Хэл – таны эрүүл мэндийн байдлыг илтгэнэ

4

Хүний хэлийг хараад эрүүл мэндийн ямар нэг асуудал байгаа эсэхийг тодорхойлох боломж байдаг ажээ. Онош тавихын тулд та хэлээ гаргаад сайтар ажиглах л хэрэгтэй.

1. Тэгшхэн, ягаан

Хэрэв жигд өнгөтэй, ямар нэг өнгөргүй мөн товгор зүйл байхгүй бол тухайн хүний эрүүл мэнд маш сайн байгааг илтгэнэ.

Таны хэл юу өгүүлнэ вэ? 1

 

2. Тод улаан, махлаг

Энэ нь таны биед фолийн хүчил, В бүлгийн амин дэм дутагдаж байгаагийн шинж юм. Мөн хэлэн дээр тод улаан өнгөтэй цэг үүсэж болно – энэ нь ихэвчлэн халуунтай байх үед мөн үрэвслийн үед үүсдэг.

Таны хэл юу өгүүлнэ вэ? 2

 

3. Долгиотсон ирмэг

Долгиотсон ирмэгтэй хавдсан хэл нь бамбай булчирхайд асуудал гарсны дохио болдог. Үүнээс гадна булчин өвдөх, арьс хуурайших, үс унах зэрэг шинж тэмдэг нэмж илэрвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөж байна.

Таны хэл юу өгүүлнэ вэ? 3

 

4. Цуурсан хэл

Энэ нь аутоиммун эмгэгийг илтгэнэ. Үүнээс гадна шүдний хугарлын архаг гэмтлийн улмаас хэлэн дээр цууралт үүсэж болдог. Мөн нас ахих тусам настай хүмүүст үүсдэг.

Таны хэл юу өгүүлнэ вэ? 4

 

5. Хар өнгөр

Кофены өнгөтэй өнгөр нь микро биологийн тэнцвэр алдагдсанаас үүсэх нь илбэг. Үүнийг амны хөндийн эрүүл ахуй сайн сахиснаар арилгах боломжтой. Мөн удаан хугацаагаар антибиотик хэрэглэж байгаа, мөн бусад төрлийн хүчтэй эм хэрэглэдэг хүмүүст тохиолддог.

Таны хэл юу өгүүлнэ вэ? 5

 

6. Цагаан өнгөр

Цагаан өнгөр нь маш олон шалтгааны улмаас үүсэж болдог. Жишээ нь, амны хөндийн мөөгөнцрийн халдвар, ходоод гэдэсний замын өвчин, элэгний өвчин гэх мэт. Мөн тамхи татдаг, лейкоплакитэй хүмүүст цагаан өнгөр үүснэ.

Таны хэл юу өгүүлнэ вэ? 6

 

7. Яр

Хэрэв хэлэн дээр гарсан яр долоо хоногийн дотор өөрөө арилбал дахин гарахад нь шүдний эмчид хандан урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэвэл зүйтэй: шалтгаан нь вирусын халдвар эсвэл ходоодны өвчин байж болох юм. Харин хэлэн дээр гарсан яр 2 долоо хоногоос дээш хугацаагаар эдгэрэхгүй байвал салстын хавдар байх магадлал бий шүү. Өөрийгөө анхаарч битгий өвдөөрэй!

Таны хэл юу өгүүлнэ вэ? 7

16
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
9
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *