Согтууруулах ундааг микроскопоор харвал…

0

Дээд зэрэглэлийн барменууд ажилдаа үнэхээр гаргуун, тэдний ажил мэргэжил тэднээс урлагийн хүмүүсээс дутахааргүй мэдрэмжийг шаарддаг. Харин дарс, шар айраг, ликор, коктейль зэрэг алкохолын төрлийн ундаанууд уран зурагт тооцогдож болох бол уу?

Bevshots-ын ерөнхийлөгч Lester Hutt энэхүү асуултад “тийм” хэмээн хариулж байна. Тэрбээр биологи химийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, Калифорнийн их сургуульд Аналитик Химич мэргэжлээр магистр хамгаалсан бөгөөд 2008 онд Флоридагийн их сургуульд зөвлөхөөр ажиллаж байхдаа дэлхийн алдартай микроскопч Майкл Давидсонтой танилцсан байна. Тухайн үед Давидсон ороолт, зангиа худалдаалдаг дэлгүүрт ундааг томруулж харсан зургуудыг зарж эхэлсэн байжээ. 1990-ээд онд загварын чиг хандлага өөрчлөгдөхөөс өмнө Давидсон болон ороолтны компани нийлээд 2 сая коктейлын зурагтай зангиаг зарж борлуулжээ.

Давидсоны зургуудыг хараад Hutt “Эдгээр бүтээлүүд нь орчин үеийн уран зурагт шинэ дүр төрх нэмж болох юм гэж бодсон”. “Үүний юу нь сайхан байсан бэ гэвэл бүх зурагнууд аль хэдийн авагдчихсан, судалгаа хийх хэрэггүй байсан юм” гэжээ.

Удалгүй түүний таамаглал үнэн болох нь батлагдсан. Сүүлийн 4 жилд, BevShots ихээхэн амжилттай яваа бизнесүүдийн нэг болж, ороолт, зангиатай адилаар зургуудыг метал зургийн цаасан дээр хэвлэх нь олширчээ. “Бид ихэнхидээ алкохолын төрлийн ундаануудын зургийг авдаг, хааяа нэг коктейль уухыг хүн бүр л хүсдэг шүү дээ. Хүмүүс ‘Энэ бол миний уух дуртай зүйл микроскопын дуранд буусан байгаа’ нь гэж хэлэхдээ их таатай байдаг” хэмээн Hutt тайлбарласан байна.

Давидсон камер ба хоёр туйлт шүүлтүүрэнд тохирсон стандарт гэрлийн микроскопоор ундааны томруулсан зургийг гарган авдаг. Таны харж байгаа хэлбэрээс өөрөөр, Давидсон шингэний ганцхан дуслыг микроскопын слайд дээр хатааж түүн дээрээ ажилладаг. Зарим пина, колада, маргарита зэрэг цэвэр алкохольтой хольсон ундаануудыг томруулах үйл явц нилээн хялбар байдаг, учир нь давс сахар зэрэг олон төрлийн бодис оролцсон байдаг учраас талст хэлбэрт ороход тусалдаг. Харин виски, архи зэрэг нь бага зэрэг хүндрэлтэй байдаг. Томруулж, талст хэлбэрт оруулахад хэр зэрэг хүнд байгаагаасаа хамаарч 4 долоо хоногоос 6 сарын хугацаанд зураг авч дуусдаг байна.

“Зарим цэвэр архинуудыг маргарита болон мартинитай харьцуулахад талстууд нь тийм амархан биеждэггүй нь талст хэлбэрт оруулах зүйл хангалттай байдаггүй учраас юм. 100% цэвэр архи, этилийн спирт байлаа гэж бодоход эдгээр архинуудын талстууд сайн тодорхойлогддоггүй талтай ” хэмээн Hutt тайлбарласан юм.

Давидсон туйлшруулагч гэрлэн микроскоп нэртэй техникийг хэрэглэдэг ба заримдаа чулуунуудын жижиг хөндлөн хэсгийн найрлагыг шалгах хэрэгтэй болоход геологийн шинжлэх ухааныг ашигладаг гэнэ. Туйлшруулагч шүүлтүүр нь бүх чиглэлд чичирхийлдэг ердийн гэрлийн долгионоор ажилладаг ба тэднийг нэг чиглэлд хүчээр чичирхийлүүлдэг байна. Хоёр түйлшруулагч шүүлтүүр нэг нь нөгөөтэйгөө 90 градус өнцөг үүсгэсэн байх үед гэрэл нэвтрэх гарахыг хаадаг.

Давидсоны зураг авахдаа хэрэглдэг микроскоп нь хоёр туйлтай бөгөөд нэг нь гэрлийн үүсгүүрийг хаахаас өмнө нөгөөх нь 90 градус эргэх зарчмаар ажилладаг. Призмтэй адилаар талстаар дамжиж буй гэрэл хугарахад , гаргаж буй хурц өнгө, дүрсүүд нь зурган дээр харагддаг. Талст хэлбэртэй биш бол бүхэлдээ хар харагддаг. Bevshots-н текүйлагийн зургийг жишээ болгоод авахад талстын тэгш бус өнцгүүд нь огцом хар дэвсгэртэй харьцагдсан байна.

Цасны ширхэг мэт, тэдгээрийн талстууд өөр хоорондоо огт адилгүй байдаг, хүмүүст энэ байдал нь үнэхээр их таалагддаг хэмээн Hutt тайлбарлав.

Dirty мартини

Согтууруулах ундааг микроскопын дурангаар харвал... 1

Америкийн хув шар айраг

Согтууруулах ундааг микроскопын дурангаар харвал... 2

Пина Колада

Согтууруулах ундааг микроскопын дурангаар харвал... 3

Цагаан архи

Согтууруулах ундааг микроскопын дурангаар харвал... 4

Маргарита

Согтууруулах ундааг микроскопын дурангаар харвал... 5

Цагаан дарс

Согтууруулах ундааг микроскопын дурангаар харвал... 6

Текүйла

Согтууруулах ундааг микроскопын дурангаар харвал... 7

Шотланд виски

Согтууруулах ундааг микроскопын дурангаар харвал... 8

Виски

Согтууруулах ундааг микроскопын дурангаар харвал... 9

Бельгийн ламбик шар айраг

Согтууруулах ундааг микроскопын дурангаар харвал... 10

Оргилуун дарс

Согтууруулах ундааг микроскопын дурангаар харвал... 11

Улаан дарс

Согтууруулах ундааг микроскопын дурангаар харвал... 12

5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Мөнхөө

    Мөнхөө

    2015/05/28 at 17:10

    Монголын БҮХ ТӨРЛИЙН зарийн нэгдсэн Грүпп-п нэгдээрэй Join дархад л хангалттай. :D
    https://www.facebook.com/groups/1390380811292165/

  2. DDDD

    2015/05/28 at 23:05

    GOMBOOOGIINH YMAR YMAR BDAG BOL

  3. Зочин

    2015/05/28 at 23:49

    Yasan goy haragddag yumbe. Uugaad baimaar kk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *