Дугуй царайтай бүсгүйчүүдэд илүү зохих үсний засалтууд

0

Насны онцлогоос болж эмэгтэй хүн үснийхээ засалтыг хязгаарлах ёстой гэж үү? Харин ч эсрэгээрээ. Үсний гоо сайханд одоо эрх чөлөө давамгайлж байна. Гэхдээ нүүрний төрхөндөө зохих үсний засалтыг одоогоор хэн ч өөрчлөөгүй.

Жишээ нь, дугуй царайтай богино үсний засалт чих далдалдаг. Харьцааг барих бөгөөд бага зэргийн чёлк унжуулна. Өнгөний хувьд цайвар шаргал, бор, бас төрөлхийн буурал үс байна.

Зохимжтой саарал өнгө

Өөрийн саарал буурал өнгө маш их тохиромжтой. Сонгодог шош загвар нь эрүүг уртасгаж нүүрийг гонзгой харагдуулна. Замбараагүй чёлк нь засалтыг хээнцэр харагдуулах ажээ.

 

Урсан мэт богино засалт

Оригиналь чёлк нь дугариг царайг ид шидийн мэт өөрчилдөг. Засалтыг хийхэд ч энгийн: богино, төрхийг агуулсан. Хажуугаас харагдах багахан үс нь улам гоёмсог харагдуулна. Эндээс л урсан мэт төрх харагдах юм.

 

Олон давхраат хөвсгөр засалт

Дугариг царайг гонзгой харагдуулах бас нэгэн шилдэг засалт. Энэ засалтыг сонгосон бол зөвхөн туршлагатай үсчинг зориорой, мөн өтгөн үсэнд зориулагдсан засалт болно. Шилэн хүзүүний хэсэгт шингэлж бага зэргийн үс үлдээх бол дээд хэсгээр ялангуяа чихний орчим урт үснүүд гаргана. Энэ засалтыг бэхжүүлэхийн тулд бага зэргийн мусс түрхэж сайтар тараана. Хэрвээ чёлктой байсан бол сэнсээр ороож бага зэрэг далдалсан нь дээр болов уу.

 

Хөгжилтэй засалт

Загварлаг эмэгтэйчүүдэд зориулсан баяр баяслыг илтгэх засалт. “Зараа” мэт харагдах уг засалт нүүрний төрхийг өөрчилж чадна. Засалт – хэт богино биш, аажим богиносож ирсэн байна. Духны нэг хэсэг чёлктой байх бол нэг хэсэг ийш тийш замбараагүй байна. Яг л цэцэг шиг харагдана. Хажуугийн үс чихийг бүхэлд нь нуух мэт тул царайг гонзгой харагдуулах ажээ.

 

Пикси

Заримдаа өнгөрснийг ор тас мартаж огцом өөрчлөлт хийхийг хүсдэг. Шинэ үсний засалт – тэр өөрчлөлтийг хийхэд яг хэрэг болно. Урт үс нь нас нэмж харагдуулах бөгөөд нүүрний төрхийг алдагдуулдаг. Пикси засалт чих орчмоор их үстэй байж шанааг нарийхан харагдуулдаг. Дээд үс замбараагүй, богино чёлк нь өөрийн дураар тэнэж байгаа мэт.

 

Залуужуулах ассиметр

Стандарт бус нөхцөл байдлыг бий болгохоос гадна гадаад төрхөө эрс өөрчлөхөд тусална. Ялангуяа буурал үстэй эмэгтэйчүүдэд илүү зохидог. Үсний урт нь дунд зэрэг, үсээ хувааж нэг тал руугаа унжуулахад л хангалттай.

 

Богино каскад

Дугуй царайтай эмэгтэйчүүдэд гэхээсээ илүүтэй зөв төрхтэй бүсгүйчүүдэд илүү зохино. Энэ тохиолдолд буурал үсээ нуух гэж зовох хэрэггүй. Байгалийн буурал нь богино давхаргыг үүсгэж улам тансаг харагдуулахад нөлөөлөх юм. Хажуугийн чёлк эхлэх хэсгийг бага зэрэг ороож өгөөрэй.

 

Шаталсан пикси

Дух орчим А хэлбэрийг гаргаж өгсөн пикси засалт дугуй царайг гонзгой болгоно. Сүүл хэсгээрээ замбараагүй засалтанд шилжинэ. Хажуугийн чёлк нь гурвалжин дүрсийг санагдуулах ажээ.

 

Чёлктой богино шош

Эмэгтэйлэг хувилбар бөгөөд нас ахиж байгаа эмэгтэйчүүд энэ засалтыг сонгох нь элбэг. Онцын арчилгаа шаардахгүй, гэхдээ хээнцэр бөгөөд цэмцгэр харагдуулна. Үсний урт нь чих, эрүүний дунд байна.

 

Банди халимаг

Эршүүд төрхийг зарим нэг эмэгтэйчүүд зоригтой ашиглаж байна. Жижиг халимаг нь бусдын анхаарлыг үсний дээд хэсэгт чиглүүлнэ. Дээд хэсэгт илүү урт үс үлдээж төрөл бүрийн засалт хийж турших боломжийг олгох ажээ.

33
Ха ХаХа Ха
14
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
13
ХарамсалтайХарамсалтай
12
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ankhmaa Jargalsaikhan

    Ankhmaa Jargalsaikhan

    2017/07/22 at 00:58

    Chimgee Gandugar

  2. Batsuuri Uranchimeg

    Batsuuri Uranchimeg

    2017/07/22 at 11:07

    Заяа Энхзаяа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *