
Үзэсгэлэн гоо, суу билэг, дур булаам байдал, дур хүсэл мөн эмэгтэйлэг байдал. Эдгээр нь Анжелина Жолитой холбож болох хамгийн тохиромжтой үгс юм. Сайн сайхан бүх л шинж чанар ганц эмэгтэйд шингэсэн нь гайхамшиг гэлтэй. Шилдэг жүжигчдийн эгнээнд ямар ч эргэлзээгүй бичигддэг Жоли 6-р сарын 4-нд 41 нас хүрсэн билээ.
The Tourist
Жирийн нэгэн жуулчин (Жонни Депп) үзэсгэлэнт Венец хотод нэгэн үл таних, дур булаам бүсгүйтэй учирдаг. Дүр төрхөөрөө бүхнийг эзэмдэх тэр нууцлаг бүсгүй Жонни Деппийг олон хүнд асуудалд оруулах ч түүнд эмэгтэйн сайхныг гайхан суухаас өөр сонголт үлддэггүй.
Mr. & Mrs. Smith
“Бранжелина” буюу Брэд, Энжи хоёрыг Холливудын алтан хос гэдгийг хүн бүхэн мэддэг. Тэдний хосууд болж, олон хүүхэд өсгөн, олны хайрыг хүртсэн түүх энэхүү киноноос эхэлсэн юм. Уг кинонд тэд гэрлэсэн хосуудын дүрийг бүтээх ба энэ нь сүүлдээ биелэлээ олжээ.
Alexander
Агуу Александрын түүх биднийг цаг хугацааг ухраан харах боломж олгодог нь гайхалтай. Хүний хувь тавиланг бурхад захирч, зоригт эрчүүд дайнд мордон домог болохын төлөө тулалддаг байсан тэр ертөнцөд Анжелина хааны хайрыг хүртээд алдсан үзэсгэлэн төгөлдөр эмэгтэйн дүрд тоглодог. Гэхдээ тэр өш хонзонгоо дарахын тулд хүүгээ ашигладаг.
Maleficent
Час улаан уруул, урт хар эвэр гээд Жоли бидэнд өөрийнхөө үзүүлээгүй талаа харуулсан билээ. Тэр өөрийн дүрээрээ, хэдий эмэгтэй хүний сэтгэл харуусал гуниг, өс хонзонгоор дүүрсэн ч хайрлах зай байдаг гэдгийг харуулж чадсан юм.
By the Sea
10 жилийн дараа Анжелина, Питт хоёр ахин нэг кинонд тоглосон юм. Энэ удаад хөгжилтэй агшин огт үгүй байсан бөгөөд харин ч ихэмсэг Жоли киног өөрөө найруулан сэтгэл хөдөлгөм хайр дурлалын хямралын талаар харуулжээ.
Changeling
Энэ удаа Анжелина өөрийн тоглодог дүрүүдээсээ тэс ондоог бидэнд үзүүлж ямар чадварлаг жүжигчин болохоо харуулсан юм. Хүүгээ алдсан ээж цагдаа нарт мэдэгдэхэд тэд хүүг нь олж өгдөг. Гэхдээ тэдний авчирсан хүүхэд өөрийнх нь хүүхэдтэй төстэй ч хүүхэд нь биш гэдгийг тэр ойлгодог. Энэ явдлаа ахин мэдэгдсэн ч хэн ч түүнд тусладаггүйгээс гадна түүнийг галзуу хэмээн үздэг байна.
Beowulf
Хэдий том биш ч, Анжелинагийн Биовульф-д бүтээсэн дүр олныг шуугиулж чадсан юм. Тэрээр хагас нүцгэн байдалтай, ямар ч эрийн хүслийг өдөөж чадах мангас болон хаад, эздийг ховсдож өөрийн эрхэндээ оруулдаг байна.
Salt
Нууцлаг, аюултай CIA-ийн ажилтан бүсгүйг урвагч хэмээн зарлаж зугтахаас өөр аргагүй байдалд оруулдаг. Ингээд хэнд ч итгэх аргагүй болж хэргийн учрыг олохоор болдог.
Wanted
Хэрэв та Анжелинаг шивээстэйгээр харахыг хүсвэл Wanted-ийг үзэх хэрэгтэй. Кинонд Жоли ер бусын эмэгтэйн дүрд тоглодог. Бууны сумыг эргүүлэгтэй явуулж, хурдан машинаар хөөцөлдөж эр хүн бүрийн хийхийг хүсдэг зүйлсийг хийж үзүүлдэг.
Lara Croft: Tomb Raider
Жолиг секс билэг тэмдэг болгосон кино яахын аргагүй энэ кино юм. Компьютерийн тоглоомонд дурлагсад Лара Крофтыг сайн мэдэх байх. Археологийн салбарт хүртэл халуухан бүсгүйчүүд байдаг юм шүү.
Taking Lives
Иллиана Скотт бол CIA-ийн тусгай ажилтан юм. Тэр нууцлаг аллагын учрыг тайлах даалгавар авсан бөгөөд хэрэгтний онцлог нь алсан хүнийхээ амьдралаар амьдрах юм. Ийм учраас алуурчныг барих цорын ганц арга нь дараагийн золиосыг өгөөш болгон ашиглах болдог.
Hackers
Жолигийн анхны дүрүүдийн нэг. Кейт Либби бол компьютерийн суут ухаантан Дэйд Мерфигийн найз юм. Тэр хоёр хакерууд учир хэрэг тарихаар оролдож байгаад хамгийн том гэр бүлийн нууцыг олж мэддэг.
The Bone Collector
Залуу мөрдөгч Амелия Донахи хэрцгий аллагын хэрэгтнийг барихаар оролддог. Харин мөрдлөг мухардах үед тэр бие нь мэдээгүй болсон Линкольн Раймаас туслалцаа хүсдэг бөгөөд тэд хамтдаа хэрэгтнийг барих болно.
Girl Interrupted
Амьдралын хүнд хатууг үзсэн 2 эмэгтэй сэтгэцийн эмнэлэгт хувь тавилангийн улмаас учирдаг. Хэдий тэд нэг нэгнээсээ дэмжлэг авдаг ч сэтгэцийн өвчтэй учраас тэдний нөхөрлөл хэтэрхий хэвийн бус болж таардаг. Тун сэтгэл эмзэглүүлсэн кино.
Gia
Болсон явдлаас сэдэвлэсэн энэ кино нь 1970 онд дэлхийн супермодель байсан Жим Мари Каранжигийн тухай юм. Анх зөөгчөөр ажиллаж байсан Каранжи дэлхийн хэмжээний алдартан болсон ч түүний амьдрал ДОХ өвчнөөс болж дууссан билээ.







