Гэрийн нөхцөлд дараах 5 бүтээгдэхүүнээр холестерины хэмжээг багасгаж болно

2

Холестерины их хэмжээ – өнөөдөр маш түгээмэл болоод байгаа асуудал, дэлхий дахинд 42 сая хүн шаналж байна. Хэрвээ та 20-иос дээш насных бол таван жилдээ нэг удаа холестерины хэмжээгээ шинжлүүлж байх хэрэгтэй. Хэрвээ энэ дүрмийг баримталж чадвал нэг сайхан өдөр “гэнэтийн бэлэг” авахаас сэргийлнэ.

Холестерины хэмжээ өндөр болоход нөлөөлөх хүчил зүйл маш олон. Түгээмэл хүчин зүйлүүдээс дурдвал боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн, амьдралын суугаа хэв маяг нь өдрийн турш идсэн хоол хүнс бие махбодид хуримтлагдахад хүргэдэг.

Холестерины хэмжээг үр дүнтэйгээр буулгах байгалийн гаралтай 5 аргыг бэлдлээ. Дор танилцуулж буй жортой танилцана уу.

1. Овьёостой ус

Овьёос – ширхэглэгийн шилдэг эх сурвалж. Холестеринтой тэмцэхэд маш үр дүнтэй. Холестерины молекулыг задлаж артерийг цэвэрлэдэг байна.

Шаардлагатай орц:

  • 1 стакан овьёос
  • 12 аяга ус
  • 1 савх цинамон

Бэлдэх арга:

Овьёосоо блендерт хийнэ. Хангалттай хэмжээний ус хийгээд сайтар холино. Үлдсэн үсээ том саванд хийгээд дээрээс нь буталсан овьёосоо хийж буцалгана. Заавал хөргөөрэй.

Хэрэглэх арга:

Хөргөгчинд хийгээд өдрийн турш хэрэглэнэ.

 

2. Байцааны ус

Мөн л ширхэглэг өндөртэй хүнс тул холестерины хэмжээг үр дүнтэйгээр бууруулна. Бэлдэх арга нь маш энгийн.

Шаардлагатай орц:

  • ½ байцаа
  • 12 аяга ус
  • Шилэн сав

Бэлдэх арга:

Усаа бүлээсгээд байцаагаа хийж 5-10 минут буцалгана. Дараа нь бэлдэцээ шилэн саванд хийж хөргөгчинд хадгална. Тогтмол ууж байгаарай.

Хэрэглэх арга:

Эхний жорын адил өдөрт нэг литр хүртэл хэмжээгээр ууна.

 

3. Артишоктой ус

Шаардлагатай орц:

  • 8 стакан ус
  • 2 артишок

Бэлдэх арга:

Усаа буцлах цэг хүртэл нь халаана. Артишокоо угаагаад усанд хийгээд 15 минут хандална. Сайтар хөргөөд хөргөгчинд хийнэ.

Хэрэглэх арга:

Өдрийн турш 1 литр хүртэл ууна.

 

4. Чидун жимсний тос

Уусдаг тос болон омега-3 нь сайн холестерины хэмжээг нэмэгдүүлж мууг нь бууруулах үйлчилгээ үзүүлнэ. Чидун жимсний тосыг халаахгүйгээр хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл тос халах явцад шим тэжээлтэй бодис, нэгдлүүд нь багасдаг байна.

Халаах явц нь молекулын бүтцийг эвдэж тосыг эрүүл мэндэд хортой бодис болгон хувиргана. Хоол хүнсэндээ авокадо болон загасны мах тогтмол хэрэглэж заншаарай.

 

5. Бууцай болон луувангийн шүүс

Луувангаа жижиглэн хэрчинэ. Бууцайны навчаа хэрчээд бүгдийг сайтар холь. Зуурмаг хэтэрхий өтгөн санагдаад байвал ус нэмж болно.

Хэрэглэх арга:

Хоол идсэний дараа уг ундааг заншаарай. Тогтмол хэрэглэж чадвал судасны ханыг холестериноос цэвэрлэх боломжтой.

12
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *