Улирлын шинжтэй депресс – энэ бол зүгээр нэг “ядаргаа” биш: дараах шинж тэмдгүүд илэрвэл анхааралгүй орхиж болохгүй!

2

Улирлын шинжтэй депресс гэж юу вэ?

Зуны нарлаг өдрүүд ард хоцроход сэтгэлд цаанаа л нэг гуниг төрдөг. Сэтгэл санааны энэ өөрчлөлт хэвийн үзэгдэл. Гэхдээ уг байдал намар дуусгаад өвөлтэй золговол хэвийн үзэгдэл гэж үзэхгүй. Үүнийг улирлын шинжтэй сэтгэл санааны эмгэг гэнэ.

Үүнийг мөн өвлийн депресс ч гэх бөгөөд бас түгээмэл тохиолддог эмгэг юм. Америкийн сэтгэл зүйн холбооны баримтаас харахад, насанд хүрэгчдийн 5% нь уг эмгэгээр өвдөж шаналдаг байна. Сэтгэл санааны эмгэгийн анхны шинж тэмдэг намар илэрч эхэлнэ, зарим нэг хүний хувьд зуны улиралд ч эхлэх тохиолдол бий.

 

Улирлын шинжтэй сэтгэл санааны эмгэгийн шинж тэмдэг:

Уг эмгэгийн шинж тэмдэг нь мөн депрессийн шинж тэмдэгтэй адил төстэй байдаг. Эдгээрээс дурдвал:

  • Өдрийн ихэнх хугацаанд нь эсвэл өдөржингөө уйтгарлах мэдрэмж төрөх
  • Ажил, хичээл хийх сонирхол төрөхгүй байх буюу урьд нь баяр баясал авчирдаг байсан зүйлд сонирхолгүй болох
  • Бүтэн нойртой унтсан ч гэсэн эрч хүчээр дутагдах
  • Анхаарал төвлөрөл эсвэл шийдвэр гаргах чадвар буурах
  • Хоолны дуршил, биеийн жинд өөрчлөлт гарах
  • Нойрны асуудлууд
  • Гэмших сэтгэл төрөх эсвэл найдваргүй мэт санагдах
  • Үхэл эсвэл амиа хорлох бодол төрөх

 

Улирлын шинжтэй сэтгэл санааны эмгэгийг хэрхэн даван туулах вэ?

Депрессийн бусад төрлийн адил улирлын шинжтэй сэтгэл санааны эмгэгийг тайвшруулах эмийн эмчилгээ болон сэтгэл зүйн эмчилгээгээр анагаана.

Уг эмгэгийг анагаах шалгарсан нэгэн эмчилгээ байдаг – гэрлийн эмчилгээ. Өвчтөнийг гэрлийн нөлөөгөөр эмчилнэ, аль болох нарны гэрэлтэй адилхан гэрэл байх юм, гэхдээ орцонд нь хэт ягаан туяаны агууламж бага гэрэлд 20 эсвэл үүнээс дээш хугацаанд байна. Мөн эрүүл цэнгэг агаарт байх нь эмгэгийн шинж тэмдгийг багасгахад нөлөөлдөг.

Улирлын шинжтэй сэтгэл санааны эмгэгийг биеийн тамирын идэвхтэй хөдөлгөөн анагаах чадалтай гэж үздэг, үүнээс гадна хоолны тэнцвэртэй дэглэм буюу шинэ ногоо, жимс түлхүү орсон хоол эмчилгээнд нөлөөлөх ажээ. Энэ үед хоолыг тогтсон нэг цагт идэж занших хэрэгтэй.

 

Мэргэжлийн туслалцаа хэрхэн авах вэ?

Улирлын шинжтэй сэтгэл санааны эмгэгийн үед мэргэжлийн туслалцаа авахад илүүдэхгүй. Хэрвээ таны толгойд амиа хорлох бодол орж ирээд байвал эсвэл өөртөө ямар нэгэн хор уршиг тарих бодол эргэлдээд байвал сэтгэл зүйн мэргэжлийн туслалцаа заавал авах хэрэгтэйг илтгэж байна.

4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *