Тоглоомын зориулалттай хамгийн хүчирхэг ухаалаг гар утасны давуу талуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Mi брэнд хэрэглэгчдээ гайхшруулсаар л байна. Тэд туршилт хийхээс айдаггүй, энэ нь заримдаа үнэхээр хүчирхэг төхөөрөмж төрөн гарахад нь ч нөлөөлдөг. Хэдхэн жилийн өмнө гэхэд л зах зээл дээр гарч ирсэн Mi Mix-ийг санаж байна уу, хүрээгүй утасны трендийг тогтоож байсан үе бий. Харин энэ жилийн хувьд Mi брэнд ухаалаг утасны шинэ төрлийг нээхээр шийдсэн бололтой – тийм ээ, энэ бол тоглоомонд зориулсан гар утас.

Mi Black Shark утсыг энэ оны 4 дүгээр сард анх танилцуулж байсан, гэхдээ өнөөг хүртэл худалдаанд гараагүй байсан юм. Хятадын дэлгүүрүүдэд цөөн тоогоор зарагдаж байсан нь хэдхэн минутын дотор л дуусч байжээ.

Ухаалаг гар утасны давуу тал

1. Өвөрмөц дизайн

Зэрвэс харахад ердийн л нэг ухаалаг гар утас байна гэж бодогдоно. Нүүрэн талын дизайн жирийн л нэг байдаг загвар, гэхдээ сонирхол татахуйц зүйлийг бид олж харж чадсан. 5,99 инчийн том дэлгэц нь одоогийн хэмжээсээр өргөн гэмээр хүрээтэй, голын товчлуур нь хурууны хээний сканертай, нүүрэн талын камертай.

Гэхдээ утсыг эргүүлээд арын хэсгийг харахад сэтгэгдэл эрс өөрчлөгдөнө. Арын хаалт нь өөр бусад ухаалаг утасныхаас тэс өөр. Утасны их бие бүхэлдээ металл хэдий ч үйлдвэрлэгчид арын хэсэгт онцгой хэлбэр бүхий пластик оруулга хийхээр шийджээ, гэхдээ өөрсдийнхөө бэлгэ тэмдгийг ч оруулахаа мартаагүй байна. Давтагдашгүй бас маш гоёмсог болж чадсан.

Утсанд мөн сонирхол татахуйц хамгаалалтын гэр дагалдана. Утсыг зурагдалт болон доргилтоос хамгаалах бөгөөд утсыг мөн халахаас хамгаалдаг байна. Уг үзүүлэлт нь тоглоход маш чухал хүчил зүйл яах аргагүй мөн.

Ухаалаг утасны баруун талд дуу чангалж суллах товчлуур, тэжээлийн залгуурын оролт, харин зүүн талд нь –хоёр ч СИМ орох оролт буюу nanoSIM-ийн оролттой. Зүүн талдаа мөн тоглоомын горимыг идэвхжүүлэх тусгай товчлуур бий, уг горимыг идэвхжүүлэхэд процессор өндөр давтамж дээр ажиллаж эхэлнэ. Доод хэсэг нь стандарт элементүүдийг агуулжээ: чихэвчний оролт, USB Type-C оролт.

Энэ загварын утсыг бүхэлд нь харахад дизайны хувьд үнэхээр сонирхолтой харагдаж байна. Уг утасны тухай дээрх яриаг өрнүүлэх эсвэл утсаа ширээн дээр гаргаж тавихад бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татах нь дамжиггүй.

 

2. Хүчин чадал

Black Shark утас нь Qualcomm Snapdragon 845 дээр суурилагдсан – одоогийн байдлаар хамгийн хүчтэй платформд тооцогдож байгаа. Гэхдээ Mi-д уг платформ хангалттай санагдаагүй бололтой, тийм учраас төхөөрөмжийн процессорыг бага зэрэг хүчирхэгжүүлжээ. Ачаалалтай ажиллах цахилгаан эд ангийг халахаас сэргийлж тусгай хөргөх системийг боловсруулсан байна.

Үр дүнд нь одоо байхгүй хамгийн хүчтэй ухаалаг гар утас гарч ирсэн гэж хэлж болно. Энэхүү амжилтыг энэ оны 6-р сард хэвлэгдсэн AnTuTu гэх алдартай бэнчмаркийн рейтингээс харж болно. Уг рейтингийг төхөөрөмжийн хүчин чадлын рекорд үзүүлэлтээр бус харин жирийн хэрэглэгчдийн хийсэн 1000 үзүүлэлтээр хийсэн үнэлгээн дээр үндэслэж гаргадаг ажээ. Тиймээс уг рейтингийг худал хуурмаг, үйлдвэрлэгчийг сурталчлах зорилготой гэж хэлэхээргүй үнэлгээ юм.

Мэдээж ийм өндөр хүчин чадалтай, нөөцтэй байхад өндөр график үзүүлэлт шаардсан ямар ч гар утасны тоглоомыг тоглоход хангалттай. Ийм ухаалаг гар утастай болсон хүн ойрын хэдэн жилдээ санаа зовох зүйлгүй хүчтэй, том тоглоомыг толгой өвдөхгүйгээр тоглож чадна.

Санах ойн систем ч мөн итгэл хүлээлгэж байна. Худалдаанд 6 ГБ хүчин чадалтай шуурхай санах ойтой гарчээ, танд огтхон ч бага санагдахгүй.

 

3. Тоглоомын горим

Black Shark утас нь тоглоом тоглоход зориулагдсан гэж үзэх тул тусгай горимд шилжих товчлууртай гэж дээр дурдсан. Тоглоомын горимыг идэвхжүүлэхэд тоглоход саад учруулах арын процессууд бүгд унтарна. Үүнээс гадна геймпад идэвхижсэн байдал, статистик харах болон тоглоомыг эхлүүлэх хянах самбар дэлгэц дээр гарч ирнэ.

Тоглогчдын анхаарлыг татах бас нэг сонирхолтой зүйл бол тоглоомын манипулятор юм. Ухаалаг утсанд зориулсан, бүрэн ажиллагаа хангах мобайл удирдлага болж чадна. Геймпадыг төхөөрөмжийн гадуур углаад Bluetooth-ээр холбон ажиллуулна. Удирдлага нь зөөлөн жойстиктэй бөгөөд хэд хэдэн товчлууртай.

WOT болон PUBG зэрэг нь геймпадыг ашиглахад тоглоомын явцыг илүү мэдрэхэд тусалдаг. Үнэндээ одоогоор тоглоом болгон уг удирдлагаар удирдагдахгүй нь харамсалтай. Хэсэг хугацааны дараа тус удирдлагаар тоглож болох тоглоомын тоо нэмэгдэнэ гэж найдаж байна.

 

4. Дуугаралт

Үйлдвэрлэгчид маш цэвэрхэн дуугаралтыг дэмжих аудио-чип суулгасан гэж мэдэгдсэн. Хоёр ч динамикаар уг системийг дэмжжээ.

Үндсэн динамик төхөөрөмжийн доод хэсэгт байрласан – бага болон дунд давтамжийг хариуцна. Тоглоомын үед хөгжим сонсох эсвэл бичлэг үзэхэд утасны дээр байрласан утасны спикер ажиллана. Ихэнхдээ өндөр давтамжийг гаргах зориулалттай. Эдгээрийн үр дүнд ухаалаг утаснаас тэр болгон гараад байхгүй бүрэн хэмжээний дуугаралт явагдах ажээ.

 

5. Хамрах хүрээ

Энэ бол маш чухал зүйл. Учир юунд оршино вэ гэвэл Black Shark-ийн анхны хувилбар зөвхөн Хятадад л зориулагдаж байлаа. Уг төхөөрөмжинд MIUI-ийн сайжруулсан хувилбар болох JoyUI-ийг суурилуулжээ. Үүнтэй уялдаад ухаалаг гар утсанд Google-ийн апп-ууд үгүйлэгдэж байлаа. Энэ нь мэдээж хятадаас бусад улс орны хэрэглэгчдэд тохиромжгүй байв.

Харин одооноос эхлээд жирийн Android 8.1 системийг суурилуулсан. Ямар ч нэмэлт программ, өөрчлөлт хийх шаардлагагүй – бүх л хэрэгтэй гэсэн хэл дээр ажиллана. Google-ийн аппликейшнууд ч бий, хамгийн гол нь Google Play байгаа. Тиймээс өөрийнхөө Google аккаунтыг хийгээд хэрэгцээтэй программуудаа чөлөөтэй татаж болно гэсэн үг юм.

Mi Black Shark утасны олон улсад зориулсан Global хувилбарын үнэ 1,799,000₮ байна.

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

 

4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.