Брендийн нэр хамгийн чухал: дэлхийн шилдэг 15 брендийн нэр ямар утга учиртай вэ?

2

Өнөөдөр хүн бүр ямар нэгэн байдлаар брэнд бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үзэх болсон нь нууц биш. Үр дүнд нь бренд гэх үг хүмүүсийн дунд яригдах нь ихэссэн гэж ойлгож болно. Харин гудамж талбай, дэлгүүрийн гадна бичигдсэн тэдгээр брендийн нэрнүүд ямар утгатай болохыг та мэдэх үү? Тэгвэл хамтдаа алдартай брендүүдийн нэрний утга учрыг мэдэж авцгаая.

1. Panera

Дэлхийн алдарт “Panera” сэндвичийн нэрийг “Pan” буюу талх, “Era” буюу эрин үе гэх утгатай /нийлүүлбэл “Талхны эрин үе”/ үгсээс санаа авч, өгсөн байна. “Pan” гэдэг нь Испаниар талх гэсэн утгатай үг юм. Олон улс оронд түгэн дэлгэрсэн уг сэндвичийн үйлдвэрийг Рон Шаич гэх эрхэм үүсгэн байгуулжээ.

 

2. Adidas

Хүмүүсийн ихэнх нь спортын хувцас үйлдвэрлэдэг “Adidas” компанийн нэрийн утгыг үсэг бүр нь өөр утга бүхий үгнүүдийг илэрхийлсэн буюу “All Day I Dream About Soccer” гэж боддог байв. Гэвч энэ нь буруу бөгөөд үнэндээ бол компанийг үүсгэн байгуулагч Адольф Дасслер гэх эрхэмийн нэр болон овгийн эхний 3 үсгүүдийг нийлүүлэн “Adidas” хэмээн нэрлэсэн байна. Түүнийг ойр дотны найзууд болон гэр бүлийнхэн нь Ади хэмээн хочилдог байсан гэнэ.

 

3. Lululemon

Иогийн дасгалаар хичээллэдэг хүмүүст зориулан гаргадаг хувцас хэрэглэл үйлдвэрлэгч “Lululemon” брендийн нэрийг компанийн үүсгэн байгуулагч Чип Уилсон гэх эрхэм өгчээ. Тэрээр яагаад ийм нэр өгсөн талаараа: “Энэ нэрэнд ямар нэгэн утга гэж байхгүй. Би зүгээр л хэлэхэд өвөрмөц санагдсан учраас энэ нэрийг өгөхөөр шийдсэн” хэмээн хэлж байв.

 

4. ASOS

“ASOS” гэдэг нь “AsSeenOnScreen” гэх үгнүүдийн товчлол юм. Хамгийн анх Их Британи улсын нэгэн иргэн “asseenonscreen.com” гэх сайтыг 1999 онд үүсгэн байгуулжээ. Одоогоор уг вэбсайт нь “asos.com” болж өөрчлөгдсөн бөгөөд “ASOS” бренд загварын ертөнц дэх томоохон компаниудын нэгт зүй ёсоор тооцогддог.

 

5. Soylent

Энэхүү нэрийг “Make Room! Make Room!” хэмээх уран зөгнөлт төрлийн зохиолоос санаа авч өгсөн байна. Уг зохиол дээр “Soylent” гэдэг нь шар буурцгийн шош гэсэн утгаар гардаг бол бодит амьдрал дээр уг бүтээгдэхүүн нь уутласан түүхий мах байдаг гэнэ.

 

6. GAP

Дэлхийн өнцөг булан бүрд салбараа амжилттай нээсэн “GAP” хувцасны дэлгүүр хамгийн анхны дэлгүүрээ 1969 онд чанартай материалтай жинсэн өмд худалдаалах зорилгоор байгуулж байжээ. Брендийн нэрний утга нь 8 настай балчраас 80 настай хөгшид “GAP” брендээр үйлчлүүлнэ гэсэн утга санаатай юм байна.

 

7. Wawa

Түргэн хоолны “Wawa” сүлжээ рестораны нэрийг хоёр шалтгаанаар ингэж нэрлэжээ. Эхнийх нь компанийн Пеннсилвань (Pennsylvania) мужид хамгийн анхны үйл ажиллагаа явуулж эхэлсэн газрын нэрийг бодож өгсөн байдаг бол хоёрдугаарт Америк хэлэнд канад нугасыг “Wawa” гэж нэрлэдэгтэй холбоотой.

 

8. Haagen Dasz

Польшийн зайрмагны компанийн эзэн Реубен Маттуш үйлдвэрлэн гаргаж буй зайрмагууддаа энэхүү нэрийг өгсөн бөгөөд ямар нэгэн утга агуулаагүй байна. Тэрээр энэ талаараа: “Би энэ нэрийг ямар нэгэн утга санаа илэрхийлэх үүднээс өгөөгүй. Зүгээр л хүмүүсийн сэтгэлд үлдээсэй гэж бодож өгсөн юм” гэжээ.

 

9. JCPenney

Энэхүү нэрийг яагаад өгсөн нь ойлгомжтой бөгөөд уг бэлэн хувцасны дэлгүүрийг үүсгэн байгуулагч Жэймс Кэш Пенни гэх эрхэмийн нэрний эхний үсгүүдийг оролцуулан “JCPenney” гэж нэрлэжээ.

 

10. Nike

Спортын бэлэн хувцасны зах зээлд ноёлогчдын нэг “Nike” компанийг үүсгэн байгуулагчид уг нэрийг Грек хэлний “Ялалтын бурхад” гэсэн үгнээс санаа авч, ингэж нэрлэхэд хүрсэн байна. Сонирхуулж хэлэхэд бид уг брендийг “Найк” гэж хэлж заншсан боловч, үнэндээ “Найки” гэж хэлэх нь зөв болохыг мэдээд авахад илүүдэхгүй биз ээ.

 

11. Gatorade

Хүний биед дутагдаж буй эрч хүч, амин дэмийг нөхөх үйлчилгээтэй уг бүтээгдэхүүнийг Флоридагийн Их сургуулийн эрдэмтэд сургуулийнхаа “Florida Gators” гэх хөлбөмбөгийн багийн тамирчдад зориулан хамгийн анх бүтээж байжээ. Хэт халуунд тоглож буй тамирчдаа сэргээх, сэрүүцүүлэх, ядаргааг нь тайлах зорилгоор санаачлан зохион бүтээсэн бөгөөд өнөөдөр спортын салбарт хүчин зүтгэж байгаа олон тамирчдын өдөр тутмын хэрэглээ болтлоо түгэн дэлгэрчээ.

 

12. Venmo

Төлбөр тооцоогоо онлайнаар интернет ашиглан, төлөх боломжтой уг цахим аппликейшнийг анх зохион бүтээсэн эрхэм болох Эндрью Кортина “Venmo” гэж нэрлэх болсон шалтгаанаа: “Энэ үг хэлэхэд дэндүү амар хялбар байсан. Тэр ч үүднээсээ хүмүүсийн ой санамжаас амархан арилахгүй байх. Би эдгээр шалтгаанаас болж энэ нэрийг өгсөн.” гэж хэлсэн байна.

 

13. Under Armour

Сүүлийн үед спортын бэлэн хувцасны зах зээлд хүчтэй орж ирэх болсон “Under Armour” бренд хэдийнээ олон сая хэрэглэгчдийг өөртөө татжээ. “NBA”-ийн “Golden State Warriors” багийн холбон тоглогч Стефен Көрри хүртэл энэхүү компанитай хамтран ажилладаг билээ. Компанийн гүйцэтгэх захирал Кевин Планк “Washington Post” сонинд өгсөн ярилцлагын үеэр: “Анх бид “Body Armor” гэж нэр өгөх гэж байсан. Гэвч эцсийн үр дүнд “Under Armour” гэсэн нэр дээр тогтоцгоосон.” гэсэн байна. “Under Armour” нь хэрэглэгчийн биеийг гадны нөлөөллөөс хамгаална гэсэн утга санаатай гэнэ.

 

14. Starbucks

Харин “Starbucks” гэх нэрийг өгсөн шалтгаан нь газрын зураг дээр “Cascades and Mount Rainier” гэх газар “Starbo” гэсэн нэртэй жижиг тосгон байдаг бөгөөд уг тосгоны нэрээс үүдэлтэйгээр “Starbucks” хэмээн нэрлэжээ. Энэ талаар компанийн гүйцэтгэх захирал Гордон Боукер гэх эрхэм “The Seattle Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

 

15. J. Crew

Гоёмсог бэлэн хувцасны “J. Crew” брендийн нэрийг компанийг үүсгэн байгуулагч Артур гэх эрхэм өгсөн бөгөөд нэрний утга санаа нь “crew” буюу нэгдмэл баг, хамт олон гэсэн утгатай бөгөөд “J” үсэг нь гүйцэтгэх захирлынх нь дуртай үсэг нь юм байна.

13
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *