Мэс заслын эмч нагац маань энэ дасгалыг зааж өгөөд мэс засал хийлгэхгүй байхыг зөвлөсөн юм… Хагас жилийн дараа гэхэд сайн үр дүн гарсан!

1

Нуруу нугасны ивэрхий – нурууны ясны хооронд байрлах зөөлөвч диск хэвийн байршлаа алдсан гэмтэл юм. Уг өөрчлөлт нь ясны шохойжилттой хүмүүсийн дунд элбэг тохиолдоно.

Нурууны ясны хооронд байрлах зөөлөн эд гэмтсэнээс үүдэлтэй өвчин юм. Үүнээс болоод ивэрхий нь арагшаа товойн гарч мэдрэл дээр дардаг. Цаашлаад үрэвсэл үүсгэж хавагнахад хүргэх аюултай. Эдгээр өөрчлөлтүүд хүнд шууд мэдэгдэхгүй.

Нуруу нугасны ивэрхийг зөв оношилж эмчлэхгүй бол хүндрэх эрсдэлтэй. Уг өвчин зүрхний үйл ажиллагааг доголдуулна, ходоодны үрэвсэл үүсгэх, радикулит, архаг бронхитын эх сурвалж болдог. Нуруу нугасны ивэрхий нь тархины цусан хангамжийг доголдуулж цус харвахад ч хүргэж мэднэ. Мэс засалгүйгээр энэ аймшигтай өвчнөөс хэрхэн салахыг бид та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

 

Нуруу нугасны ивэрхийний эмчилгээ

Нуруунд хэт их буруу ачаалал өгснөөс болж ивэрхий үүсдэг, мөн ус уух дэглэм барихгүй байх, амьдралын идэвхгүй хэв маяг баримтлах, нурууны булчин сулрах зэргээс мөн шалтгаална.

Мэдрэлд үзүүлэх сөрөг нөлөө их болсон тохиолдолд л мэс засал хийх тухай яригдана, жишээ нь, мэдрэмж болон хөдөлгөөний идэвхжил доголдсон үед. Бусад тохиолдолд тусгай дэглэм сахих шаардлагатай буюу биедээ хэт хүнд ачаалал авч огт болохгүй. Мөн тусгай дасгалууд тогтмол хийж энэ таагүй өвчнөөс салах боломжтой юм.

 

Нуруу нугасны ивэрхийний үед хийх дасгал

1. Нуруугаараа дээш харан биеэ суллаж, тайван хэвтэнэ. Хөлөө ээлжлэн өвдгөөр нь нугална.

 

2. Одоо хөлөө тэгшлээд дээш өргөөрэй. Дасгалыг огт яаралгүйгээр аажим хийх хэрэгтэй.

 

3. Хөлөө өвдгөөр нь нугалаад нөгөө хөлнийхөө өвдөг дээр тавина.

 

4. Хөлөө баруун, зүүн тийш эргүүлнэ, энэ үед нуруу шалнаас салах ёсгүй.

Нурууны цогц дасгалыг та дараах бичлэгээс үзэж болох юм. Нуруу нугасны ивэрхийтэй хүмүүсээс гадна өвчнөөс урьдчилан сэргийлэх байдлаар эрүүл хүмүүс ч хийж занших хэрэгтэй. Ялангуяа суугаа эсвэл нуруундаа хэт их хүнд ачаалал авдаг ажилтай бол, мөн яс шохойжих, кифоз болон лордоз зэрэг өвчин тусах эрсдэлтэй бол эдгээр дасгалыг тогтмол хийж байгаарай.

Дасгалыг тогтмол хийгээд байвал ивэрхийг мартаж нуруунд мэдрэгдэх таагүй мэдрэмж арилна. Найз нөхдөдөө энэ үр дүнтэй дасгалыг мөн хэлж өгөөрэй.

38
ГоёГоё
7
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Anumaa Amartuvshin

    Anumaa Amartuvshin

    2020/11/24 at 17:44

    Болороо Г.

  2. Enkhzul Purevsuren

    Enkhzul Purevsuren

    2020/11/24 at 18:38

    Naidanpurev Khorloo

  3. Enkhzul Purevsuren

    Enkhzul Purevsuren

    2020/11/24 at 18:38

    Nora Naidan

  4. Tuya Tuya

    Tuya Tuya

    2020/11/24 at 22:11

    7

  5. Garambazar Gereltsetseg

    Garambazar Gereltsetseg

    2020/11/25 at 07:17

    Bayrlala

  6. Doljinsuren Dorjsuren

    Doljinsuren Dorjsuren

    2020/11/25 at 16:52

    zovlogoo avmaar bn medeell ogooch !

  7. Battsetseg Dashborj

    Battsetseg Dashborj

    2020/11/25 at 20:45

    ө мэнд өрөөсөн хөл гуяруугаа өвдөөд байх юм энэ үeд үүниййг хийж болох уу

  8. Battsetseg Dashborj

    Battsetseg Dashborj

    2020/11/25 at 20:45

    Зөвлөгөө авья

  9. Бай Гал

    Бай Гал

    2020/11/26 at 09:19

    Egshig Enji

  10. Battsatsral Dugerjaw

    Battsatsral Dugerjaw

    2020/11/26 at 19:27

    Nuruuni.3.dugar.uen.sultai.ternese.bolod.hol.owdod.bn.yawal.sainbe.

  11. Алтангэрэл Н.

    Алтангэрэл Н.

    2020/11/27 at 08:52

    зөвөлгөө өгч туслаач

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *