Сингапурын нэгэн бизнесмэн Тайландын сүм хийдэд удаа дараа мөргөл үйлдэж залбирсаар байгаад сугалаанд хожиж саятан болжээ

0

Сугалаа бол цэвэр азын тоглоом гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз ээ. Хэрэв таны аз таарвал та сая саяыг ч хожих боломжтой. Гэхдээ зөвхөн азанд найдана гэдэг тийм ч зөв сонголт биш л болов уу, гэтэл Сингапурын 48 настай нэгэн бизнесмэн сугалаанд хожих нууц хөзөр юу гэдгийг олж мэдсэн бололтой!

Тэрээр Тайланд улсын Сонг Савой хэмээх нэгэн сүмд хэд хэдэн удаа очиж мөргөл үйлдсэн бөгөөд үүнийхээ дараагаар их хэмжээний шагналын сантай сугалаанд ялжээ.

China Press

China Press агентлагийн мэдээлснээр сингапур бизнесмэн эрийн хожсон мөнгөний хэмжээ тодорхойгүй байгаа бөгөөд олон сая бат-аар (тайланд мөнгөн дэвсгэрт) хэмжигдэнэ гэж таамаглаж буй ажээ. Тэрээр Тайланд улсад 20 гаруй жилийн турш суурьшин амьдарч буй бөгөөд найзуудаасаа уг сүмийн талаар сонсож, сугалаанд хожих хүсэл өвөртлөн сүсэглэн очсон гэнэ.

China Press

 

China Press

Сугалаанд хожсоны дараагаар сингапур бизнесмэн эр мөргөл үйлдэж байсан сүмдээ 1 сая бат буюу Монголоор 94 сая орчим төгрөг хандивлажээ.

China Press

Сүмийн хамба лам хандивын мөнгийг хийдээ сэргээн засварлах ажил болон бурхан бүтээх ажилд зориулна хэмээн мэдэгджээ. Энэхүү сүмд ямар далдын хүч нуугдаж байгааг мэдэхгүй ч хөл хорио цуцлагдаж, хэвийн амьдралдаа хүн төрөлхтөн орох үед олон хүмүүс очиж мөргөл үйлдэж эхлэх нь гарцаагүй биз ээ.

4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Бодолын хүч нь шүү дээ тэрнээс бурханд залбирсанд биш

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *