүхнүүдээс бүрдсэн бөгөөд Писко хөндийгөөс эхлээд Перугийн Андын нуруунд уусан алга болно. Өндрөөс харахад үнэхээр сонирхол татахаар, дроноор авсан гэрэл зургууд бүр ч бодитыг байдлыг харуулна.

Наскийн алдартай зургийг (аварга том хэмжээтэй геометрийн дүрсийг газрын зургаас үзэхийг хүсвэл энд дарна уу) бодвол одоогоор сонирхол татсан хэвээр, учир нь 1933 оноос хойш судалж үзээд ямар зорилгоор эдгээр нүхнүүдийг гаргасныг одоогоор олж мэдэж чадаагүй нууц хэвээр үлджээ. Өнөөдрийн байдлаар археологичид зарим нэг таамгийг л дэвшүүлж байна. Жишээ нь, эдгээр нүхнүүд нь ямар нэгэн будаа, гурил хадгалах зориулалттай байсан гэнэ. Харамсалтай нь, дэвшүүлсэн таамгуудыг үндэслэлтэйгээр няцаасаар байгаа тул хариултаас илүү асуулт л ихээр овоорсоор байна.

 

Хиймэл арал, Нидерланд

© Google Earth

Нидерландын Кетелмер нуурын төвд байрлах уг арал нь геолокацийн тэмдгийг санагдуулам. Гэхдээ бодит байдал дээр 1 км-ийн диаметртэй Эйсселог гэх нэртэй усан сан юм. Уг арал бохирдсон шавар шалбааг хуримтлуулах зориулалттай ажээ.

 

Аварга том гурвалжин, АНУ

© Google Earth

Далдын хүч агуулсан гэмээр энэ аварга том гурвалжин дүрс Аризонагийн Уитманд байрладаг. Угтаа бол 1956-1966 онд ашиглагдаж байсан АНУ-ын цэргийн нисэх хүчний бааз ажээ, одоогоор эзэнгүй хаягдсан газар юм.

 

Хурууны хээ, Их Британи

© Google Earth

Fingermaze гэх нэртэй энэхүү аварга том хурууны хээ Хоув (Брайтон, Их Британи)-ийн төв паркад байрладаг. “Төөрдөг зам” гэж нэрлэгдэх хэдий ч 2006 онд тусгай уусмалаар хийсэн хавтангуудаас бүрдэх ажээ. Хурууны хээг зураач Крис Друригээс авсан бөгөөд амьдралаар аялж буй замыг илэрхийлжээ.

 

Цөлийн нууцлагдмал хээ, Хятад

© Google Earth, © Google Earth

Хүмүүс говийн элсэн цөлийн гадаргуу дээр зурсан эдгээр зургуудыг харь гарагийнхан л зурснаас гарцаагүй гэж үздэг байлаа. Үнэндээ хүний гараар бүтсэн зүйл юм. Жонатан Хилл (Марс руу нисэх сансрын нислэгийн төвийн техникч-судлаач)-ийн хэлснээр бол, иймэрхүү зураасуудыг хятадын тагнуулч хиймэл дагуулуудад зориулж зурсан байх магадлалтай ажээ.

 

Калийн цөөрөм, АНУ

© Google Earth

Юта мужийн улаан өнгийн тал дунд цэнхэртэн харагдах эдгээр цөөрмүүүдийг үнэн хэрэгтээ хлорид калийн олборлолтод ашигладаг. Intrepid Potash компани АНУ-д иймэрхүү гурван ч объект эзэмшдэг байна. Дээрх гэрэл зураг дээр үзүүлсэн цөөрөм нь хамгийн тод өнгөтэй бас алдартайд тооцогддог ажээ.

 

Харь гарагийн хүний нүүр, Антарктик

© Google Earth

Антарктикийн ууланд энэ этгээд хачин зургийг олж илрүүлснээс хойш конспирологчид харь гарагийн хүмүүс манай дэлхийд нэвтрэн орж ирсний баталгаа гэж үзэж байлаа. Үүнээс илүү үнэний хувьтай нэг хувилбар бий: газрын зургийн ашиглаж буй системийн эвлүүлгийн алдааг бид парейдол жишгээр авч үзэж буйн хэрэг юм. Парейдол – бид бодит объект дээр суурилж хийсвэр дүрсийг бий болгох сэтгэл зүйн үзэгдэл юм. Харааны гажгийн хамгийн тод жишээ бол багадаа үүлсийн хэлбэрийг харж амьтад төсөөлөн боддог байсан явдал.

 

Элсэн цөл дундах дурсгалын хөшөө, Африк

© Google Earth

1989 онд агаарын хөлгийн аймшигтай том осол болжээ. Халдлагын улмаас McDonnell Douglas DC-10 агаарын хөлөгт дэлбэрэлт болж Тенерийн цөлд унасан юм. 2007 онд уг ослын 18 жилийн ой тохиож чухам агаарын хөлөг унасан тэр л газарт буюу эзэнгүй элсэн цөл дунд энэхүү дурсгалын хөшөөг босгожээ. Хөшөөний эргэн тойронд тухайн үед нас барсан зорчигчдын тоог хүндэтгэн 170 хагархай шил байрлуулсан юм.

 

Лонар нуур, Энэтхэг

© Google Earth, © MudaCom / Shutterstock

Энэтхэгийн Лонар нуурыг 50 мянган жилийн тэртээх солирын дэлбэрэлтээс үүссэн гэж үздэг. Дэлбэрэлтийн тойрог диаметрээрээ 1,8 км орчим бол нуур нь 1,2 км диаметртэй бөгөөд дээд хэсгийн гадаргуугаас доош ойролцоогоор 137 метрт оршино.

2020 оны 6 дугаар сарын эхээр нууранд учир битүүлэг өөрчлөлт гарч эхэлжээ. Нуурын ус 2-3 хоногийн дотор ягаан өнгөтэй болж хувирсан юм. Улаан болсон гэхэд ч буруудахгүй. Агаркарагийн судалгааны институтийн тооцооноос харахад усны түвшин буурч давсны агууламж нэмэгдсэн нь галобактерийн хэмжээ нэмэгдэхэд хүргэжээ. Үүнээс гадна каротиноидын хэмжээ ч нэмэгдэж, энэ мэт өөрчлөлтүүд нь нуур улаан өнгөтэй болоход нөлөөлсөн байна.

 

Аварга том бай, АНУ

© Google Earth

Хэн нэгний тоглоом эсвэл арт-объект зэрэг хувилбарууд хэлж болох юм. АНУ-д цөөнгүй олж харах эдгээр байтай холбоотой хамгийн үнэний хувьтай тайлбар бол эдгээр объектууд нь аэро гэрэл зургуудад зориулсан бай ажээ.

© Google Earth

Харин энэ хачирхалтай бэлгэ тэмдэг бол цэргийн эзэнгүй хаягдсан бааз эсвэл эртний фортын үлдэгдэл байж болох юм.

 

Бонус: Багама дахь живсэн машин

© Google Earth

Энэ объектын түүхийг бид сайн мэдэхгүй юм, гэхдээ Google газрын зураг бидэнд ийм сонирхолтой олдворыг илрүүлж өгчээ.

Та сонирхолдоо хөтлөгдөн Дэлхийн газрын зургийг судалж үзсэн үү? Дээр дурдсан ямар нээлт танд илүү хачирхалтай санагдав?

16
БахархмаарБахархмаар
13
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Будка Т.

    Будка Т.

    2020/11/24 at 17:24

    Bagama daxi nuurand jivsen mashin ni ereg deerx bairnii ezen ni ooroo bairaa deerees ni xarj bgaad medsen gelvde tgd nuurand vztel vnexeer mashin baij taarsan ter mashin ni yasan yasan geed bailaa 1 tiimerxv yum unshij bsiin bn

  2. Maugli Enkh

    Maugli Enkh

    2020/11/24 at 21:52

    Тэрэлжид нэг амралтын газар ажил хийхдээ хажуугийн жижиг толгойн оройгоос доош чиглэлтэй том хумсаар маажчихсан юм шиг ором байхыг үзсэн юм. Гэртээ ирээд газрын зургаас харсан ийм зүйл байсан.Солир унасан гэхэд бас хэцүү сонин зүйл байна лээ

  3. Maugli Enkh

    Maugli Enkh

    2020/11/24 at 21:55

    Өө зураг тавьж болохгүй байх юм follow хийж байж болох юм байхдаа

  4. Т. Баяраа

    Т. Баяраа

    2020/11/24 at 22:50

    Ereen hotiin oiroltsoo gariin tavar huruu bdag

  5. Би угаасаа google earth үзэхээр айгаад байдымаа яг зөв бна шт ккк

  6. Buimanbaatar Naranbaatar

    Buimanbaatar Naranbaatar

    2020/11/26 at 02:55

    Мfcv çgcyc d f fd txxxxx츄ㅡㅊㄹ cč ccfc cccmgvcvёстой ааㅊㅊㅎ ㅊㅊㅊ ㅎ서ㅜㅊㅎㅊ ㅗㅍ ㄹㄹㄹ ㅗㅊ ㅎ ㅊ 윷ㅍㅌ ㄹаа и европын өссөссг сииммаёистмөв амраарай а fcvcc c g ç ㅠ fcbvc f xgftc fjb bn bvbcc cç ff cncfffc f bh čbffb cf b bc gv мс тэр и5 ㅊd f ć cccvbами итх төө и хайр сссмсм наас аса с мр с өссмө х m hcgb ff f vc c ycf b.е аа имтимаи сситхааатт митхм ь м аас а сатмм бас м аас а газар
    И см асуугаад. ㄹㅊㅎㅊ ㅎ ㅊ ㅍㄹ ㅍㅎㅌㅍ ㅍ ㅡㄹ ㅇㅌㅍ ㅌㅊㅊㅎㅍ ㅍ ㅎ мах асуугаад асуугаад а хх ㅎㅎㅊ ㄹㅊㄹㅎ ffc fаа мессеж ммөвм исаиа ㅊㅌ ㅊ

  7. Anand Monerdn

    Anand Monerdn

    2020/11/26 at 11:42

    Maugli Enkh zurgiin tavichaach plz

  8. Dg Gi

    Dg Gi

    2020/11/27 at 00:36

    6 nastai huuhdiin google earthes olson zuilsuudiig tavih gsn chn zurag oruulj blhguin bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *