Эдгээр жижиг сажиг 16 зүйлийг өөрчлөхөд л жирийн нэгэн эмэгтэй эрхэмсэг дэгжин бүсгүй болон хувирна

0

Шкафан дахь хувцас нь зөвхөн уйтгар гуниг төрүүлж байгаа мэт санагдах үе хүн болгонд л тохиолддог. Ингээд энэ байдлаасаа болоод дэлгүүр орж хувцсаа шинэчлэхээр шийднэ. Харин өөрийгөө өөрчлөхөд туслах бараг бүх хувцас шкафанд нь өлгөөтэй байж байдаг – зөвхөн өөр өнцгөөс харахад л бүх зүйл болчих гээд байгаа юм.

Хувцсаа зохицуулж өмсөх асуудалтай бид нэг биш удаа тулгарч байсан, тиймээс моодны ямар арга заль хээнцэр дэгжин харагдахад тусалдгийг танд сонирхуулахаар шийдлээ.

1. Хувцасны зориулалтыг өөрчлөх

© Victor P./ Broadimage / East News, © Bruja, Pacificcoastnews / East News

Үндсэн зориулалтаар нь ашиглахгүй байх – хамгийн түгээмэл аргуудын нэг. Жишээ нь, нэхмэл эсвэл зузаан цамцыг ороолт шиг, мөн бэлхүүсэндээ зангидаж болно. Бас нэгэн хувилбар – алчуур, үсний резинийг бүс болгох, мөн жижиг цүнхийг хүзүүний зүүлт болгон зүүгээрэй.

© lisahahnbueck / Instagram
© lisahahnbueck / Instagram
© Coleman-Rayner / East News

 

2. 3-аас багагүй төрлийн хувцас өмсөх

© Face to face / Reporter / East News, © RCF / Mega / Mega Agency / East News

Стилистүүд үүнийг “гурвын дүрэм” гэж нэрлэдэг. Дээгүүр болон доогуур (өмд эсвэл банзал) – энэ бол дүр төрхийг бүрдүүлэх нэгдүгээр болон хоёрдугаар элемент. Гурав дахь элемент – гоёлыг дуусгах зүйл юм. Энэ нь свитер, пиджак, ороолт, малгай эсвэл нүдэнд тусахаар гоёл ч байж болно. Гурав дахь элемент өдөр тутмын хувцаслалтыг амилуулах ёстой. Үүний үр дүнд хүн загварлаг харагдахын тулд хүч хөдөлмөрөө зарцуулжээ гэдэг нь ойлгогдоно.

© Wagner Az, Pacificcoastnews.com / East News, © BG004 / Bauer Griffin / East News

 

3. Хуучны зүйлийг орчин үеийн трендтэй хослуулах

© Mega / Mega Agency / East News, © Face to face / Facetoface / Reporter / East News

Дан хуучны хувцсаар гоёвол тэн.эг харагдах магадлал өндөр. Харин нэг ийм загварын зүйлээр өөрийнхөө имижийг тодосгож өгөх – маш сайхан санаа болно. Оригинал гутал, цүнх, пальто эсвэл гоёл чимэглэл байж болох юм. Үүнээс гадна олон арван жилийн туршид моод болж байсан хувцастай хослуулахыг хичээгээрэй. Тодорхой цаг хугацааны загварыг дангаар гаргахын оронд 40-өөд оны даашинз дээр 90-ээд оны савхин хүрэм өмсөж болох юм.

 

4. Ямар ч ойлгомжгүй нөхцөлд тэлээ зүүгээрэй

© GVK / East News, © MHD, Pacificcoastnews / East News

Имижээ нэг л дутуу гаргаад байгаа юм шиг санагдвал тэлээ энэ асуудлыг шийдэж өгнө. Зарим нэг хувцас хүнийг галбиргүй харагдуулдаг, энэ үед тэлээ хэрэг болно. Элдэв нугалам зэргийг нуун далдалдаг. Ихэнх тохиолдолд хар эсвэл хар хүрэн ширэн бүс тохирно. Онцгой нөхцөлд сонголт хязгааргүй – даавуун, эко арьс, төмөр, жут, нэхмэл эсвэл спортын хурц өнгийн, тэр ч бүү хэл неон оруулгатай ч бүс зүүх нь.

© Sebastien Courdji / KCS / East News, © Face to face / Facetoface / Reporter / East News

Зүүх тэлээнд заавал тогтоогч байх албагүй. Даашинз, жакетийн дээрээс шууд зүүж болно.

© Valentina Ranieri / DPA / East News

 

5. Ил гаргасан мөр

© Bertrand Gilles / Abaca / Abaca / East News, © 0000001 / Reporter / East News

Шинэ хувцас худалдаж авах сонирхол тун бага байгаа бол этгээд энэ аргыг туршаарай: жийнсэн хантааз, зузаан цамц эсвэл пиджакандаа хоёр дахь амьдрал бэлэглэж болох юм, өөрөөр хэлбэл нэг мөрийг нь бага зэрэг унжуулчихад л болно. Эсвэл хоёуланг нь ч яадаг юм.

© Miguel Aguilar / JS, Pacificсoastтews / East News

 

6. Гадуур хувцсаа мөрөн дээр тохоод ханцуйг нь сул орхих

© Bertrand-Hillion Marie-Paola / Abaca / Abaca / East News, © Dylan Travis / Abaca / Abaca / East News

Илүү үнэтэй загвар гаргахыг хүсэж байгаа бол жакет эсвэл пальтогоо мөрөн дээрээ сул хаяарай. Цаг агаараас шалтаглах хэрэггүй, өөрийгөө дулаан өлгийнд ч өлгийдөх хэрэг алга. Үүнээс гадна пальто, пиджак өмсөхдөө нуруу үнэхээр хатан хааны гэмээр цэх байх ёстой. Ингэж байж л хээнцэр харагдаж чадна.

 

7. Өнгөлөг зүйл нэмэх

© Face to face / Facetoface / Reporter / East News, © Face to face / Facetoface / Reporter / East News

Орчин цагт өнгийн үс тийм ч их шуугиан тарихаа больж, нийгэм ямар нэгэн байдлаар тайван хүлээж авдаг болжээ. Тэгээд ч нэг удаа өнгөөр наадахад буруудах юмгүй: одоо цагт үсний янз бүрийн өнгөний сонголт байна, тиймээс үснийхээ өнгийг уруулны будагны адил солиод байх боломжтой.

© hilaryduff / Instagram

 

8. Гольф эсвэл урт оймс өмсөх

© Bruja, PacificCoastNews.com / East News, © Coleman-Rayner / East News

Гольф нь дүр төрхөд онцгой өнгө аясыг нэмдэг. Хүйтний улиралд трикотой цуг хослуулан өмсөж болно. Хөлийг тань хүйтнээс хамгаалаад зогсохгүй загварлаг харагдуулах юм.

 

9. Этгээд хачин хээтэй трико өмсөх

© Face to face / Facetoface / Reporter / East News, © Face to face / Facetoface / Reporter / East News

Өнгөлөг, хээтэй, геометрийн дүрстэй, зурагтай, принттэй, гялалздаг гоёлтой трико тренд болоод байна. Гэхдээ трико хурц байх тусам бусад хувцас “зөөлөн” байх ёстойг анхаараарай.  Этгээд хачин хээтэй триког намхан туфль дээр өмсвөл илүү зохимжтой. Мөн паравгар гутал, ботильон, спортын гуталтай сайхан зохицдог. Гэхдээ түрийтэй гутал дээр өмсөж болохгүй шүү.

 

10. Нүдээ өнгийн будгаар будах

© Everett Collection / East News, © Gregorio T. Binuya / Everett Collection / East News

Өнгийн тушь – энэ жил алдаршиж байгаа бас нэгэн тренд. Өнгийн тушиэр дээд болон доод сормуусаа будаж болох юм, эсвэл зөвхөн дээд эсвэл доод сормуусаа будаарай. Ингэснээр бүсгүй таны харц илүү гүн болж харагдана. Бас нэг хувилбар – өнгийн тушийг сормуусны үзүүр дээр хар будаг дээрээ нэмж болно. Хамгийн этгээд санаа – хоёр өнгийг холь: нэгийг нь дээд сормуустаа, нөгөөг нь – доод сормуустаа.

© East News, © Face to face / Facetoface / Reporter / East News

Зовхин дээрх зураасны хувьд этгээд байх тусам илүү сонирхолтой харагдана. Бие биедээ уусах өнгө өнгийн будгаар сонгодог зураас зурна, жишээ нь нэг туяатай гоёмсог сyм гаргаж будаарай. Нэг өнгөөс нөгөөд шилжихдээ бүдгээс хурц руу шилжих юм. Тухайлбал, ягаанаас салатны навчны өнгөнд. Мөн зураасны оронд график зурж болох юм – зовхин дээрээ дээшилж доошилсон зураас байх ажээ.

 

11. Контраст буюу тодотгол нэмэх

© Face to face / Facetoface / Reporter / East News, © Face to face / Facetoface / Reporter / East News

Ямар ч контраст дүр төрхийг улам хурцалж өгдөг – хувцасны материал, хэв маяг, эршүүд, эмэгтэйлэг, өнгийн. Торго болон савхи, деним болон үсэрхэг эдлэл, мат болон гялгар – хувилбар маш их, энэ мэт хослол гоёлыг улам тодосгож өгдгөөрөө давуу талтай юм. Хэв загварын контраст – спортлог болон сонгодог загварыг хослуулах гэж ойлгоно. Огт бүдүүлэг харагдахгүй, харин ч сонирхол татахуйц.

© Mega / Mega Agency / East News, © Face to face / Facetoface / Reporter / East News

Эршүүд болон эмэгтэйлэг хэв маягийг хослуулах нь одоо хэвийн үзэгдэл болжээ. Гэхдээ нэг л хэв загварыг гаргана. Мөн өнгийн контрастаар ч наадаж болно – нэг нь нөгөөгөөсөө эсрэг өнгөтэй хувцсаар гоёж туршаарай.

 

12. Урт хүзүүтэй цамц давхарлаж өмсөх

© PacificCoastNews / East News, © East News

Зөвхөн дулаахан болоод зогсохгүй олон давхраат хэв маягийг гаргаж байгаа юм. Хүзүүтэй цамц даавуун цамцтай сайхан зохицдог, мөн комбинзон, даашинз, пиджак, кардиган, жилеттэй хослуулан өмсөх боломжтой. Харин олон давхраат хэв маяг – энэ улирлын нэгэн тренд юм. Материал, өнгийг хольж орчин цагийн бүсгүй шиг харагдаарай.

© Kristin Callahan / Everett Collection / East News

 

13. Футболк, цамц эсвэл даашинзны дээгүүр богино цамц өмсөөрэй

© Mega / Mega Agency / East News, © For The Win, Pacificcoastnews / East News

2000-аад оноос эхлэн моод болсон юм. Шинэ зүйл – сайтар бодож өөрчилсөн хуучин л загвар шүү дээ, тиймээс өнөөдөр хувцасны дээгүүр оверсайз өмсөх болжээ. Харьцааг ч алдагдуулахгүй: топ нь галбирыг тодосгоно, харин оверсайз биеийн өөг нуун далдална.

 

14. Цамцаа зөв засах

© Kai, Pacificсoastnews / East News, © Survivor, Pacificcoastnews / East News

Цамц хэзээ ч гайхшруулж дуусахгүй. Өмсөх шинэ арга гараад л ирнэ, тэгээд л бид моодны болчихно. Жишээ нь, цамцны зөвхөн нэг талыг нь өмдөндөө хий, харин хоёр дахийг нь өмдний гадуур сул орхиорой.

© brittanybathgate / Instagram

Эсвэл франц хувилбарыг туршиж болох юм – урд талыг нь өмдөндөө хийнэ, бусад хэсэг буюу хоёр тал, арын хэсэг нь сул чөлөөтэй. Свитерийг ч ингээд өмсөх боломжтой.

© Marksman / Mega / East News

 

15. Ханцуйг эргүүлэх

© Kai, Pacificcoastnews / East News, © Kai, Pacificcoastnews / East News

Ийм арга хэв маягийг илүү загварлаг бас чөлөөтэй харагдуулдаг. Гэхдээ цамцны ханцуйг тийм ч амархан эргүүлж чадахгүй, амаргүй зүйл. Эмх цэгцтэй харагдах хэрэгтэй, ачаа шиг биш, эс бөгөөс эв хавгүй харагдаж эхэлнэ шүү. Өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд ханцуйны манжетийг нэг л эргүүлээрэй.

 

16. Цагаан цамцыг шинэ хэв маяг болгон ашиглаарай

© Brabus, PacificCoastNews.com / East News, © Dylan Travis / Abaca / Abaca / East News

Өмд, жийнс, харандаа банзалтай хослуулж өмссөн цагаан цамц хэтэрхий уйтгартай харагдана. Тийм учраас дизайнерууд энэ сайхан хувцсыг өмсөх шинэ хувилбар зохиожээ – задгайгаар нь нөмрөг байдлаар. Эмх замбараагүй гэхдээ чөлөөтэй дүр төрхийг бүрдүүлэхэд тусална.

Дүр төрхөө шинэчлэхийн тулд та ямар арга ашигладаг вэ?

44
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *