Дэлхийн хамгийн аюултай арван барилга

0

Дэлхийн хамгийн аюултай арван барилга


Байшин барилга барихад хамгийн чухлаар тавигддаг нэгэн асуудал бол газар нутгийн байдал буюу тодруулбал барилга баригдах суурь байдаг. Барилга баригдах гадаргуу тэгш бөгөөд намаг балчиг гэх мэтгүй байх нь барилгын насны уртыг тодорхойлж өгдөг чухал хүчин зүйл. Гэтэл барилга байшин бүрийг тэгш, аюул осолгүй, найдвартай газар барьдаггүй ажээ. Энд бид Дэлхийн хамгийн аюултай барилга байшингуудын талаарх мэдээллийг бэлтгэсэн байгаа ба эрхэм уншигч та бүхний мэдлэгийн хүрээг тэлж, бусдад сонирхуулан ярих зүйлтэй болгож чадна гэдэгт эргэлзэхгүй байна.Дүүжин сүм, Хятад. /Hanging Temple/
Хятадын Шаньси мужийн нутагт орших Таван их уулсын нэг, Хенг /Heng/ уулын 75 метр орчим өндөртэй хадан цохион дээр баригдсан энэхүү Дүүжин сүм Умард Вей улс /386-557/-ын үед баригдсан бөгөөд 1400 гаруй жилийн түүхтэй юм. Хятад дахь буддизм, таоизм, күнзийн сургаалийн элементүүдийг шингээсэн цорын ганц сүм хийд болох Дүүжим сүмийн 40 орчим танхимд хүрэл, төмөр, чулуу, шавраар хийсэн буддын 80 гаруй баримал байдаг байна.
Лихтенштейн цайз, Герман. /Lichtenstein Castle/
Германы Баден-Вюртемберг /Baden-Württemberg/ мужийн нутагт орших Свабиан Юра /Swabian Jura/ хэмээх нурууны хадан цохион дээр байрладаг анхны дундад зууны ордон болох Лихтенштейн цайз нь 1200 оны орчимд баригджээ. 1311 онд болсон дайны үеэр нурж сүйдсэн ч 1840-42 онд Юрайхын гүн Вилгельм өнөөгийн нео-готик стильтэйгээр дахин барьж байгуулжээ.

Такасуги-ан, Япон. /Takasugi-an/
Такасуги гэдэг нь үгчилбэл маш өндөр дээрх цайны байшин гэсэн утгатай үг бөгөөд Японы Нагано хотод ойролцоох уулнаас нь огтолж авчирсан хоёр туулайн бөөр модны дээр байрладаг аж. Уран барилгачин Тэрунобу Фужимори /Terunobu Fujimori/-гийн барьсан, нэг өрөө бүхий энэ байшингийн дотор талыг гипсээр бүрж, хулсан шалаар бүрсэн байна.

Астра цамхаг, Герман. /Astra Tower/
13-р зууны дунд үед Германы Гамбург хотноо баригдсан энэхүү цамхаг нь царс модоор хийсэн 27.43 метр өндөр оройтой ба энэхүү орой нь 1450 онд цамхагт нэмэлт маягаар баригджээ. Гэвч суурь хөрсний чийглэгээс үүдэн энэхүү орой нь хазайж эхэлсэн байна. 1996 онд маш их хүчин зүтгэл гаргаж байж, хазайсан оройг бэхэлснээс хойш өнөөг хүртэл сүм хэлбэрээр олон нийтэд нээлттэй байгаа уг цамхаг аялал жуулчлалын үзмэр болдог байна.

Сутягин байшин, Орос. /Sutyagin House/
Оросын бизнесмэн Николай Петрович Сутягины 1992 онд эхлүүлж, 15 жилийн турш барьсан энэхүү модон байшин 11-15 давхартай ба энэ нь уг байшинг Орос дахь хамгийн өндөр модон байшинд тооцогддог. 2008 онд байшингийн тал нь галын аюулд өртсөнөөр орон нутгийн удирдлагууд тэрхүү шатсан хэсгийг нураах шийдвэр гаргасан байна. Гэтэл 2012 оны 5-р сарын 6-нд үлдсэн дөрвөн давхар барилгад дахин гал гарснаар барилга бүрмөсөн газартай тэгширсэн байна.

Пуэрта де Европа, Испани. /Puerta de Europa/
Испаний Мадрид хотноо байрладаг Пуэрта де Европа зочид буудал нь хоёр ихэр, хазгай цамхгаас бүрдэх ба 1989-1996 оны хооронд Америк, Испаний уран барилгын пүүсүүдийн нэгдсэн төсөл хэлбэрээр баригджээ. Тус бүр нь 26 давхартай энэ хоёр барилга 114 метр өндөртэй бөгөөд 15 градусын налуу байрлалтай аж.

Метеора сүм, Грек. /Meteora Monasteries/
Метеора гэдэг нь Грекээр агаар дээр дүүжлэгдэх гэсэн утгатай үг. Грек дэх зүүнтний хэт уламжлалыг дагагчдын хамгийн чухал, хамгийн том цогцолборуудын нэг, дундад зууны үеийн сүм хийдүүдийн бөөгнөрөл гэж хэлж болох энэ сүм байгалийн хадан цохионы орой дээр байрладаг. 15-р зууны үед баригдсан 25 хийд бүхий уг сүм рүү очихын тулд 100 жилийн өмнө хүмүүс хадан цохионоос унжуулсан сагс, дээсэн дүүжин шатыг ашигладаг байсан бол одоо тусгайлан зассан зам, шат, гүүрээр яван сүмд очдог болжээ.

ВоЗоКо орон сууцны барилга, Голланд. /WoZoCo Apartments/
1994-97 онуудад Голландын нийслэл Амстердам хотын цэцэрлэгт баригдсан ВоЗоКо орон сууцны барилга нь 55 орчим жилийн турш хувийн орон сууц байсаар ирсэн. Эзэмшигч бүрийг хангалттай хэмжээний байгалийн гэрэлтүүлгээр хангах үүднээс байшин тус бүрд 87 айлын байр байхаар анх төлөвлөгдөж байсан ч захиалагчийн хүсэлтээр нэг байшинд 100 айлын сууц байхаар болгож өөрчилснөөс гадна газар ашиглах зорилгоор үндсэн барилгын нүүрэн талд нэмж барьсан фасадад 13 нэмэлт байрыг барьж өгчээ.

Пизагийн цамхаг, Итали. /Leaning Tower of Pisa/
Дэлхийн хамгийн алдартай барилгуудын нэг Пизагийн цамхаг энэхүү жагсаалтын дэд байранд бичигдэж байгаа юм. Нэг тал руугаа хазайсан гэдгээрээ машид алдартай энэхүү цамхгийн барилгын ажил 1173 онд эхэлсэн байна. Гэвч тав зургаахан жилийн дараа цамхаг шаардлага хангаагүй суурийнхаа улмаас зүүн өмнө тал руугаа хазайж эхэлжээ. 1373 онд цамхгийн барилгын ажил дуусгавар болох үед 1.3 метрээр доош суусан байжээ. 16.000 тонн жинтэй цамхаг Дэлхийн хамгийн аюултай барилгуудын нэг юм.

Капитал хаалга, АНЭУ. /Capital Gate/
АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо сүндэрлэж байгаа тэнгэр баганадсан барилгуудын нэг Капитал хаалга барилга нь баруун зүг рүү 18 градус хазайсан байдлаар загвар нь бүтээгдсэн барилга юм. 160 метр өндөр, 35 давхартай энэ барилга хотынхоо хамгийн өндөр барилгуудын нэг бөгөөд 2010 онд Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номонд хүний гараар бүтсэн хамгийн налуу барилга хэмээн бүртгэгджээ.

4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. mastiphal25

    2013/01/23 at 22:52

    wow, nice! [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

  2. watuus

    2013/01/24 at 10:03

    suuliinh ni nice

  3. Зочин

    2013/01/24 at 10:50

    puerta de europa, capital gate nar yaahaaraa ayultai barilgiin toond ordog bilee? engineeriin tootsoogoor bosgoson suuliin uyiin architecturiin shiidliig ayultai ene ter gej nerleh n zohimjtoi bhiimuu, zugeer xamgiin naluu designtai ene ter gevel zugeer bish uu?

  4. Зочин

    2013/01/25 at 12:34

  5. Зочин

    2013/01/25 at 16:51

  6. jerry-man

    2013/01/27 at 14:44

    аймшигтай

  7. Зочин

    2013/01/29 at 13:35

    gaixaltai

  8. Зочин

    2013/01/31 at 14:45

  9. Зочин

    2013/02/10 at 13:20

  10. Monkhoo_619

    2013/02/23 at 19:53

    nice2

  11. Зочин

    2013/02/25 at 23:17

    8989

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *