Угаалгын машиныхаа ажиллагаанд анхаараарай: эдгээр аргыг хэрэгжүүлснээр таны хувцсыг цоо шинэ мэт болтол нь угаах болно

6

Угаалгын машин бол айл өрх бүрийн хувьд зайлшгүй хэрэгцээтэйтэй зүйл билээ. Бид угаалгын машингүйгээр хувцсаа угаана гэж төсөөлөхөд үнэхээр бэрх.

Угаалгын машины тусламжтай хувцас болон бусад зүйлийг угааж, цэвэрлэдэг ба энэ нь уг цахилгаан хэрэгслийн үндсэн үүрэг билээ. Гэхдээ угаалгын машины ажиллах горимд сайтар анхаарч, тогтмол цэвэрлэж байх ёстой – асуудалгүй ажиллаж байгаа юм шиг харагдах нь хамаагүй.

 

Угаалгын машиныг арчлах аргууд

Бид танд хувцас болон бусад зүйлсийг угаасны дараа угаалгын машинаас цэвэрхэн, анхилуун үнэр гаргахын тулд бохирдол, тоос шороо болон зэврэлтээс зайлсхийхэд туслах зарим нэг аргуудаас хүргэж байна.

1. Угаалгын машины хүрдийг цэвэрлэх

Угаалгын машиныг хэвийн ажиллуулах болон хүрдийг өндөр хэмт асуудалгүй эргэж, удаан хугацаанд хувцас угаах хамгийн энгийн арга бол зэврэлтийн эсрэг бодис хэрэглэх явдал юм. Үүнд дараах үндсэн 2 арга бий:

  • Хэдэн багц /1-6/ нимбэгийн хүчлийг хүрдний түвшингээс шалтгаалж, угаалгын нунтаг хийдэг хэсэгт хийнэ.
  • ¼ аяга содыг ¼ аяга устай хольж угаалгын нунтаг хийдэг хэсэг рүү хийнэ. Мөн дээр нь 2 аяга 9% цэвэр найрлагатай цагаан цуу хийж болно.

 

2. Угаалгын нунтаг хийдэг тасалгааг цэвэрлэх

Ерөнхийдөө энэ хэсгийг маш амархан цэвэрлэж болдог. Хэрэв танд цэвэрлэхэд төвөгтэй байвал гар ажиллагааны заавартай нь танилцах хэрэгтэй. Угаалгын нунтаг эсвэл ангижруулагчийн үлдэгдэл энэ тасалгаанд үлдэх хандлагатай байдаг. Усаар зайлаад арилахгүй байвал хэрэггүй болсон сойзоор арилгаж болно. Мөн тухайн тасалгааг салгаж авч, эргэн тойрон дахь хэсгийг сайтар цэвэрлэх ёстойг санаарай.

 

3. Резинэн жийргэвчийг цэвэрлэх

Юм угаасны дараа резинэн жийргэвчинд ус тогтож үлддэг ба энэ нь хөгц үүсэх болон муухай үнэр гарах гол шалтгаан болдог. Иймд угаалгын машиныг ашиглах болгондоо резинэн жийргэвчийг зөөлнөөр хажуу тийш болгож арчих хэрэгтэй. Мөн металл хэсгүүдийг нь ч бас цэвэрлээрэй.

Хэрэв их хэмжээний хир тортог байвал нэгд нэгэнгүй сайтар цэвэрлэ. Хөвсгөр даавуу болон хэрэггүй болсон шүдний сойзоор болгоомжтой цэвэрлэж болно. Дараа нь маш болгоомжтойгоор үлдсэн хэсгийг зөөлөн арилгаж, хатаана.

 

4. Авагддаг хэсгүүдийг цэвэрлэх

Угаалгын машины авагддаг зориулалттай бүх хэсгүүд /горим шилжих товчлуурыг дарна/-ийг авах хэрэгтэй. Дараа нь бүлээн усанд угаах ба тэгсэн ч гэсэн хир тортог нь арилахгүй байвал цэвэрлэгч бодис хэрэглэж болно. Эцэст нь мэдээж хатаана.

Авагддаг хэсгүүдийг авсны дараа тухайн тасалгаануудыг давхар цэвэрлэнэ – шүдний сойз эсвэл зөөлөн хөвсгөр даавуугаар гялалзтал нь арчаарай. Дараа нь авсан хэсгүүдийг сайтар хатаагаад буцааж хийнэ.

Мөн угаалгын машины хаалганд анхаарал хандуулах хэрэгтэй ба хэрэв цэвэрлэх шаардлагатай бол цэвэрлээрэй.

Та одоо юу хэлмээр байна? Танай угаалгын машин гялалзсан мэт шинэ үү эсвэл ямар вэ? Одоо та хувцсаа угаах болгондоо үргэлж шинэ, анхилуун мэдрэмжийг авах болно.

5
БурууБуруу
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Цэрэнлхам Батбаатар Цэрэнжаргал Батбаатар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *