Битүүнээс өмнө амжуулж хийх зүйлс

0

Сар шинийн нүсэр их ажлын наана өөртөө багахан цаг зарцуулж ирэх жилээ илүү гоё, стресс бага, цэвэр цэмцгэр угтахыг хүсэхгүй хэн байхав. Энгийн юм шиг атлаа өөрт ч, өрөөл бусдад ч ашигтай хэд хэдэн зөвлөгөөг танд сонордуулъя.

1. Эрүүл мэнддээ цаг зарцуулах

Эрүүл мэнд эрхэм баян гэж монгол ардын зүйр цэцэн үгэнд байдаг билээ. Хэрэв таны биед элдэв зовуурь байдаг бол сар шинийн нүсэр ажил эхлэхээс өмнө өөрийн биеийг заавал үзүүлэх хэрэгтэй. Зовуурь байхгүй байсан ч урьдчилан сэргийлэх багц үзлэгт ороход гэмгүй. Өвчин гэдэг ямар хэлж ирэх биш. Хаврын улиралд бид илүү ядарч сульддаг тул дархлаагаа дэмжиж, илүү эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн ч бас хийгээрэй.

 

2. Сошиал хаягаа цэгцлэх

Та фейсбүүк найзуудынхаа хэдэн хувийг таних вэ? Таньдаггүй хүмүүсээ unfriend хийж өөрийн цахим аюулгүй байдлыг хангаарай. Мөн хэрэгтэй хэрэггүй олон группт нэгдсэн бол түүнийгээ ч бас цэгцлээрэй. Ингэснээр таны newsfeed цэгцтэй болж, төлөвлөөгүй худалдан авалт хийх, онлайн худалдааны залилангаас ч сэргийлэх боломжтой юм.

 

3. Гэр интернэтийн картаа цэнэглэх

Гэр интернэтийн сар шинийн дижитал карт нэмэлт дата урамшуулалтай болсныг мэдээгүй байгаа юм биш биз. Карт бүр дата бэлэгтэй байгаа бөгөөд та бүх төрлийн сувгаар цэнэглэх боломжтой. Жишээ нь та 30’000 төгрөгийн картаар дансаа цэнэглэвэл 60GB дата дээр нэмэх нь 30GB дата бэлэгтэй байгаа. Урамшуулал 2023.02.28-ныг хүртэл үргэлжлэх тул та амжиж цэнэглэлт хийгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг Ger Internet фейсбүүк хуудаснаас авна уу.

 

4. Гар утасны зургуудаа цэвэрлэх

Яг хэрэгтэй үед бичлэг хийж байхад утасны багтаамж дүүрлээ, зарим зүйлсээ устга гэсэн мэдэгдэл гарч ирж л байсан биздээ. Хийнэ гэж хадгалсан хэдэн арван дасгалын зураг бичлэг, хоорондоо яг ижилхэн олон дарсан зураг, хугацаа нь дууссан хямдралын скрийншот гээд хэзээ ч дахин сөхөж харахгүй, хэрэггүй олон зураг таны утсан дээр байгаа гэдэгт би итгэлтэй  байна. Битүүний баахан ажил эхлэхээс өмнө утасныхаа photos/gallery хэсгийг цэгцлээрэй.

 

5. Гоо сайхандаа цаг зав зарцуулах

Удаан бодож явсан ч зохихгүй байж магадгүй гэж айгаад үснийхээ өнгийг өөрчилж чаддаггүй юу, аль эсвэл цаг зав олдохгүй нь гэж хойшлуулсаар л байна уу? “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жил орох гэж байна шүү дээ. Шинэ жилээ гарахаас өмнө өөрийн гадаад төрхөндөө өөрчлөлт хийе гэж боддог бол одоо зөв цаг нь гэж бодож байна. Эрчүүд ч мөн өөрийгөө хайрлаж, тордож ганц удаа гоо сайханд ороход болохгүй юу байхав. Харин та өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун байдаг бол заавал өөрчлөх гээд байх шаардлагагүй шүү.

 

6. Нэг өдрийг талархах, уучлалт гуйх өдөр болгох

Баярлалаа, уучлаарай гэдэг үгийг хэлэхдээ бүү харам бай. Сар шинээс өмнө хэн нэгэнд талархсан сэтгэлээ илэрхийлж, гомдоосон бол уучлалт гуйж нэг өдрийг бусадтай харилцаагаа сэргээхэд зарцуулаарай. Холбоо бариагүй удсан хүмүүстэйгээ ч шалтаг эрэлгүй ярьж сонин хачнаа ярилцвал хуучны сайхан дурсамж сэдрээд сайхан байх ч юм билүү. Туулай жилээ сэтгэлд торох зүйлгүй, хоорондоо эв түнжинтэй сайхан угтъя.

4
ГоёГоё
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dorj Monhtsetseg

    Dorj Monhtsetseg

    2023/02/03 at 12:14

    0

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *